Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) санаачлан “Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон ЖАЙКА хэлэцүүлгийг хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлийг нээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн.
Тэрээр “Засгийн газар Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна..
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талын эх үүсвэртэй, санхүүжилтийн маш сайн тогтолцоо шаардагдаж байна. Энэ тогтолцоо зөвхөн банкны салбараас бус санхүүгийн зах зээлийн найдвартай, ирээдүйтэй тогтолцоонд тулгуурлах шаардлагатай. Арилжааны банк давамгайлсан тогтолцооноос банк, санхүүгийн зах зээлийн төрөлжсөн тогтолцоонд шилжих, аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон улсын шинэлэг арга зүйд суралцан, үр бүтээлтэй нэвтрүүлэх шаардлагатай.
Засгийн газрын зүгээс санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлээр дамжин хэрэгжих төслийг олшруулахын төлөө шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлнэ” гэв.
Хэлэлцүүлгээр дараах илтгэлүүдийг танилцуулсан юм.
- "Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн бодлогын талаарх санал асуулгын тайлан" - МҮЦАЭХ-ны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр
- "Төрийн өмч хувьчлалд оролцсон хөрөнгө оруулагчийн туршлага, цаашид анхаарах зүйлүүд" - Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
- "Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахын ач холбогдол, асуудал шийдэл" - Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Мөнхсайхан
- "Шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар Япон Улсын туршлага болон Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааг идэвхжүүлэх" - Кандагийн олон улс судлалын их сургуулийн профессор, Токиогийн хөрөнгийн биржийн Азийн бизнесийг хариуцсан ахлах стратегич асан Сэйжи Адачи