Бидний дунд англи хэл сурах гэж оролдоод удаа дараа бүтэлгүйтсэн, өөрийгөө авьяас чадваргүй хэмээн голж шантарч яваа хүн хичнээн их байдгийг таашгүй. Тэдгээр хүмүүст “Нэг сарын хугацаанд англи хэлний дүрэм, цагууд, яриаг маш цэгцтэй сайн зааж сургаад зогсохгүй ямар ч залхуу, тогтож сууж чаддаггүй хүнийг сургаж дөнгөдөг гэнэ” гэх итгэмээргүй яриа “даажигнал” ч юм шиг санагдаж болох.
“Сондор хилэн” төвийн захирал, С.Төмөрбат багш дээрх сургалтыг явуулдаг бөгөөд үр дүн нь маш сайн гарч байгааг дуулаад өөрийн эрхгүй сониуч зандаа хөтлөгдлөө. Англи хэл сурахыг хүсдэг ч зөв арга барилаа олоогүй, өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй олон хүнд бидний яриа хэрэг болох болов уу.
-Хэд хэдэн сургалт дамжсан ч англи хэл сурсангүй гэх хүмүүс олон байдаг. Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?
-Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа. ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.
Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.
Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг. Харин манай оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.
-Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...
-Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг.
Өглөөний 09 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би тэд нарт болон тэд өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.
Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь сургатаа үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.
Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор бид хичээлээ итгэлтэй бөгөөд сэтгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг ганц нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг даа.
-Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?
-Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг.
Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог. Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг.
Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.
-Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?
-Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно. Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно.
Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.
-Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.
- Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?
- Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.
-Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.
Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.
Яагаад энэ анги маань хүмүүсийн сэтгэлд хүрээд байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.
- Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?
-Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа. Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.
-Танай сургалтынтөвийн өглөөний анги их сонирхол татаж байна л даа. Энэ ангийнхаа талаар сонирхуулаач?
-“Сондор хилэн” англи хэлний төвийн өглөөний анги эртэч, өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан анги. Ихэнх хүмүүс унтаж байхад өглөөний 06:15 -08:15 хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өглөө хүний тархи сэргэг цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад их тохиромжтой цаг. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй зуны дулаан сайхан цагийг ашиглаад үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэйг хүмүүс харьцангуй ойлгодог болсон байна. Тэр ч утгаараа өглөөний ангид суух хүсэлтэй хүн олон байна.
-Тэгвэл “Vip” сургалт гэхээр ямар байх вэ?
-“Vip” сургалт нь ганцаарчилсан сургалтын нэг төрөл. Танхимын сургалттай адилхан. Хэлний түвшингөөрөө ижил 4 хүнийг group болгоод түвшинг нь сар сараар ахиулах зорилготой сургалт юм. Миний хувьд 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон хүнд хичээл заасан. Тэдний ихэнх нь англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг. Тиймээс бид суралцагсадынхаа нууцыг чандлан хадгалж нууц хэвээр нь үлдээдэг. “Vip” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох зорилготой хүмүүст зориулсан 120 цагийн хөтөлбөртэй.
-“Vip” сургалтанд сууя гэвэл хэдээс хэдэн цагт хичээллэх вэ?
-“Vip” сургалт долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Оройн 18.30-аас 22.30 цаг хүртэл өдрийн зургаан цагаар сарын 120 цагийн хичээл орно .
-Төлбөр ямар байх вэ?
-“Vip” сургалт 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгний төлбөртэй. Харин ганцаарчилсан сургалт 900.000 /есөн зуун мянган/ төгрөгний төлбөртэй.
-Ганцаарчилсан сургалт нь ямар онцлог давуу талтай вэ?
-Мэдээж ганцаарчилсан сургалт нь ганцхан хүнд зориулагдана. Тухайн хүний хэлний түвшин ямар байна, цаашид аль түвшинд очих хүсэл зорилготой байгааг эхлээд судладаг. Тэгээд зөвхөн тэр хүнд тохирсон хөтөлбөр боловсруулан англи хэл заадгаараа онцлог юм. Тухайлбал би Ielts-ийн оноотой болмоор байна гэвэл: Хэлний түвшинг нь тогтоогоод Ielts-ийн оноонд хүрэхийн тулд хэдий хэр хугацааны ачаалал авах вэ гэсэн тооцоо судалгааг гаргаад хөтөлбөрөө боловсруулдаг. Эсвэл надад зөвхөн яриа хэрэгтэй байна гэвэл зөвхөн түүнд зориулсан ярианы хөтөлбөр боловсруулаад сургалт явуулдагаараа онцлог.
-Танай сургалтын цагийн ангиудын хувиарыг харахад 16.30-22.30 хүртэл оройн цагийн хэд хэдэн сургалт байна. Суралцахыг хүссэн хүмүүст цагийн сонголт өргөн байгаа бололтой?
-Тийм шүү. Цагийн сонголт их байгаа. Оройн цагийн сургалтууд 16.30-18.30 18.30-20.30 20.30 -22.30 гэсэн цагийн өргөн сонголттойгоор явагдаж байна. Оройн анги өдрийн гурван цагаар хичээллэнэ. Монгол багштай ярианы анги 16.30 -18.30 цагуудад хичээллэнэ. 18.30 -20.30 хооронд суурьтай анхан шатны анги хичээллэж байна. Суурьтай анхан шатны энэ ангид дүрмээ анхан шатнаас нь заагаад яриатай хослуулан ордог. Урьд нь англи хэл үзэж байсан ч мэддэг ч юм шиг, мэдэхгүй ч юм шиг хүмүүст тохирсон анги.
Үсэг дуудлагаас бусдыг бүгдийг нь заана. Ажлынхаа заваар англи хэл сурах сонирхолтой цаг зав багатай хүмүүс энэ ангид суралцах боломжтой. Бүтэн өдрийн ангид 4 шатны сургалтыг нэг сард багтаадаг бол, цагийн ангид 4-5 сар явж байж 4 түвшиний мэдлэг олж авна. 16.30-18.30 ярианы анги. 18.30-20.30- аас суурьтай анхан шатны анги. 20.30-22.30 цагт бас суурьтай анхан шатны анги. Хэрвээ сургалцагсад маань хүсвэл 20.30-22.30 цагийн ангиа дунд шатны анги болгон хичээллэх боломжтой. Оройн цагаар суралцах хүсэлтэй хүмүүсийн түвшингээс хамаараад 18.30-20.30 суурьтай анхан, 20.30 -22.30 хүртэл дунд шатны сургалт эхэлж бас болно үг.
- Ярианы ангийн хөтөлбөр ямар байх вэ?
-Ярианы ангийн хөтөлбөр нь гадаадад аялж , амьдрах гэж байгаа хэлийг хөлөө болгох зорилготой хүмүүст зориулагдсан. Дорж гэдэг хүн гадаадад аялалаа гэж бодоход: Онгоцноос буугаад л гааль дээр ямар ямар үг хэллэгээр харилцах вэ, таксинд суугаад, зочид буудалдаа буугаад, дэлгүүр хэсэхэд ямар ямар үг хэллэг хэрэглэх вэ гээд бүгдийг заана. Энэ ангид онцлог нь дүрэм заахгүй. Үг хэллэг заагаад тэрийгээ жүжигчилсэн маягаар дадлагажуулж хичээлээ орно. Таксинд суулаа гэхэд хаашаа очихоо жолоочид юу гэж хэлэхээ, зочид буудалдаа очоод өрөөгөө хэрхэн захиалах вэ, хэд хоног байрлах вэ, дэлгүүрт ороод энэ хувцасыг авья, размер солиулмаар байна, баярласан талархсанаа, гомдсоноо юу гэж илэрхийлэх вэ гээд ер нь харилцааны бүх хэллэгүүдийг заана. Хүний амьдралын алхам тутамд тааралддаг ярианы үг хэллэгээр хөтөлбөрөө боловсруулж, монгол англи хэлний харилцан ярианы ном бичсэн. Нэг ёсондоо энэ ном хөтөч болно гэсэн үг. Гадагшаа явахад хэлний бэрхшээл үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Хаана суралцахаа мэдэхгүй байгаа хүмүүс энэ ангид сураад, дээр нь миний номыг бариад явахад алзахгүй дээ.
-Таны ярианаас үзэхэд цагийн ангиудын сонголт их байгаа юу байна?
-Тийм шүү. Анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэл бүх ангиуд цагийн өргөн сонголттойгоор хичээллэж байна. Нэг ёсондоо суралцагсдын нас бие сэтгэхүйн онцлог, хэлний түвшинд тохируулсан цагийн ангиуд юм. Хүүхдийн анги, өсвөр насны хүүхдийн анги, оюутан залуусын анги, насанд хүрэгчдийн анги гэж байгаа. Хүмүүсийн цаг заваас шалтгаалан цагийн хуваарь нь ч өөрчлөгдөх боломж бий.
-Бүтэн өдрийн ангиудаараа алдартай “Сондор хилэн” төв мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангиа шинээр нээгээд байгаа юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын ангийн онцлог юу вэ?
-Манай энэхүү анги нь элсэлтийн ерөнхий шалгалтанд хүссэн оноогоо авч хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм.
Ер нь ажиглаад байхад дунд сургуулийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгож ажиллахгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Энэ нь яг тэдний буруу ч бас биш. Учир нь тухайн тестийн дүрэм эсвэл учир холбогдолыг нь ойлгоогүйгээс таамаглаж бөглөх эсвэл тэр чигээр нь цээжлэхээс өөр арга байхгүй. Манай төвийн зүгээс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа анализ хийж түүн дээрээ үндэслэн тухайн шалгалтад багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан байгаа.
Энэ нь сурагчид эхлээд дүрмээ үзээд дараа нь тухайн дүрмээ бататгаж холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.
-Энэхүү ангид сууснаар сурагчид ямар мэдлэгийг олж авах вэ?
-Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын талаар ерөнхий төсөөлөл ойлголттой болж дадал эзэмших, англи хэлний дунд болон ахисан дунд шатны дүрмүүдийг цэгцтэйгээр сурч, холбогдолтой тестээр баталгаажуулж өөрийн болгон эзэмших болно. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг тестээр өөрийгөө шалган өөрийн төвшинг тогтоон, ахиулах боломжтой. Хамгийн гол нь тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм.
-Энэ ангид хамрагдахад тавигдах шаардлага бий юу?
-Элсэлтийн Ерөнхий шалгалтыг Англи хэлний хичээлээр өгөх хүсэл, сонирхолтой бүх сурагчид хамрагдах боломжтой. Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид маань ч гэсэн эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно. Ингэхдээ англи хэлний дунд төвшний мэдлэгтэй байхад л болно. Ер нь өөрийн англи хэлний мэдлэгээ эрс сайжруулах хүсэл эрмэлзэлтэй, оролдлоготой, тууштай ачаалал даах чадвартай элсэлтийн Ерөнхий шалгалтад Англи хэлний хичээлээр өндөр оноо авахыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой юм.
-Энэ жилээс сонсоод ойлгох чадварыг шалгах дасгал нэмэгдсэн гэж сонссон. Энэ тухайд?
-Тийм. Ер нь дунд сургуулийн англи хэлний хичээлийн хөтөлбөрт сонсох чадварыг хөгжүүлэх дасгал бараг байдаггүй. Манай сургалтын төвийн бүх чиглэлүүдэд сонсох чадварыг хөгжүүлэх хичээлүүд байнга ордог. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ангийн тухайд бид жишиг сонсголын тестийг сонсгож мөн нэмэлт дасгал тестүүд ажиллуулж нилээн өргөн хүрээнд эрчимтэйгээр сонсголыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан байгаа.
-Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд манай төвийн намрын сүүлийн сарын сургалтууд 10 сарын 31-нд эхлэх гэж байна. Мөн өвлийн СУРГАЛТЫН ХУВААРЬ бас гарсан байгаа.
12 сарын СУРГАЛТУУД 11 сарын 28-нд эхлэнэ.
01 сарын СУРГАЛТУУД 12 сарын 26-нд эхлэнэ
02 сарын СУРГАЛТУУД 1 сарын 23-нд эхлэнэ.
–Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
- Мэдээж сайн багш, шилдэг аргачилал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв маань саяхан нүүж ирсэн.
Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1.Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2.Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1.Өглөөний анги 06.30-08.30
08.30-10.30
2.Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3.Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ХҮҮХДИЙН АНГИ
7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
8. Радио ТВ-ийн ЗАЙНЫ СУРГАЛТУУД-ыг явуулж байна.
9. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
10. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
11. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ
- Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
- Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
- www.sondorkhilen.mn
- http://www.facebook.com/Sondor khilen English language center
Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.