2017 онд түүхий газрын тосны ханш өсч, баррель нь 55 ам.долларт хүрнэ гэж Дэлхийн банк таамагласан байна. Газрын тосноос гадна байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний түүхий эдийн ханш ирэх онд 25 хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг сүүлийн тайландаа онцолжээ.
Үүнээс гадна Евро бүсийн эдийн засгийн өсөлт жилийн эхний хагаст 1.9 хувиар өссөнийг Дэлхийн банк тайландаа дурдсан байна. Цаашид 2017 онд Евро бүсийн эдийн засгийг өсөлт 1.4 хувьтай байна гэж таамаглажээ. Үүнд хүн амын насжилт нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж буурч байгаа нь гол нөлөө үзүүлнэ гэж дүгнэлээ.
Үүнээс гадна Европын бүс нутгийг чиглэх хөрөнгө оруулалт буурч байгаа нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Харин Азийн бүс нутгаас Индонезийн эдийн засгийн өсөлт анхаарал татаж байгаа аж.
Тус улс сангийн бодлогоо өөрчилсний ачаар эдийн засгийн байдал харьцангуй сайжирсныг Дэлхийн банк тайландаа онцолсон байна. Тодруулбал, Индонез улс татварын буцаалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр татварын орлого нь нэмэгджээ. Мөн Засгийн газрын зардлыг бууруулах арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн байна.
Н.Алтан