Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ Засгийн газар яагаад татгалзсан талаар хэлэлцэж байна.
Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцон, асуултад хариулж байна.
Тэрээр Эрдэнэтийг алдах эрсдэл байсан тул харин ч би олж авчирсан гэв. Сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлчихсэн байсан тул Засгийн газрын хуралдааныг хаалттай хийжээ. Мөн тус хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан аж.
Мөн хуралдаанд ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон оролцож байна. Тэрээр ОХУ өмнө нь Цагаан Суваргын ордыг эзэмших амлалтаасаа буцсан Монголын төрд итгэхгүй байсан. Тэд маш болгоомжтой хандаж байв гэсэн юм. Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах боломж Засгийн газарт байгаагүй гэдгийг Ч.Сайханбилэг онцлов.
УИХ-ын гишүүд Ташкентийн уулзалтын талаар болон 49 хувийг худалдаж авахдаа яагаад үнэгүйдүүлсэн, Сангийн сайд асан Б.Болор нууц тогтоолууд гаргасан талаар асууж байна. УИХ-ын гишүүн О.Энхтүвшин Төрийн өмчийн хороог татан буулгаснаар та нар бэлтгэлээ эртнээс базаасан гэж өмнөх эрх баригчдыг буруутгалаа. Мөн тэрээр та нарт хувилбар байсан. Бүр 4 хувилбар байсан гэв.
О.Орхон захирал: Бид Казахстаны талаас өрсөж 49 хувийг худалдан авсан гэв. Энэ худалдан авалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээгүй шалтгааныг ч гишүүд тодруулахыг хүсэж байна.
Ч.Сайханбилэг та нар олон жил төрд ажиллаж байна. Хуйвалдааны онол гаргаад хэрэггүй. Төрийн өмчийн хороог Засгийн газар биш УИХ тогтоол гарган татан буулгасан. Маргааш Б.Болор өөрөө ирж тайлбараа тавина.Монросцветмет хаашаа ч яваагүй шүү дээ гэв.
О.Орхон:
Бид Засгийн газраар баталгаа гаргуулсан. Өрийн хязгаар таазанд тулсан тул бид гадаад зах зээлээс Засгийн газрын баталгаагаар 500 сая ам.долларын бонд босгосон. Тэр өдөртөө Монголбанканд тушаан оронд нь төгрөгтэй болсон. Сангийн сайдын тогтоолоор Эрдэнэтийн ТУЗ-ийг томилсон. Мөн шинэ дүрмийг баталсан. Өмнө ньТУЗ-ийг ээлжлээд даргалдаг байсныг нь цөөнхийн тал даргалах болгон өөрчилсөн гэв.
Ч.Сайханбилэг:
Оросын Засгийн газрын ноот бичигтэй холбоотой асуултад би хариулж мэдэхгуй гэв.
УИХ-ын гишүүн А.Сүхбат чоно борооноор гэдэг л болсон гээд ард түмний баялгийг алдсан гэв.
УИХ-ын гишүүн Пүрэвдорж: Одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав Ганзориг Эрдэнэтийн захирал байхдаа Жастын Ш.Батхүүд Засгийн газрын баталгаа гаргасан талаар асуув. Энэ бол төр хамгийн муу менежер байдгийн жишээ гэв.
УИХ-ын гишуун Ж.Батзандан:
Оюутолгойн улмаас бид 2.2 тэрбум ам.долларын өрөнд орсон. Иргэдэл ТТ-н хувьцаа худалдахдаа мөнгөтэй байсан Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах болохоор мөнгөгүй болчихдог.
Ийм Засгийн газартай байсандаа би маш их харамсдаг. Хулхи, яаруу сандруу юм хийсэн. 27 настай залууд 49 хувийг атгуулсан. Банк тойрсон бүлэглэлүүд том том үйлдвэрүүдийг аваад дууслаа. Тэд олигтой татвар ч төлдөггүй. Би ХХБ-нд зээлгүй. Өнгөрсөн онд 5 сая төгрөгийн цалингийн зээл аваад төлж дууссан гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Та нар улс төрийн хариуцлагаа үүрлээ. Одоо хуулийн хариуцлагаа үүрэх ёстой. Бид 2012 оноос хойш Оросын талд дивидент төлөөгүй. Үүнийг хэн төлөх вэ?
Ч.Сайханбилиг та ардын баатар шиг ярьж байна. Монголын ард түмэнд биш Монгол компанид авчирсан шүү дээ.
ХХБ-ны захирал О.Орхон:
Тус банканд Хятад хөрөнгө оруулагч байхгүй. 4.8 хувийг Goldman Sachs, бусад хувийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Эрдэнэтийн өмнө нь авсан зээлийг хоёр хөрөнгө оруулагч эзэмшлийнхээ хувиар хамт төлнө гэсэн юм. Оросын талд дахин ноогдол ашиг олгохгүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол компани худалдан авсан нь зөв үү буруу юу гэж бид яриагүй. Худалдан авалтын шат дамжлагууд хууль зөрчсөн талаарх ажлын хэсгийн дүгнэлтийн талаар ярьж байна. Яагаад ХХБ-нд баталгаа гаргасан бэ?
Ч.Сайханбилэг хариулахдаа Засгийн газрын бондын дийлэнхийг энэ банк худалдан авсан байсан. ХХБ-наас гаргасан мөнгө цэвэр үү, бохир уу гэдгийг ч асуулаа. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцсэн гэв.
Монголбанк 20 сая төгрөгөөс дээших гүйлгээг хянадаг талаар О.Орхон захирал тайлбарлав. УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа.
УИХ-ын гишуун Ж.Батзандан:
Сахал Эрдэнэбилэг үлгэрийн баатар болж тоглох ёсгүй. Одоо болсон. Ч.Сайханбилэг О.Орхоны үгээр шийдвэр гаргасан гэдэг нь Засгийн газрын хуралдааны шийдвэрт тов тодорхой бий. Надад ХХБ- тай ашиг сонирхлын зөрчил байхгүй. Яагаад Хөгжлийн банкны мөнгө энэ банкаар дамжаад байна.
Хууль зүйн байнгын хорооны гишүүд үг хэлж байна. Дахин ажлын хэсэг байгуулан, шалгах нь зөв гэв.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Маргааш Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэнэ.
Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэйгээр 15 нь хуралдаанд оролцов.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир