Ирэх сарын 4-нд “Хүсэл авай…” тоглолтоо хийх гэж буй СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар үзэгч, фэнүүддээ шинэ уран бүтээлээ зориулаад завгүй байна. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд эгшиглэх олон ардын дуу байдаг. Уртын дууч, СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар “Арван тавны сар” хэмээх гайхалтай сайхан дууг дуулж клип хийжээ.
Энэ дууг Монголчуудаас гадна Өвөр Монголын ард түмэн өөр аялгуугаар дуулдаг аж. Хос дуучид маань Өвөр Монгол аялгуугаар дууллаа. Яагаад энэ аялгууг сонгосон талаар тодруулахад дуучин Д.Үүрийнтуяа “Арван тавны сар” дууны Өвөр Монгол аялгуу нь дуучнаас ур чадвар, хоолойны цар хүрээ их шаарддаг.
Тансаг аялгуу нь биднийг дуулах хүсэл тэмүүлэлд хөтөлсөн” гэв. Энэ дууны клипний зургийг Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Цагаан суварга хэмээх үзэсгэлэнт газар авсан аж. Монголчуудын эртнээс хүндэтгэн дээдэлж ирсэн энэ газар нь он цагийн явцад салхи, усны урсгалд идэгдэн ганга мөргөцөг үүсч, алсаас харахад суварга мэт харагддаг гайхалтай байгалийн цогц газар юм.
Чадварлаг дуучид маань гайхалтай сайхан аялгуут “Арван тавны сар”-ыг, үзэсгэлэнт Цагаан суваргын бэлд дуулсан нь гойд цохицож уран бүтээл нь Монгол түмний сэтгэлд зүрхийг эзэмдэн үеийн үед дуулагдах нандин бүтээл болжээ.