Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн, “Сурах бичиг алдаатай, агуулга муутай, хэд нугалсан үнээр авч байна” гэхчлэн дуу дуугаа аван хэсэг шуугьдаг. Гэвч төд удалгүй юу ч болоогүй, магадгүй тийм байх ёстой юм шиг мартдаг жишээ манайд түгээмэл бий.
Төрийн ”амьд” бодлоготой улс орон хүүхэд, залуучуудынхаа боловсролд, нэн ялангуяа эх хэлний боловсролд онцгой анхаарал хандуулж, багаас нь энэ хичээлд дуртай болгоход чиглэдэг. Бид эх хэлний төрийн бодлоготой боллоо гэж сайшаан “өлгийдөж” авсан нь саяхан. Хэдэн жилийн өмнө алдаатай үг, алдаатай бичвэр нүдний гэм байж дээ. Харин одоо гэрээс гараад цахилгаан шатанд, оршин суугчдын мэдээллийн самбар дээр, нийтийн унаанд, гудманд хаяг реклам, зарын самбар хаа сайгүй алдаатай үг нүдэнд томоор, тодоос тод ил харагдах болж. Орой гэртээ зурагт үзнэ. Мөн л алдаатай мэдээнүүд урсана.
Чадвартай нь алдааг олоод харчихна. Харин чадвар суугаагүй нь яах вэ? Алдаатай үг энэ мэт нийтийн гэсэн бүх газарт хадаатай байхад түүнийг уншиж нүдэндээ буулгаж яваа хэн боловч бас л алдаатай бичих нь ойлгомжтой. Их хурлын гишүүний сонгуулийн сурталчилгааны үеэр бичсэн сэтгэгдэл /коммент/ хүртэл алдаатай харагдсан.
“Худал үгийг мянга давтвал үнэн болдог”-ийн адил алдаатай бичигтэнгүүд олшрон, эх хэлний чадвартай хүн ховордож эхэллээ.
“Худал үгийг мянга давтвал үнэн болдог”-ийн адил алдаатай бичигтэнгүүд олшрон, эх хэлний чадвартай хүн ховордож эхэллээ. Үүнийг эмх цэгцэнд оруулж, цаасан дээрхийг бодит амьдрал дээр биежүүлэх цаг хугацаа хүлээх завгүй урссаар байна. “Уншиж сураад, үлгэрийн номоо өөрөө уншина” гэж ярих бяцхан уншигчдын мөрөөдөл яагаад салхинд хийссэн мэт алга болж, 2 дугаар ангийн сурагч л “Монгол хэлний хичээлд дургүй” гээд даалгавраа хийхийг хүсэхгүй байна.
Эцэг эхчүүд нь ч “Монгол хэл яах вэ, монгол хүн яваандаа болчихно, англи, хятад хэл гол шүү, бас математик” хэмээн өөгшүүлнэ. Үнэндээ бодит байдал дээр эх хэлний хичээлийн нэр хүнд навс унажээ.
Бидний ирээдүй ганцхан жил сураад, эх хэлний хичээлээсээ уйдаж байна. Шалтгаан нь юунд байна вэ? Эцэг, эхийн хандлага, багшийн заах арга, ур чадвар, сургалтын хөтөлбөр, сурах бичиг зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд олон. Харин энэ удаа эх хэлний хичээлийн сурах бичгийн нөлөөлөл, тэр дундаа монгол хэлээрээ анхлан уншиж, бичиж сурдаг “Монгол хэл 1” сурах бичгээс эхэлье хэмээн бодлоо.
Эргүүлж харахад, уншиж л сурах зорилготой гэмээр үсэг, үг голлосон, сонирхол төрөхөөргүй, хүүхдийг төсөөлөх үйлээс илүү хийсвэрлэх үйлд хөтөлсөн, олон жилийн турш нэгэн хэвийн шахуу байсаар л байгаа тийм өнгө төрхтэй сурах бичиг. “Хүүхэд хөгжиж байна. Хүүхдүүд чадаж байна. Одооны хүүхдүүд мундаг” гэж ярих ч нөгөө л сурах бичиг нь хэдэн арван жилийн өмнөх манайхны хэлдгээр “бахь байдгаараа”. Бид уншиж сураад болоод л байсан, болж л байна гэх хүмүүс байх ч тэд харин хүүхдийн хөгжих нөхцөлийг хамгийн ихээр хааж, хана босгож байгаагаа мэддэггүй. Болж байгаа гэх зүйлийн үр дүн хэдийнээ бидний нүдний өмнө ил болоод, улам газар аваад байгааг тэд юу гэж тайлбарлах вэ?
Уг сурах бичгийг “Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” /MNS 5418:2008/ стандартын дагуу судалж үзлээ.
“Агуулга нь суралцагчдын сонирхол хэрэгцээнд нийцэж, ахуй амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нээлттэй байна” заалт лав биелсэнгүй. а, э, и, о, у, ө, ү , м, с, р, х, в, л, н гэсэн үсгүүдийг үзчихсэн байхад л “Энэ хэний хана вэ? Энэ манай хана. Энэ сайн хана мөн үү? Мөн, сайн хана”/68/ гэсэн эх уншиж байна.
Сурах бичгийн эдгээр “ядмагхан” эхүүд хүүхдэд уншихад сонирхолтой байх уу? Энэ мэт эхүүд сурах бичгийн ихэнх хувийг эзэлж байгаа гэдэгтэй номыг сөхөж үзсэн хэн ч маргахгүй. Бүр 30 жилийн өмнөх “Ёлын ам” эх тэр л хэвээрээ байх юм. Тэгэхээр энэхүү эхүүд хүүхдийг дөнгөж уншиж сурахаас эхлээд номд сонирхолгүй болох үндэс нь болж байна.
Номын эхний хуудсаас эхлээд л ямар нэгэн гарчиггүй, таних тэмдэг, зааваргүй үргэлжилсэн зургийг хүүхэд өөр өөрсдийнхөөрөө ургуулан ойлгож, эцэг эхчүүд нь ч урнаар тайлбарлах боломжтой аж. Ер нь л уянгын халилтай нэгний чадварыг овоо хөгжүүлэхээр энэ тайлбаргүй зургууд 108 хуудас үргэлжилнэ. Стандартын “...мэдээллийг бүрэн, хурдан, зөв хүлээн авах шаардлагыг хангаж, харааны ойг хөгжүүлэхээр өнгийн зохицол, үсгийн сан, хэмжээ, ТАНИХ ТЭМДЭГ, ТҮЛХҮҮР ҮГийг хэрэглэнэ” заалт л зөрчигдөөд байна даа.
Ургуулан бодвол, сурагч бие даан хөгжих биш, харин багшийн хараат, багшийн зааваргүйгээр юу ч ойлгож чадахааргүй болсон санагдлаа.
Ном эхнээсээ хөтөчтэй байсан бол хүүхэд өөрөө бие дааж, чөлөөт цагаараа сурах бичигтэйгээ ажиллах, мөн эцэг эхчүүд тэрхүү хөтчийг ашиглан, хүүхдэдээ заах боломжтой байлаа. Багш номтой ажиллахын өмнө ямар хөтөч зураг нь ямар утга илтгэж байгааг тайлбарлаад өгчихөд энэ асуудал амархан шийдэгдэж болох байсан. Ургуулан бодвол, сурагч бие даан хөгжих биш, харин багшийн хараат, багшийн зааваргүйгээр юу ч ойлгож чадахааргүй болсон санагдлаа.
“Шөнө зөөлөн зөөлөн алхан амтат зоогоо хайдаг” /102/ зараа, хурдан давхидаг туулай /160/, сайхан бичдэг, хурдан уншдаг бол сайн хүү болдог тухай /99/ гэх мэт найруулга муутай эхүүд, “солибол, жижихэн, авчирсэн, ангир уургыг” гэх мэтээр алдаатай үгс, “бүх амьтад /159/, моднууд олноороо ургаж эхэллээ /154/” гэх мэт нөхцөл буруу залгасан, цэцэгнээс, цэцгээс гэх мэт нэг нүүрэнд 2 өөрөөр бичсэн, хаалт нээгээд хаахаа мартсан, цэг таслал, буруу дутуу бичсэн, “Мандах хамтын хүчийг өөрөө мэдэж авлаа /141/, Харин хүний нэрийн төгсгөлд Ю орохгүй /120/, Баззи бусдад дургүй хэдий ч ийм цагт тэд л түүнд тусалдаг/103/” гэх мэт утга тааруу алдаануудыг жишээ бүрээр дурдвал энд нэлээд олон болох нь ээ. “......ХЭЛ НАЙРУУЛГЫН болон ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН АЛДААГҮЙ, найруулга нь зөв оновчтой, товч тодорхой, энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй байна” гэсэн заалт зөрчигдсөнийг дээрх жишээнүүд харуулж байна.
Эхийн сонголтыг хэрхэн хийдэг нь тодорхойгүй. Сонирхолгүй, дээр нь уншихад хүнд, бас урт юм. Эхүүд нь 25-160 үгтэй, 21 хүртэл өгүүлбэрээс бүтсэн, өгүүлбэр дэх урт үгийн тоо олон байгаа нь хөтөлбөрийн “Унших арга барилд суралцаж байгаа 1, 2 дугаар ангид гол төлөв богино өгүүлбэрээс бүтсэн, харьцангуй шууд утгатай, богино хэмжээний хялбар эхийг сонгоно” гэсэн шаардлагатай зөрчилджээ. Залгамал хэл учраас урт үгтэй байх нь аргагүй хэмээн өмөөрөх нэгэн байж болох ч монгол хэл маань баялаг шүү дээ. Утга дүйцэх өөр үгээр илэрхийлж болно. /Эхийн хүнд хөнгөний талаар М.Вемберийн “Уншигдах байдлын индекс” сорилын дагуу хийсэн судалгаа бий. Сонирхвол дараах линкээр уншаарай: http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=9133/
Дасгалын олон хэлбэрийг оруулахыг хичээсэн ч нэр төдий, унших, ярих дасгал нь бараг 50 хувийг эзэлж байлаа. Тухайлбал: Цагаан толгойн дараах үе буюу давтлагад нийт 108 дасгал ажил байна. Унших (31), уншсанаа ярилцах (18), бичих-28 (бүтээн -8, зохион -5, нөхөж-4, сонгож, олж, ялган-2, дуурайн, түүж, тодруулан, гүйцээж-1), зөв холбох-3, чээжлэх-2, гүйцээх-1, асуулт зохиох-1, олох-1, төсөөлж ярих-1, будах-1, таах-1 байна. Энэ нь хүүхдийн хэрэглээ талын чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн нь сайшаалтай. Гэвч зөв бичих дүрмийн мэдлэг олгох хичээл ховор бөгөөд зөвхөн дасгал дундаа дурдаад орхижээ. Ийнхүү давтах, бататгах дасгал цөөн байгаа нь сурагчдад мэдлэг тогтоход хүндрэлтэй болжээ.
Залхуурав уу, аль эсвэл мэдэхгүй болохоороо орхив уу? Эсвэл зохиогч нь муу эх зохиогоод нэрээ бичихээ албаар мартав уу, хариуцлагагүй ном бүтээгчийн буруугаас ч юм уу, ямар ч байсан “буух эзэнгүй, буцах хаяггүй” эхүүд олонтоо таарна.
Энэ мэт “бурууд нүд хурц” жишээнүүдийн цуваа нэлээд урт хөвөрмөөр...
Эцэст нь дүгнэхэд, Төрийн бодлогоос боловсролын түвшин бүрийн эх хэлний хичээлийн зорилго тодорхойлогддог. Эх хэлний хичээлийн агуулга, стандарт, хөтөлбөр боловсруулагдсаны дараа сурах бичиг зохиогддог. Сурах бичиг, хөтөлбөр, стандарт, агуулга, зорилгодоо үндэслэн, стандартын шаардлагаа ханган бүтээгдэхгүй байгаа нь төрийн бодлого нэр төдий, амьд бус, үр өгөөжгүй байгаагийн илрэл юм. Манайд бодлогыг батлаад л орхидог, энэ нь хүрэх хүндээ хүрдэггүй болохыг дээрх сурах бичгийн жишээ тод харуулж байна.
Магадгүй, хүүхэд эх хэлний хичээлдээ сонирхолгүй болоод байгаагийн гол учиг эндээс ч улбаатай юм бил үү?
Ж.Хишигжаргал