Италийн төв нутагт нэг өдөрт 70 удаа газар хөдөлсөн талаар тус улсын Геофизик ба галт уулын судалгааны үндэсний хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэв.
Тухайлбал, Рихтерийн шаталбараар 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт лхагва гаригт орон нутгийн цагаар 19 цагийн орчим болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Мачерата мужид есөн километрийн гүнд байсан байна.
Мөн тус газарт 21 цагийн орчим хоёр дахь удаа буюу 5.9 магнитудтай газар хөдөлжээ. Тус улсын бараг бүх оршин суугч чичирхийллийг мэдэрсэн гэнэ.
Шөнө дундын үед ч Рихтерийн шаталбараар 4.6 магнитудтай газар хөдөлсөн талаар мөн мэдээлэв.
Үүний зэрэгцээ Умбри, Лафио, Марке, Абруцио зэрэг дөрвөн мужид мөн тус улсын томоохон хотуудад болох Ром, Флоренц, Аквила, Перуже зэрэг хотууд чичирхийлэл мэдрэгджээ.
Цуврал газар хөдлөлтийн хүч 2.5-3.5 магнитудтай байсан агаад бүхий л шөнийн турш газар хөдөлжээ.
Мөн Виссо, Уссита, Кастельанжело-суль-Нера, Камерино, Акуасанта Терме, Фабриано зэрэг хүн ам шигүү орших бүс нутгуудад газар хөдлөлт мэдрэгдэж, олон хүн машиндаа хоног төөрүүлсэн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Эх сурвалж: Риа Новости