Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ой тохиож байна

А.Мишээл GoGo.mn

2016-10-27 10:40 GMT+8

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Дэлхийн хоёрдугаар дайн дуусахтай хамт байгуулагдсан дэлхийн хамтын нийгэмлэг болох НҮБ-д Монгол Улс /БНМАУ/ нь элсэхээр 1946 онд өргөдөл гаргасан боловч удаа дараа олон улсын эсэргүүцэлтэй тулгарч байв. Түүнээс 15 жилийн дараа буюу 1961 онд НҮБ-ын чуулганд Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгчид АНУ-ыг зорьж, чуулганд оролцсоноор тус байгууллагын 101 дэх гишүүн орон болсон байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн нар манай улсад айлчилж байсан түүхтэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 77 санал өгсөн байна.

Дээшээ