Хүмүүс хэрэглэхээ больсон утасны бүхээгнүүдийг өндөр хурдны интернет сүлжээ цацах цэг болгох талаар Их Британийн цахилгаан холбооны BT компани мэдэгдлээ. Тэд LinkUK төслийн хүрээнд Intersection, Primesight компаниудтай хамтран ажиллах аж.
BT эхний ээлжид Лондон хот дахь утасны бүхээгнүүд байсан газруудад 1Gbps хурдтай интернет сүлжээ цацах киоск байрлуулах юм. Киоск зөвхөн интернет цацаад зогсохгүй хүмүүс утсаа цэнэглэж, газрын зураг ашиглаж болно.
Түүнчлэн агаарын чанар, дуу чимээ, температур, замын ачаалал зэргийг хянах мэдрэгчтэй, түүнийгээ 55 инчийн өндөр нягтралтай дэлгэцээр харуулах бөгөөд мэдээж хэрэг зар сурталчилгаа хүртэл дамжуулна. Тооцоолж буйгаар 2017 онд ийм 100 киоск Лондон даяар ашиглалтад орох бол ойрын жилүүдэд Лондон болон өөр хэд хэдэн томоохон хотуудад нийт 750 Links киоскыг байрлуулах аж.
Энэ оны эхээр Нью Йорк хотод яг ийм киоскийг ашиглалтад оруулжээ. Гэвч хүмүүс хэдэн киоск орчимд хэдэн цагаар эргэлдэж, зарим нэг нь бүр насанд хүрэгчдэд зориулсан кино үзэх зэргээр зүй бусаар ашиглаж байгаа талаар Нью Йорк таймс мэдээлжээ.
Тиймээс Intersection компани Лондонд энэ явдлыг давтахгүй байх арга хэмжээг авна гэсэн юм.