Аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр үнэлж, хөгжлийн зааг, ялгааг гаргадаг болсон. Энэ үзүүлэлтээр тухайн орон нутгийн давуу болон сул талыг тодорхойлдог. Хөгжлийн ухагдахууныг хөндөхдөө голдуу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, ажилгүйдлийн түвшин, хүн амын орлогын хэмжээ гэсэн ерөнхий хэдхэн үзүүлэлтэд тойрч эргэлддэг талтай. Үүнийг ашиглах нь нэгэнт түгээмэл ойлголт болчихсон. Гэвч эдгээр нь эдийн засгийн өнөөгийн бодит байдал, нөөц боломжийг бүрэн дүүрэн илэрхийлж чадах, эсэх нь эргэлзээ төрүүлсээр.
Аймгуудын өрсөлдөх чадварын 2015 оны тайланг ирэх онд танилцуулна
Манай улсад өрсөлдөх чадварыг үнэлэх олон улсын судалгааны шинэ жишиг тогтоод буй. Тодруулбал, нийт 180 орчим шалгуур үзүүлэлтээр хэмжиж, тус бүрийг оноогоор эрэмбэлж, илүү тодорхой үнэлэх бололцоог аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд түшиглэн хийдэг болсон.
Энэхүү судалгааны гуравны хоёр нь статистик мэдээлэлд тулгуурладаг бол гуравны нэг нь санал асуулгын мэдээлэлд үндэслэдэг. Тус судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв жил бүр тогтмол хугацаанд бэлтгэж байгаа.
2015 оны ээлжит тайланг ирэх оны эхний хагаст танилцуулахаар төлөвлөж, боловсруулалтын ажилдаа хэдийнэ оржээ. Мэргэжлийн байгууллагын боловсруулдаг уг судалгааны тайлан нь өдгөө бодлого боловсруулагчдын гарын авлага болоод буй. Энэхүү судалгааг анх 2012 оноос бэлтгэж эхэлсэн.
Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлэгт авч үздэг. Тэдгээрийг нарийвчлан үнэлэх нийт 16 дэд бүлгийн хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг олон талаас нь уг судалгаа тодотгон харуулдаг онцлогтой. Тэр утгаараа хамгийн эрэлттэй судалгааны нэг. Оноо өндөр авах тусам тухайн аймгийг өрсөлдөх чадвар сайтай гэж дүгнэдэг юм.
Үзүүлэлтээр Орхон аймаг өнгөлсөн хэвээр байгаа бол удаах байрт Өмнөговь шалгарчээ. Эдгээр аймаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй оролцож буй. Уншигч та анзаарсан байх. Орхон, Өмнөговь аймагт уул уурхай болон аж үйлдвэрлэл идэвхтэй явагдаж, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа. Уг судалгааны дүнгээр Дархан-Уул аймаг гуравт орсон бол Сүхбаатар эхний дөрөвт эрэмбэлэгдэж байна. Нийслэл хоттой зэрэгцэн орших Төв аймаг айргийн тавд удаалж буй. Орхон аймгийн хувьд гурав дахь жилдээ энэхүү судалгаанд тэргүүлж байгаа юм.
Харин сүүл мушгиж байгаа нь Дундговь. Тус аймагт ирэх сарын эхээр Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган болох гэж байна. Хөрш зэргэлдээ Өмнөговь, Дундговь, Дорноговь өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудаа хэрхэн хамтран хөгжүүлэх талаар энэ удаа хэлэлцэх аж. Мөн аймгууд тэргүүлэх салбар болон хувийн хэвшлийг дэмжих бодлогоо тодотгох юм.
Судалгааны үр дүн аймаг болгонд харилцан адилгүй. Тухайн орон нутаг бүрт таатай, таагүй, хөгжлийг хурдасгах бас сааруулах тээг цөөнгүй. Тухайлбал, Ховд аймаг дэд бүтцийн үзүүлэлтээр сул хэвээр байна. Энэ “зовлон” баруун бүсийн таван аймагт ижилхэн. Харин засаглал болон бизнесийн үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлтээр тус аймаг ухарч бус, урагшилж байна.
Ховд аймгийн өрсөлдөх чадварыг тодорхойлохоор урьд жилүүдэд хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад одоогийн үзүүлэлт нь ялимгүй сайжирсан. Тэр тусмаа засаглалын үр ашигт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарчээ. Баруун бүсийн таван аймгийг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Увс, зүүн бүсийг Сүхбаатар, говийн бүсийг Өмнөговь, хангайн бүсийг Булган тэргүүлж байна.
Засаглалын үр ашиг гэсэн үзүүлэлтээр доогуур үнэлгээ авдаг байсан Архангай аймаг энэ удаад баруун бүс дотроо тэргүүлэх хэмжээнд үнэлэгдэхээр байгаа юм. Нутгийн удирдлагын бодлого шийдвэр оновчтой, хүртээмжтэй, аймгийн хөгжилд нөлөө үзүүлэх түвшинд ирсэн байна. Үүний нөлөө их байгаа аж.
Аймгууд нөөц, бололцоогоо ашиглах шаардлага үүсээд байна
Тэрчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус аймагт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөжээ. Ингэснээр орон нутаг өнгө засахын зэрэгцээ хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд биеллээ олж эхэлсэн байна. Үүнээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжиж, шинэ шатанд гарчээ. Энэ нь бизнесийн үр ашиг дээшлэх, улмаар аймгийн нийгэм, эдийн засагт нь сайнаар нөлөөлж байна.
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээ хамгийн их нэгжээр нэмэгдүүлж чадсан нь Архангай. Тус аймаг өрсөлдөх чадвараа есөн нэгжээр нэмэгдүүлсэн. Харин Дундговь, Дорноговь, Төв, Сэлэнгэ аймаг оноогоо бууруулсан дүнтэй байгаа юм. Аймгууд засаглалын үр ашиг болон бизнесийн орчноо шинэ түвшинд гаргах шаардлагатайг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ.
Засаглалын үр ашиг дээшилж, бизнесийн орчин илүү таатай болсноор эдийн засаг сэргэх боломжтой аж. Аймгуудын хувьд дэд бүтцийн бэрхшээлээс гарч байгаа нь өрсөлдөх чадварт нь эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед аймгууд өөрсдийн нөөц, бололцоогоо ашиглаж, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг хийх шаардлага үүсээд буй. Тиймээс өрсөлдөх чадварын үзүүлэлтээ жигд сайжруулах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Энэ нь хөгжлийн үндэс бөгөөд шууд хамаарал юм.
Б.Баяртогтох