Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох гэсэн дөрвөн асуудлаар хэлэлцэнэ.
Чуулган өглөө 10 цагт эхлэх ёстой байсан ч 10:45 цагт л гэхэд гишүүдийн ирц 50 хувь хүрсэн учир ийнхүү тогтсон цагаасаа оройтож эхэллээ. Үүн дээр анхаарахыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.