Шинэ Зеландын Оклендэд төвтэй Endace компани дэлхий даяар олон сая хүнийг тагнаж байсан хэрэгт голлох үүрэг гүйцэтгэсэн талаар The Intercept мэдээллээ.
Алдагдсан баримт материалууд, цахим шууданд бичсэнээр тус компани засгийн газруудад иргэдийн хувийн цахим шуудан, онлайн чат, нийгмийн сүлжээн дэх харилцан ярианууд, веб хөтчийн түүх зэргийг цуглуулдаг технологийг борлуулж байжээ.
2001 онд байгуулагдсан тус компани сүлжээг тэр чигт хянаж, дамжиж буй мэдээллийг цуглуулж авах систем хөгжүүлсэн бөгөөд компанийн лого нь хүртэл нүдийг дүрсэлсэн байдаг аж.
Тэд Австрали, Канад, Израйлийн засгийн газрын агентлагуудтай хамтран ажилладаг төдийгүй үүрэн холбооны Телстра, АНУ-ын AT&T компаниудад бүтээгдэхүүнээ борлуулж байжээ.
Түүнчлэн Их Британийн тагнуулын газартай хамтран ажиллаж иргэдийн Gmail, Hotmail, WhatsApp, Facebook зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулах технологийг борлуулсан байна.
Хүмүүсийн интернет хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бүхий л мэдээллийг цуглуулахын тулд Их Британийн тагнуулын газар, Endace компанитай хамтран Medusa гэх бүтээгдэхүүнийг хөгжүүлж эхэлжээ.
The Intercept-д бичсэнээр энэхүү бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд Endace компани Шинэ Зеландын засгийн газраас хөрөнгө гаргуулсан байж магадгүй аж.