“Бодлогын нөлөөллийн үнэлгээ: Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих бодлогууд” сэдэвт хурал өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ.
Монгол Улсын их сургууль, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Уг хурал нь төрөөс хэрэгжүүлдэг бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээг хийх хэрэгцээ, шаардлага ач холбогдлыг хэлэлцэх, сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийсэн судалгаануудтай танилцах, хөдөлмөрийн салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, эрдэмтэн, судлаачид болон бодлого боловсруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
Хурлын үеэр МУИС-ын судлаачдын баг Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагаа олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Залуучуудын ажил эрхлэлтэд мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийн үзүүлж буй нөлөөллийг үнэлэх нь” сэдэвт судалгааны үр дүнгээ танилцуулна. Энэ судалгаагаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлдэг мэргэжил олгох түр сургалтын хөтөлбөр (МОТСХ)-ийн нөлөөллийг санамсаргүй туршилтын аргаар хэмжжээ.
Судалгаанаас мэргэжил олгох сургалтад хамрагдсанаар богино хугацаанд
- залуучуудын ажил эрхлэлт 13%,
- цалин 25%,
- ажлын чанар 4% өсдөг,
- дунд хугацаандаа цалин нь 16% өсдөг гэж дүгнэжээ.
Хурал нь мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийн нөлөөллийн талаарх үндсэн илтгэл, “Бодлогын нөлөөллийн үнэлгээ”, “Бодлогын судалгаа” сэдэвт хоёр салбар хуралдаанаас бүрдэнэ.
Хуралд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын их сургууль, ОУХБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, GIZ, Европын холбооны төслийн төлөөлөгчид, их сургуулиуд болон судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид болон төрийн байгууллагын ажилтнууд оролцоно.
Хурал Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” өргөөнд болно.