Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд татварын дарамт маш олон аж ахуйн нэгжүүдийг дампуурлын ирмэгт авчирч байна гэлээ.
Тэрбээр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн татвар бий болгохгүй ба жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна гэж заасан байдаг. Гэтэл байнгын хороон дээр орж ирж байгаа хуулийн төсөл нь энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж байна. Аливаа нэг улс төрийн намын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр гэдэг бол тангарагын гэрээ гэсэн үг. Тангарагын гэрээг зөрчвөл тухайн улс төрийн хүчин хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Татварын дарамт маш олон аж ахуйн нэгжүүдийг дампуурлын ирмэгт авчирч байна. ААН-ын орлогын албан татварыг бууруулах бодлогыг дэмжихдээ ард түмэндээ амласан тэр хүрээнд дэмжээрэй гэв.