Их Британийн уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Букерийн шагналтныг тодруулах ёслолын ажиллагаа Лондон хотноо мягмар гарагт болжээ.
Энэ удаад Америкийн зохиолч Полл Битти нийгмийн асуудлыг хөндсөн “Sellout” романаараа ийнхүү хүртлээ. Улмаар тэрээр Букерийн эзэн болсон анхны Америкийн иргэн болж байна.
Полл Битти “Sellout” романдаа АНУ дахь цагаан болон өнгөт арьстнуудын хоорондох харилцааг егөөдсөн хэлбэрээр өгүүлжээ.
Букерийн шагналыг 50 мянган фунт стерлинг дагалддаг байна. Мөн тус шагналд нэр дэвшсэн зургаан зохиолч тус бүртээ 2500 фунт стерлинг авах аж.
Букерийн шагналыг англи хэлээр бичигдсэн утга зохиолын шилдэг бүтээлд олгодог.
Энэ удаад Их Британийн хоёр, Америкийн хоёр, Канадын нэг, мөн Их Британи гаралтын Канадын нэг зохиолчид шагналд нэр дэвшжээ. Тодруулбал, зохиолч Битти Оттес Мошфехийн “Эйлин”, Дебора Левигийн бичсэн “Халуун сүү”, Грэм Макрае Бурнегийн “Түүний бохир төлөвлөгөө”, Мадлен Тиен “Бидэнд юу ч байхгүй гэж битгий хэл” роман, Дэвид Шалагийн “Хүн байхын учир” зэрэг бүтээлүүд мөн нэр дэвшин өрсөлджээ.
Букерийн шагналыг өмнө нь зөвхөн Их Британи, Ирланд болон Хамтын нөхөрлөлийн орнуудын шилдэг зохиолчдод олгодог байсан.
Харин 2014 оноос хойш үндэс угсаа үл хамааран, англи хэлээр бүтээлээ туурвиж, Их Британид хэвлүүлсэн зохиолчдод уг шагналыг олгох болсон юм.
Полл Биттийн ийн шалгарсан нь гурав дахь тохиолдол аж.
Эх сурвалж: Риа Новости