Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болж, олон хүн эсэргүүцэж байсан цаг саяхан. Олон хүний урлагт зүтгэж яваа эхлэл, ирээдүйн олон авъяастныг өлгийдөн авах энэ төвийн барилга хувьчлалаас өөр бас нэг асуудал байсан нь барилга.
1958 онд Хүүхдийн ордноор үйл ажиллагаагаа эхэлсэн тус төвийн барилгын дээвэр эвдэрсний улмаас цас, борооны уршгаар барилгад эвдрэл үүсэж эхэлжээ. Хувьчлал дээр нь эвдрэл гээд сүүлийн хэдэн жилд энэ төвийн багш, ажилчид, суралцагч хүүхдүүдийн хувьд асуудал дагуулсан өдрүүд үргэлжилж байв.
Тэгвэл өнөөдөр тус төвийн барилгад засвар хийж, эвдэрсэн дээврийг нь янзлан олон хүүхдийг сурч боловсрох, ирээдүйд урлагийн салбарт цахиур хагалахад нь том дэм болох сайхан ажлыг Японы улсын Засгийн газраас зохион байгуулснаа хүлээлгэн өглөө.
Хүүхдийн урлан бүтээх төвд 16 төрлийн дугуйланд нийт 1500 орчим хүүхэд суралцдаг. Мөн алслагдсан дүүргийн, ирж суралцах боломжгүй хүүхдүүдэд хичээл заах үүднээс дөрвөн багшийн томилон ажиллуулж байгаа аж.
Засвар хийхээс өмнө нөхцөл байдал ямар байсан талаар ХУБТ-ийн захирал О.Цоодол
“Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхдүүд анги танхимдаа багталцдаггүй. Монгол хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэхийн тулд олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Жил бүр л дээврээс ус гойжиж, шавар унадаг, өглөө ширээн дээр шавартай л угтдаг байсан юм байна лээ.
Ингээд удаа дараа дээврийн засварын ажлыг хийж өгөх хүсэлтийг гаргаж байсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Дээр нь хувьчлалын асуудал ч сөхөгдөж хүндхэн байсан цаг үед Япон улсаас манай улсад суугаа элчин сайд Т.Шимизү энэ тал дээр анхаарал хандуулан үнэхээр сайхан ажлыг хийсэн” гэв.

“Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд Японы Засгийн газраас нийт 84439 ам.долларын буцалтгүй тусламжаар уг ажлыг хийсэн байна. Энэ төсөл нь өнгөрсөн жил Ховд аймагт баруун бүсийн жүдогийн бэлтгэлийн төв барих төслийн дараа хэрэгжиж буй 6 дахь төсөл юм. Япон улсын Засгийн газар “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжаар Монголын нийгэмд шууд үр ашгаа өгөх төслийг дэмжин, соёлын хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна.
Энэ бүтээн байгуулалтыг хийхэд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр өнгөрсөн онд уг барилгыг хувьчлахаар болсныг дуулаад Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд захидал илгээж, хувьчлах жагсаалтаас хасаж өгөхийг хүссэн байна. Үүний дараа Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын засварын ажлыг яаралтай хийх ёстой хэмээн хүчин чармайлт гаргасны үр дүнд ийнхүү төсөлд хамруулсан аж.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “1958 онд анх ашиглалтад орсон баялаг түүхтэй энэ газрыг хувьчилж болохгүй гэж бодсон. Хуучин байшингаа засаж, дараагийн үеийнхэнд хүлээлгэж өгөх нь чухал. Энэ байшинд суралцаж байгаа, суралцсан олон хүний хувьд үнэт түүхийг өгүүлж байгаа энэ төвийг хамгаалж үлдэх хэрэгтэй. Хэрэв хувьчлаад эсвэл засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас хаагдахад хүрвэл дахин ийм төвийг шинээр бүтээн байгуулахад хүндрэлтэй. Тиймээс энэ төвийг хадгалж үлдэх нь Монгол Улсад чухал гэж бодож байна.
Хоёр жилийн өмнөөс л засварын ажлыг хийх талаар ярьж байсан. Гэтэл хөрөнгө оруулалт шийдэгдэхийн өмнө хувьчлах, нураах яриа гарсан учраас энэ талаар дахин бодолцохыг хүссэн захидлыг тухайн үеийн засаг даргад өгсөн. Олон эцэг эхийн хүсэлтийг авч үзээд хувьчлалыг больсонд баяртай байна.
Эндээс урлагийн салбарт хувь нэмрээ оруулсан олон зураач, авьяастнууд төрсөн. Би одоо суралцаж байгаа хүүхдүүд дундаас ч тийм олон хүүхэд төрөөсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

Тус төвийн барилгын нийт талбай 2900 метр кв, дотор заслыг нийт 1100 метр квадратад дотор засварыг хийсэн байна. Дээврийн засвараар дагнан үйл ажиллагаа явуулдаг Тедмент ХХК төвийн дээвэр болон дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэжээ. Барилгын ажилдаа гурван жилийн баталгаа өгч буй бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах юм байна.
Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээний үеэр тус төвийн багш сурагчид талархсан сэтгэлээ илэрхийлэн “Баярлалаа Япон орон” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлсэн юм.