Лаос улсын Сиенгхуан мужид байдаг “Монгол –Лаосын Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллана.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Лаос улсаас манай улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонийг хүлээн авч уулзжээ.
Тэд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Энэ үеэр Монгол-Лаосын Найрамдал эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол Улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг гурав хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг хийх юм.
Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой “Монгол –Лаосын Найрамдлын эмнэлгийг манай улсын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн.
Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр уг эмнэлэгт ажиллажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийн зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтод зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээлгэн өгч байжээ.