Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор “Төрийн өмчийн хороо татан буугдсанаар төрийн өмчийн 89 компанийн гааль, нийгмийн даатгал, Сангийн яаманд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудад байгаа санхүүгийн тоо баримт маш их зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна.
Үйл ажиллагаа явуулж тайлан тооцоо гаргаж байгаа нь 89 компани байна. Засгийн газраас шийдвэр гарсан тамга тэмдэгтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй 7-8 компани бий. 2012 оны эцсийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчит оролцоотой компаниуд гурван их наяд төгрөгийн өртэй байжээ.
2015 оны эцсийн байдлаар 10,5 их наяд төгрөгийн өртэй болсон. Өрийн хэмжээ 2012 оныхоос гурав дахин нэмэгдсэн. Авлага нь 2012 оны эцсээр 1,2 их наяд байсан. Хөрөнгийн үнэлгээ 21 их наяд болсон” гэдгийг мэдэгдлээ.
Эдгээр алдагдалтай компаниудыг цаашид яах вэ гэсэн асуудлыг гарц хайж өнөөдөр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газар хуралдаж байна. Ингээд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн болон оролцоотой компаниудын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах юм байна.
Урьдчилсан байдлаар эдгээр компаниудад дөрвөн чиглэл барьж цаашид ажиллахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
- Эхний чиглэл нь үйл ажиллагаа явуулдаггүй “Мах корпораци”, Дарханы газрын тосны үйлдвэр зэрэг 7-8 газрыг татан буулгахаар төлөвлөжээ.
- Хоёрдугаар чиглэл өөрчлөн байгуулж нэгтгэнэ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний хүрээлэн, Эрчим хүчний судалгааны төв гээд байгууллагуудыг нэгтгэж болох бүтцийн өөрчлөн байгуулалт хийх 10 гаруй компани байна. ТОСК, Барилгын хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв гээд компанийн засаглал биш хувь хүний тоглолт явагддаг 8-9 байгууллагад өөрчлөлт хийж хяналтын системийг илүү болгоно.
- Гурав дахь чиглэл нь хувьчлал. Төрийн өмчийн 89 компаниас 30 орчим нь ашигтай байна. Үлдсэн нь компаниуд нь алдагдалтай ажилладаг. Засгийн газрын хуралдаанд танилцуулаад УИХ-аар орж байж хувьчлах эсэх нь асуудал шийдэгдэнэ.
- Дөрөв дэх чиглэл нь дулааны болон цахилгаан станц, МИАТ, Төмөр зам, томоохон стратегийн орд газруудын менежмент удирдлагын бодлогыг сайжруулах, өр зээлнээс нь гаргах, үйл ажиллагааг сайжруулна гэдгийг Ц.Ням-Осор дарга хэллээ.
Ц.Ням-Осор дарга “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал зөв буруу гэдэгт би дүгнэхгүй. Өмнө нь явагдчихсан зүйл учраас. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын зүгээс бол 49 хувийг худалдаж авсан талтай хурлаа хийе гээд дөрвөн удаа хэлцэл хийсэн.
Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр эцсийн хэлцэл хийнэ. ТУЗ болон захирлыг хоёр жилээр томилох эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх байх. Бусад нь бол тохирчихсон. Бүтэц зохион байгуулалт гээд зарчмын тал дээр нэлээд сайн тохирсон.
Саналын зөрүүтэй 8-9 асуудал байсан ч тохиролцож чадсан. 49 хувийг эзэмшигч талаас ТУЗ-ийн дарга, захирлыг хоёр жилээр ээлжлэн томилно гэдэг санал тавиад байна.