УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор "Эрдэнэт", "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн хувьчлалын талаар хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Даваасүрэн гишүүн "Эрдэнэтийн" асуудал бол Монгол түмний анхаарлыг татаж байгаа сэтгэл зовоож байгаа зүйл. Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдал гэсэн хоёр асуудлыг дагуулж байна. Бид оршин тогтнож буй энэ хугацаанд хоёр хөршийн ялангуяа хойд хөршийн нөлөөлөл их байсан. Нэг хэсэг хойд хөрштэйгээ ойр харилцаа холбоотой явж ирснээс үлдсэн зүйл бол "Эрдэнэт" үйлдвэр юм.
Энэнээс гараад явж байна гэдэг бол харилцааны асуудалд тодорхой хэмжээний сулрал үүсэх вий гэдэг болгоомжлол Монгол түмэнд байна. Өнөөдөр Монголын төсөв тэр дундаа эдийн засгийн гол ачааг үүрч явдаг газар бол "Эрдэнэт" үйлдвэр. Хувьчлагдснаасаа хойш сайн татвар төлдөг түүх бий мэдэхгүй юм. "Эрдэнэт"-ийг хувьчилснаар Монголын төр санхүүгийн хувьд суларна" гэсэн байр суурийг илэрхийллээ.