АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн элч холбоо” 2015 оны аравдугаар сараас 2016 оны аравдугаар сарыг дуустал “Бидний тэгш хүртээмжтэй хот” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. АНУ-ын Төрийн департаментийн АНУ-д төгсөгчдийг дэмжих сангийн санхүүжилтээр долоон хүний бүрэлдэхүүнтэй баг сайн дураараа төслийг хэрэгжүүлсэн аж.
2015 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 20 мянга орчим орчны саадтай буюу тэргэнцэртэй иргэд амьдардаг. Дээрх төслийн зорилго Улаанбаатар хотод олон нийтийн үйлчилгээ үзүүлдэг барилга, байгууламжуудын тэргэнцэртэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжийн талаар иргэдэд ойлголт өгөх, уг мэдээллийг иргэдийн тусламжтай үүсгэх, олон нийтэд тэгш хүртээмжийн талаар барилга байгууламжид тавигддаг холбогдох стандартын талаар мэдээлэл түгээх, стандартад нийцсэн жишиг үйлчилгээний байгууллага үүсгэх байжээ.
“Бидний тэгш хүртээмжтэй хот” төслийн хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна.
- Олон нийтэд мэдээлэл түгээх –Фэйсбүүк сүлжээгээр дамжуулан 250 мянга орчим хүмүүст тэгш, хүртээмжтэй орчны талаар мэдээлэл түгээснээс 1589 хүн төслийн хуудсыг идэвхитэй дагаж байна. Танин мэдэхүйн, хөдөлгөөнт видео хийлгэж, барилгын стандарт, төслийн үйл явдлын мэдээллүүдийг хуваалцлаа.
- Сургалт – Төслийн багийнхан ШУТИС-ийн Барилга, архитектурын анги болон МУИС-ийн Хууль, эрх зүйн ангийн оюутнуудад Монгол Улсын барилгын стандарт, тэргэнцэртэй иргэдэд зориулсан байгууламжийн стандартын талаар ойлголт өгч, хэрхэн эдгээр стандартуудыг хэмжиж, холбогдох вэб сайтуудад мэдээлэл оруулах талаар сургалт өглөө.
- Мэдээлэл цуглуулалт –200 орчим сайн дурын оюутан, залуус Улаанбаатар хотын 2000 орчим барилга, байгууламжуудын тэгш хүртээмжийн талаар мэдээлэл цуглуулж, MapMinu сайтад орууллаа. Мap.minu.mn вэб сайт програмда өөрчлөлт оруулан, УБ хотын тэргэнцэртэй иргэд зорчих бүсийн талаарх мэдээллийг шинэлэг, ойлгомжтой байдлаар гаргах боломжтой болсон.
- Жишиг сайжруулалт – Нийтийн үйлчилгээний байгууллагуудад судалгаа хийж, дараах байгууллагууд дээр тэргэнцэртэй хүмүүс чөлөөтэй нэвтэрч, үйлчилгээ авах сайжруулалтыг хийв:
- Эх Нялхасын Эрүүл Мэндийн Төвийн “Яаралтай тусламж”-ийн тасгийн налуу замын сайжруулалт, нийтийн бие засах өрөөний босго, хаалга, жорлонгийн бариул суулгалт, шүршүүрийг тэргэнцэртэй иргэнд ээлтэй болгон өөрчиллөө.
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт стандартын налуу замыг шинээр бариулж, бие засах өрөөнд тэргэнцэртэй хүнд зориулсан тулах бариул суулгалаа.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хүслийн ордон” цэцэрлэгт бүх өрөөний хана дагуу зориулалтын тулах бариул суурилуулж өглөө.
Төслийн хаалт өчигдөр болсон юм. Энэ үйл ажиллагаанд Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, АНУ-гийн Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга МакКэнзи Милановски, "Бид чадна" ТББ-ын ТУЗ-ийн дарга Б.Отгонтуяа нар оролцжээ.
Төслийн хүрээнд Улаанбаатарын барилга байгууламжууд тэргэнцэртэй иргэдэд ээлтэй эсэхийг судалж, онлайн газрын зураг боловсруулсан.
Мөн үйлчилгээний болон орон сууцны барилгыг ашиглалтад хүлээж авахдаа зайлшгүй тэргэнцэртэй иргэдэд таатай таван шалгуурыг шалгаж, мэдээллээ сайн бүртгэх тогтолцоотой болгохыг бид Улаанбаатар хотын захирагчийн албанаас хүссэн байна.