Долоо дахь удаагийн орон нутгийн сонгууль энэ бямба гарагт дахин санал хурааснаар өндөрлөнө.
Нийслэлийн сонгуулийн хороо, СЕХ энэ долоо эхээр мэдэгдэл хийн, энэ оны сум, дүүргийн ИТХ-ын ирц, үр дүнг мэдээлэв. Дахин санал хураалтад зөвхөн санал тэнцсэн нэр дэвшигчдийн өрсөлдөж буй сонгуулийн тойргийн иргэд оролцоно. Иймд сонгуулийн ирц өөрчлөгдөхгүй. Нэмэлт санал хураалтын дараа
- Нийслэлийн сонгогчдын 56 хувь,
- Орон нутгийн сонгогчдын 63 хувь нь сонгуульд оролцон, саналаа өгчээ.
Ингэснээр улсын дундаж ирц 60 хувь болж байна. Үүнийг өмнөх жилүүдийн дундаж ирцтэй харьцуулбал

Ямартаа ч 2008 болон 2012 оны сонгуулийн ирцийг энэ оны сонгууль давлаа. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН амлалтаа хэрхэн биелүүлэх, иргэдтэй ойр ажиллаж чадах эсэхээс дараагийн сонгуулийн ирц шууд шалтгаална. Иймд МАН бүх түвшиндээ хариуцлагатай байх үүрэг хүлээж байна.
Өөрөөр хэлбэл дараагийн сонгууль даанч хол байна даа гээд тайвширч болохгүй нь. Эдийн засгийн хямралт байдал, ажилгүйдэл гэх мэт олон шалтгааны улмаас иргэд ихээхэн бухимдалтай байна.
Төрийн хамгийн анхан шатны нэгж болох сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид төр-иргэний хооронд гүүр болж ажиллах учиртай. Мөн иргэдийн хурлаа ил тод нээлттэй зарлан, иргэдээ өргөнөөр оролцуулах зэрэгт анхаарах нь зөв. Зарим сумын сонгуулийн хороод ялалт байгуулсан ИТХ-ын төлөөлөгчдөд түр үнэмлэхийг нь олгож эхэллээ.
Нөгөө талаас иргэдийн идэвх, оролцоо ч чухал. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бид юу шаардах эрхтэй вэ? нийтлэлдээ ИТХ-аас иргэд юу шаардаж, ямар үр дүн хүлээх талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
САЙН ТУРШЛАГУУД
Шилдэг ИТХ-ын туршлагаас: Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулах, төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 236, 336 гэсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг.
236 гэдэг нь :
Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 3 дахь өдрийн оройн 6 цагаас төрийн байгууллагууд иргэдэд хийсэн ажлаа тайлагнан, уулзалт зохион байгуулдаг.
336 гэдэг нь:
Сар бүрийн 3 дахь долоо хоногийн 3 дахь өдрийн оройн 6 цагт ИТХ-аас иргэдэд шинээр гарсан дүрэм, журам, хууль эрх зүйн, болон шинэ мэдээ мэдээллийг өгдөг юм байна.
ИТХ-ын төлөөлөгчийн шилдэг туршлагаас: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн санаачилгаар Санзайд 2, Хандгайтад 1, Шаргаморьтод 1 булаг тохижуулжээ. Хороо 8 хэсэгтэй хэсэг тус бүрт худаг гаргасан байна.
Мөн сагсан бөмбөг, хүүхдийн тоглоомын талбайг Майхан толгой, Баянбулаг, Санзайд шинээр тохижуулжээ. Санзайн Бага баян, Шарга морьт, Гоодойн аман дахь 23 хуучин модон ОО-ыг устгаж, шинээр гурван ариун цэврийн байгууламжтай болсон. Иргэдийн хүсэлтийн дагуу хүүхдийн автобус, хорооны автобусыг явуулж эхэлсэн байна. Хүүхдийн автобус өдөрт 3 удаа явж, хүүхдүүдийг сургуульд нь 20-36 км газар зөөдөг болжээ.
Дээрх ажлууд иргэдийн өдөр тутмын амьдралд багагүй өөрчлөлт авчирч, үр дүнгээ өгсөн нь лавтай.
Сум, дүүргийн ИТХ-ын талаарх бүхий л мэдээллийг эндээс аваарай.