Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнах үеэр "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой мэдээллийг өглөө.
Засгийн газар байгуулагдсаныхаа дараа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судалж, танилцуулах бүхий ажлын хэсгийг таван сайдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
"Ажлын хэсэг судалж, Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан. Худалдан авалтын үеэр хууль зөрчсөн үү гэдгийг шалгаж тогтоолгохоор холбогдох хууль хяналтын байгууллагууд руу хандсан. Мөн тухайн үеийн эрх бүхий хүмүүс албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож өгөх талаар хуулийн байгууллагад хандсан" гэж Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газрын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ыг байгуулжээ. Засгийн газар талаас дөрвөн хүн, харин 49 хувийг эзэмшигч талаас гурван хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ байгуулах шийдвэр гарчээ. Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг өнөө маргаашгүй томилно хэмээн Ерөнхий сайд хэллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир