Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өчигдөр уулзжээ. Уулзалтаар зээлдэгчдийн хамгийн их гомдоллодог нэг асуудлыг шийджээ. Арилжааны банкууд зээлдэгчдээс 30 хувийн урьдчилгаа төлбөрөө ямар эх үүсвэрээр олсноо батлахыг шаарддаг. Тэгвэл энэ “байцаалт” шиг асуултаас иргэд ангижрахаар боллоо. Ингэснээр банк зээл авах иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад зээлтэй эсэхийг мэдээллийн сангаасаа шалгаж хянах л үүрэгтэй. Түүнээс хэнээс мөнгө авсан, хэн нэгэн танд бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээсээ туслалцаа авсан уу гэдгийг шалгахгүй.
Өчигдөр болсон уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэй үргэлжлүүлэх нь эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдолтой байх талаар ярилцсан байна.
Монголбанкны өмнөх удирдлагууд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт багтсан, “Барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-тэй уялдаж, найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг зэрэг эхлүүлжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хууль эрхзүйн үндэслэлгүй болсон байна.
Мөн барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр ч зогссон. Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчийн Барилга, хот байгуулалтын сайдтай байгуулсан гэрээ энэ оны нэгдүгээр сард дуусгавар болсон аж. Тиймээс УИХ-аас тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой юм байна. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг байр сууриа Н.Баяртсайхан ерөнхийлөгч, Г.Мөнхбаяр сайд илэрхийлжээ.
Гэвч Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хэрэгжитийн хугацааг ч эргэн харах шаардлага үүсчээ. Учир нь санхүүжилтийн эх үүсвэргүйн улмаас орон сууцны, урт хугацаатай зээл авч чадахгүй байна.
Түүнчлэн санхүүжүүлэх эх үүсвэр байвал орон нутагт таван хувийн хүүтэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж болно гэдэг дээр талууд санал нэгдэв.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр барилгын компаниуд барьж буй барилга объект, орон сууцаа барьцаалан зээл авч, үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг харгалзан зээлийн хугацааг уртасгахад анхаарна уу гэсэн хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгчид тавижээ.