Хуулиас гадуур, иргэдийн халаасыг тэмтрэх ломбард гэх том толгойтой газрууд нийслэлд хаа сайгүй. Хүмүүст үйлчилгээгээ тулгаагүй, сонголт хийх эрх нь тэдэнд байгаа ч зарим нь иргэдийг хохироож, дийлэнх нь хулгайчдын олзоо борлуулах зах зээл болоод удаж байна.
Цагдаагийн газраас авсан мэдээллээр хулгай, булаалт, дээрмээс олсон эд зүйлсийн 40-50 хувь нь энэ газруудаар дамжин борлуулагддаг аж.
Тэгвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг эдгээр байгууллага ямар зохион байгуулалттай, хууль эрхзүйн ямар орчинд үйл ажиллагаагаа явуулдаг, хяналт тавьдаг байгууллага бий эсэх, улсад ямар татвар төлдөг, яагаад хулгайчийн зах зээл болсон талаар сурвалжиллаа.
Хамгийн эхний уулзсан хүн бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.Мөнхханд байв.
Ломбардуудын үйл ажиллагаа хэрэглэгчийн эрх ашгийг багагүй зөрчдөг тул тус газраас Иргэний хуулийн зарим заалтын дагуу хяналт тавьж, зөвлөмж, сургалтыг өгдөг байна.
Б.МӨНХХАНД: ЛОМБАРДУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЯМАР Ч ХУУЛЬ БАЙХГҮЙ
-Ломбард нь хууль эрхзүй талаасаа ямар зохион байгуулалттай байгууллага болох талаар иргэдэд мэдээлэл хүргэхгүй юу?
-Хууль эрхзүйн хувьд ломбардуудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих ямар ч хууль байхгүй. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага гээд MNS5274 хэмээх 2013 оны стандарт бий. Тэнд ломбардууд ямар орчинд ажиллахыг л зааж өгсөн байдаг. Манай байгууллагын хувьд ломбардтай холбоотой гомдол ихээр ирдэг учраас Иргэний хуулийн хэд хэдэн заалтын дагуу хяналт тавьдаг. 2015 онд шалгалт хийхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.4, 286.3 дугаар зүйлийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд зөрчиж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Жишээ нь ямар ямар зөрчил нийтлэг тохиолдож байна вэ?
-Тодорхой хууль байхгүй учир иргэдийг хохироох үзэгдэл цөөнгүй гардаг. Тухайлбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алданги тооцох тухай заасан байдаг. Хуульд алдангийг үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцно гэсэн байхад ихэнх ломбард нэг хувиар тооцож, гэрээ гэх бичиг баримт дээрээ тусгаад хэрэглэгчээс авсан зөрчлүүд илэрсэн.
Нөгөө талаас Иргэний хуулийн 286.3 дугаар зүйлд барьцаалан зээлдүүлэх хугацаа хэтэрсэн тохиолдолд заавал зээлдэгчид урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл ихэнх газар иргэнд мэдэгдэлгүйгээр эд зүйлийг худалдан борлуулсан байсан. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт тавих тодорхой хууль байхгүй ч зарим тохиолдолд Иргэний хуулиар зохицуулж болдог байна.
Энэ дагуу бид орон нутаг болоод дүүргийн засаг дарга нар руу Иргэний хуулийн эдгээр заалтыг биелүүлж ажиллах зөвлөмж хүргүүлж, сургалт семинарыг өгсөн. Эргээд ийм зөрчил гаргуулахгүй гэсэн албан тоотыг бидэнд хүргүүлж байгаа.
-Барьцаалан зээлдүүлэх газруудын хүү янз бүр байдаг. Хүүний дээд, доод хязгаарт хяналт тавьж, тогтоодог уу. Иргэний хуульд үүнтэй холбоотой зүйл заалт байгаа юу?
-Иргэний хуульд заагаагүйн улмаас амьдралд гарч буй зарим зөрчлийг арилгах, хяналт тавих боломжгүй байдаг. Өнөөдөр ломбардуудад долоо хоног, сарын хүү гэж бий. Жишээ нь сарын хүүг хуульчилсан зүйл заалт байхгүй учраас хууль бус гэх үндэслэл байдаггүй. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ авах гэж байгаа иргэд сар, долоо, 14 хоногийн хүү авах эсэхээ харилцан тохиролцох хэрэгтэй. Иргэний хуульд эд зүйлээ авч, өгөлцөх хүмүүс хүүг харилцан тохиролцоно гэж заасан байдаг. Энэ нь тэр бүр амьдрал дээр хэрэгждэггүй.
ХУУЛИЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭС ИРГЭД ӨӨРСДӨӨ ХОХИРЧ БАЙНА
-Энэ асуудалд иргэдийн хариуцлагын тухай ярих нь зөв байх. Нөгөө талаас хуулиа мэдэхгүйгээс иргэд өөрсдөө хохирох явдал цөөнгүй тохиолддог гэсэн?
-Барьцаалан зээлдүүлэгч нарыг буруутгахаас илүү хэрэглэгч нарт өөрсдөд нь асуудал бий. Хуулийн мэдлэггүйгээс тэд хохирдог. Бидэнд гомдол гаргаж байгаа зарим иргэн өөрт нь мэдэгдэлгүй барьцаалсан эд зүйлийг зарчихлаа гэж ханддаг. Гэтэл эргээд тэд ломбардын хугацаа дууссанаа гэнэт санадаг, барьцаалан зээлдүүлэх газраас залгах үед утас нь салгаатай байж таардаг. Гэтэл өнөөх газрууд холбогдож чадалгүйгээр хугацаа хэтрэх үед эд зүйлийг нь зарчихдаг. Нэг талаар өөрсдөө гэрээнд дурдсан үүргээ хүлээх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас ломбардууд иргэдтэй холбоо тогтоох тодорхой хугацааг азнах шаардлагатай.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд үлгэр жишээ сайн үйл ажиллагаа явуулдаг ломбардууд бий. Жишээ нь “Сайн” нэрт ломбардын газар бол хэрэглэгчийн эд зүйлийг хэзээ ч зарж борлуулдаггүй. Харин эзэн нь тухайн эд зүйлээ авахгүй, холбоо барих боломжгүй бол шуудангаар захиа явуулж мэдэгддэг. Эндээс иргэдэд зөвлөхөд хаана ямар үйлчилгээ авахаа сонгож үйлчлүүлэх хэрэгтэйг зөвлөх гэсэн юм. Харин нэр хаяг, эзэн нь тодорхойгүй газар үйлчлүүлээд хохирвол эргээд хяналт тавьж хохирлыг барагдуулахад хэцүү. Тиймээс баталгаатай газар харилцан тохиролцож хүүгээ тогтоохгүй бол луйврын шинжтэй газрууд ажиллаж байгааг үгүйсгэхгүй юм. Манай зүгээс иргэдэд сэрэгжлүүлэг мэдээллийг өгдөг. Өнгөрсөн жил Сүхбаатар, Баянгол дүүргийн барьцаалан зээлдүүлэх газруудад сургалтууд хийсэн.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудын үйл ажиллагаанд ямар хяналт, оролцоотой ажилладаг вэ?
-Манайх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгууллага. Бид хэрэглэгчийн эрх талаас үзэхдээ тухайн гэрээг эд зүйлээ барьцаалсан гэрээн дээр үндэслэн хэрэглэгчийн эрхийг хэр хохироож байгаа талаас нь хардаг.
-Ер нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад хууль эрхзүйн ямар орчин шаардлагатай гэж та үзэж байна?
-Манай байгууллагаас гаргаж байгаа санал санаачлага юу вэ гэхээр ломбардыг зохицуулсан хууль гаргах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр ямар ч зохицуулалтгүй газрууд эзэнтэй болно.
-Ломбардуудад тавих стандарт гэж байдаг?
-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага гэж бий. Тэр бол зөвлөмжийн л стандарт. Үүнийг заавал мөрдөх стандарт болгох шаардлагатай. Бид эрх бүхий байгууллагуудад энэ шаардлагуудыг тавьдаг. Тэгэхгүй бол энэ зах зээл эзэнгүйдээд байна.
ЛОМБАРДУУД ИРГЭДИЙН ЭД ЗҮЙЛИЙГ ЗАРЖ ХОХИРЛОО БАРАГДУУЛСНЫ ДАРАА ЗӨРҮҮГ НЬ БУЦААН ӨГӨХ ХУУЛЬТАЙ
-Өнөөдөр хэчнээн ломбард үйл ажиллагаа явуулж байна?
-Судалгаагаар улсын хэмжээнд 900 орчим, нийслэлд 530 гаруй байдаг гэсэн тоог бид өмнө нь гаргаж байсан.
-Ломбард ажиллуулах тусгай зөвшөөрлийг хаанаас өгдөг вэ?
-Дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсүүд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгож байсан. Харин сүүлийн үед цагдаагийн газартай хамтардаг болсон. Учир нь иргэдийн эд хөрөнгийг барьцаалж байгаа учраас хамгаалах шаардлага тулгардаг. Тиймээс эд зүйлийг хамгаалах тоног төхөөрөмж хэр хангагдсан эсэх талаарх тодорхой дүгнэлтийг гаргаж өгдөг байна.
-Та бүхний олж илрүүлснээр өөр ямар зөрчлүүд гарч байна?
-Стандартаар бол шөнийн 10.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж болохгүйг заасан байдаг. Гэтэл шөнө дунд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг ломбардууд бий. Хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөнгөний хэрэгцээ гармагц ломбардаар үйлчлүүлэх нь цөөнгүй. Тэдэнд зориулсан ломбардууд шөнийн цагаар үйл ажиллагаагаа явуулдаг болох нь тогтоогдсон. Энэ мэт хууль бус үйлдлүүд гардаг учраас үүнд өртөхгүй, хохирохгүй байхыг иргэд өөрсдөө сэрэмжлэх нь зүйтэй.
-Ломбардуудад ямар хөрөнгийг тавьж болохгүй вэ?
-Зөвхөн үл хөдлөхөөс бусад хөдлөх хөрөнгийг л тавих боломжтой.
-Хүний эд зүйлсийг зараад өөрсдийн хохирлоо барагдуулсны дараа үнийн дүнгийн зөрүүг эзэнд нь буцаадаг хуулийн заалт байдаг гэсэн. Гэтэл энэ нь амьдралд үйлчилдэггүй. Энэ талаар?
-Иргэний эд зүйлийг барьцаалахдаа тодорхой үнийн дүнгээр үнэлсэн байдаг. Харин ломбардууд үнийн дүнгээс хэтрүүлэн зарсан тохиолдолд зөрүүг эзэнд нь олгох ёстой гэсэн Иргэний хуулийн заалт бий. Гэтэл ямар ч ломбард үнийн зөрүүг олгосон удаа байдаггүй.
-Эрх ашиг нь хохирсон иргэд хаана хандах хэрэгтэй вэ?
-Манай байгууллагад хүрэлцэн ирэх, эсвэл 1800-1284 гэсэн утсаар холбогдож гомдол, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Түүнээс гадна манайхаас зөвлөгөө зөвлөмж авах боломжтой.
Эндээс хэд хэдэн гаргалгааг хийхээр Байна. Тухайлбал,
-
Ломбардуудыг цэгцлэх хууль байдаггүй
-
Хяналт тавих эрх бүхий газар нь тодорхойгүй
-
Хуульгүй учраас хүүгээ дураар тогтоодог
-
Иргэдтэй хүүг харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно гэдэг ч өнөөдрийн хувьд энэ нь үлгэр хэвээр
-
Иргэний тухай хуулийн зарим заалтаар үйл ажиллагааг нь зохицуулдаг
-
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийг үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцно гэж заасан байдаг ч дийлэнх газар 1 хувийг иргэдээс “шулдаг”
-
Иргэний хуулийн 286.3 дугаар зүйлд барьцаалан зээлдүүлэх хугацаа хэтэрсэн тохиолдолд заавал зээлдэгчид урьдчилан бичгээр мэдэгдэнэ гэж заасан ч “утсаа аваагүй”, “сураггүй” гэсэн шалтгаанаар иргэдийн эд зүйлийг дураараа борлуулдаг
-
Иргэний хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрууд бусдын эд зүйлийг зарж хохирлоо барагдуулсны дараа зөрүү мөнгийг эзэнд олгоно гэдэг ч өнөөдөр энэ заалт мартагдсан.
Нэг үгээр хэлбэл эндээс маргаашийн талхныхаа мөнгөний төлөө ямар ч сонголтгүйгээр эд зүйлээ барьцаанд тавьж, төлж чадахгүйн улмаас хохирч байгаа иргэдийн хохь болох нь тодорхой байна.
ТЭД БУСАД АЖ АХУЙ НЭГЖИЙН АДИЛ ОРЛОГЫНХОО 10 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛДӨГ
Тэдэнд хэн зөвшөөрөл олгоод байна, иргэдээс хөлжих хэрнээ улсад хэчнээн хэмжээний татвар төлдөг бол?
Ломбард иргэдийн хөрөнгийг барьцаалж үнийн дүнгийн тодорхой хувьд мөнгө зээлдүүлж, сар тутам бодогдох хүүгээр “амьдардаг”.
Дийлэнх газар тухайн эд зүйлийн 30-50 хувьтай тэнцэх зээлийг олгож дунджаар 4-8 хувийн хүүг сар тутам авна.
Стандартад үл нийцэх умгархан өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг тэд улсад хэчнээн хэмжээний татвар төлдөг бол гэсэн асуулт ургана.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.Мөнххандын ярьсанчлан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг хүмүүс Дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс тусгай зөвшөөрлөө авдаг.
Ингэхдээ энгийн аж ахуй нэгжүүдийн ангилалд хамаарах тул улсад орлогынхоо 10 хувиар татвар төлдөг талаар Гааль, татварын ерөнхий газраас мэдээлэв.
Тэгэхээр энэ жишгээр тухайн ломбард жилийн 0-3,0 тэрбум төгрөгийн орлоготой бол 10 хувь, түүнээс дээш орлоготой бол 3,0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг байна.
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ бүхий газрууд Гааль, татварын ерөнхий газарт өөрсдөө орлогоо мэдүүлдэг бөгөөд чухал шаардлагатай нөхцөлд тус байгууллага шалгалт явуулдаг гэв. Тэдэнд ч бас хяналт тавих бүрэн эрх байдаггүй байх нь.
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙН 40-50 ХУВИЙГ ЛОМБАРДААС ОЛДОГ
Ийм тооцоо байдаг талаар албаны эх сурвалжууд мэдээлж буй.
Сэжигтнүүдээс хулгайн эд зүйлийг хаана борлуулсан эсэхийг тодруулахад, ихэвчлэн Нарантуул худалдааны төв, Хархорин зах зэрэг хүний хөдөлгөөн ихтэй газруудад хямд зарсан байдаг. Мөн барьцаалан зээлдүүлэх газруудад маш ихээр аваачиж өгдөг талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар ярьсан юм.
Цагдаагийн газраас хууль эрхзүйн орчин байдаггүй учраас тэр бүр хянаж шалгаад байж чаддаггүй байна.
Харин сэжигтэй тохиолдолд нэгжих эрхтэй байдаг гэнэ. Хулгай, дээрэм, булаалтын замаар алдсан эд зүйлс нь зах болоод ломбардуудад борлуулагдах магадлал өндөр тул Улаанбаатар хотын цагдаагийн газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах замаар гэмт хэрэгтэй тэмцэхээр болжээ.
Тэд Улаанбаатар хотын цагдаагийн газраас хэрэгжүүлдэг Хулгай гэмт хэрэгтэй тэмцэх дэх хөтөлбөрийн хүрээнд “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам” боловсруулж, НИТХ-д танилцуулж хэрэгжүүлэхээр болсон байна.
Эзэнгүй, хуульгүй ломбардуудын өнөөгийн байдал ийм байна. Буруу, зөвийг хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд учир дүгнэлтгүй үлдээв.