АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх аравнэгдүгээр сарын 8-нд болно. Тус сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп өнөөдөр мэдэгдэл хийжээ.
Тэрээр Х.Клинтоны Сири дэх мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөө нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэнэ гэж онцолсон байна.
Түүний үзэж буйгаар АНУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Б.Асадыг огцруулах бодлогоо орхиж, оронд нь Лалын улс бүлэглэлтэй тэмцэх тэмцэлдээ гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэв.
Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Х.Клинтон өмнө нь Сирийн агаарт нислэггүй бүс бий болгох тухай саналыг дэвшүүлж байжээ.
Зарим шинжээчдийн үзэж буйгаар түүний ийм алхам нь Сири дэх Америкийн болон Оросын цэргүүдийн хооронд шууд мөргөлдөөн үүсгэнэ гэсэн байна.
Д.Трамп мөн Х.Клинтон ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины талаар нэг бус удаа хурцаар шүүмжилж байсан. Тиймээс Х.Клинтон түүнтэй цаашид ч хэл амаа ололцох нь юу л бол гэж онцолжээ.
Тэрбээр “Хэрэв бид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асны үгийг дагавал дэлхийн гуравдугаар дайнд турхирах юм” гэсэн байна.
Өнгөрсөн сард мөн АНУ-ын Зэвсэгт хүчний штабыэ дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн, генерал Жозеф Данфорд Сирийн агаарт нислэггүй бүс байгуулах тухайд шүүмжлэлтэй хандаж байжээ.
Тэрбээр “Хэрэв Сирийн агаарт хяналт тавихаар болбол бид юуны өмнө Сири, Оростой байлдахад хүрнэ” гэсэн байна.
Эх сурвалж: ВВС