Монгол улс 2035 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2016-10-27 10:00 GMT+8

Оюутолгой Монгол Улсын түүхэн дэх хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай компани. Гэхдээ Монгол улс ойрын хорин жилдээ уул уурхайн тус төсөл дэх өөрийн хувиасаа ногдол ашиг хүртэж чадахгүй хэмээн Берлинд төвтэй OpenOil судалгааны байгууллагын шинжээчид үзэж байна.

Судалгаанаас үзэхэд Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд Рио Тинтотой дахин хэлэлцээр хийсэн ч энэ нь ирэх арван жилд үр дүнгээ өгөхгүй гэнэ.

2010 онд эхэлсэн ил уурхайн олборлолтоос 1.1 тэрбум ам.долларын ногдол ашиг хүртэх боломжтой байсан. Түүнчлэн зах зээлийн үнээс хамааран 2020 он хүртэл олон зуун ам.доллар олох боломжтой байв.

Гэхдээ төсөлд гарын үсэг зурахдаа гол нөөц ашигласны төлбөр, НӨАТ-ын орлогын татвар болон бусад татвар төлнө хэмээн гарын үсэг зурсан тохиолдолд ийм хэмжээний ашиг олох байсан. Үүний зэрэгцээ Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд одоог хүртэл хэлэлцээ үргэлжилж байгаагаас үүдэн 2030-аад онд ноогдол ашиг хүртэхгүй гэж шинжээчид үзэж буй.

OpenOil-ын дүн шинжилгээ нь Оюутолгойн олборлолт эхэлснээс дуусах хүртэл хугацааг хамарчээ. Тус байгууллагын гол дүгнэлт нь:

  • Засгийн газар болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд төслийн ашиг хуваалтад ихээхэн нөлөө үзүүлнэ. Жишээ нь Засгийн газар өрөө төлж дууссаны дараа 34 хувийнхаа ноогдол ашгийг хүртэх боловч энэ нь тийм ч их мөнгө болохгүй. Түүхий эдийн үнэ нэмэгдвэл хүртэх ашгийн хувь өсөх боломжтой.
  • 2010 он буюу ил уурхайн олборлолт эхэлснээс хойш тус төсөл шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй бага орлоготой байсан.
  • Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахад Монгол Улсад ашиглагдаж байгаа ногдол ашиг, сонирхлын дээр 20 хувийн татварын суутгал авна гэсэн бол төсөл хэрэгжиж байх хугацаанд Монголын Засгийн газрын төсвийн нийт орлого нь ойролцоогоор 6.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх байсан.

Эх сурвалж: OpenOil.net

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 299 санал өгсөн байна.

Дээшээ