Өчигдөр ОХУ асар хүчтэй цөмийн пуужингийн зургийг олон нийтэд дэлгэлээ. Энэ пуужин нь Их Британи эсвэл Францыг тэр чигт нь газрын хөрснөөс арчих чадалтай аж.
Макеевагийн пуужингийн загварын хорооны загварчилсан RS-28 Sarmat тив алгассан баллистик пуужин нь халуун цөмийн хошуутай бөгөөд 1970-аад оны үед Зөвлөлтийн ашиглаж байсан RS-36M загварын пуужингийн оронд ашиглах юм.
НАТО Зөвлөлтийн RS-36M пуужинг “Чөтгөр” хэмээн нэрлэж байсан бол шинэ пуужинг “Чөтгөр 2” гэж нэрлэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Оросын төрийн мэдлийн Спутник агентлаг “100 тоннын жинтэй, 10 тонн цөмийн ачаа тээвэрлэх хүчин чадалтай энэ пуужин Техас эсвэл Францын нутаг дэвсгэртэй ижил хэмжээний талбайг газрын хөрснөөс арчих чадалтай” мэдээлж байв.
Илүү энгийнээр энэ цөмийн бөмбөг нь Хирошима, Нагасакид хаясан цөмийн бөмбөгөөс 2000 дахин хүчтэй гэсэн үг юм. Түүнчлэн нэгэн зэрэг 15 цөмийн хошуу тээвэрлэж, хошуу бүр заасан байг онох чадалтай байх аж.
Эхний туршилтыг энэ оны сүүлээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2018 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ гэжээ.