Өнгө алагласан чулуун хайрга, бяцхан байшин барилга, өхөөрдөм жижигхэн амьтад дунд цэцэг ногоо дэлбээлэн ургана. Энэ бол цэцэгчин Д.Эрдэнэцэцэгийн шилэн хоргонд зохиомжлон тарьсан бичил "цэцэрлэгүүд" юм.
Шилэн саванд ургуулсан гэхэд танд итгэмээргүй санагдаж магадгүй. Гэвч флорариум буюу шилэн хоргонд тасалгааны цэцэг тарих нь олон улсад өргөнөөр хөгжиж, айл гэр, ажлын байранд тавихад интерьер дизайны өвөрмөц нэгэн шийдэл болсоор иржээ.
Та нэг дор ижил арчилгаа шаардагддаг төрөл бүрийн цэцгийг өнгө хослуулан суулгаж, хажууд нь өөрийн төсөөллөөр гол ус, уул модтой байгалийн дүр төрх оруулан бяцхан цэцэрлэг байгуулах боломжтой юм.
Тасалгааны цэцгийг хобби болгон ургуулж, тордож, явцдаа энэ салбартаа мэргэшээд буй цэцэгчин Д.Эрдэнэцэцэгийг Хобби буландаа урьж ярилцлаа.
-Та ямар мэргэжилтэй вэ. Хэзээнээс цэцэг тарих сонирхолтой болсон бэ?
-Би 1985 онд их сургуулиа төгсөөд хоёрдугаар дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байлаа. Биологич, тэр дундаа амьтан судлаач мэргэжилтэй. Бага байхад ээж маань олон янзын цэцэг их тарьдаг, хамгийн гоё цэцгүүд манайд л байдаг байлаа. Харин би цэцэг сонирхдоггүй, бараг усалдаг ч үгүй байсан. Гэтэл нэг удаа ургамал судлаач найз маань цэцэг тариач гэж санал тавьж байлаа.
Эргээд бодоход Монголд маш олон цэцэг шинээр гаршуулж тарьсан шүү.
Найз маань өөрөө их цэцэг тарьдаг хүн. Цэцгийг би наранд тавиад, услаад л болчихдог юм гэж ойлгож байж. Их сонирхож арчилдаггүй байсан болохоор эхнийхийг нь найздаа бараг үхүүлээд өгч байсан. Гэхдээ тэднийд орох болгонд л сайхан цэцэгс угтана. Цэцгийнх нь талаар сонсож, хараад байхаар өөрийн эрхгүй автчихдаг юм байна.
Ингээд 2003 оноос тарьж эхэлсэн дээ. Арчилж сураагүй байсан болохоор эхэндээ өөрийн аргаар ургуулдаг байлаа. Заримыг нь усанд "живүүлнэ", хатаана. Удалгүй урагшаа явж, тэндээс Монголд байдаггүй хэд хэдэн цэцэг авчирсан. Гэтэл бараг ихэнхийг нь муутгасан даа. Ингээд цэцгүүдээ үхүүлэхгүйн тулд ном уншиж судлаад, сүүлдээ бараг мэргэжилтэн болсон.
-Та цэцэг арчилгааны талаар ном бичсэн юм билээ?
-Би биологич ч гэлээ амьтан судлаач мэргэжилтэй учраас илүү их юм судлах шаардлага гарсан л даа. Явах болгондоо Монголд байхгүй, харагдаагүй шинэ цэцэг авчирч тарьдаг байлаа. Эргээд бодоход Монголд маш олон цэцэг шинээр гаршуулж тарьсан шүү. Нэг хэсэг цэцгийн дэлгүүр ч ажиллуулсан. Хүмүүст цэцгээ хэрхэн арчлах зөвлөгөөг өгдөг байлаа. Хамгийн гол нь байршил, хөрс, усалгаа шүү гэж тайлбарлаж хэлж өгнө. Сайн мэдэхгүй цэцэгсийнхээ талаар номоос мэдээлэл авдаг байсан.
Цэцэг арчилгааны талаар би хоёр ном гаргасан. Нэг нь “Тасалгааны ургамлын арчилгаа” гээд хүмүүсийн ихэвчлэн асуудаг 100 асуулт хариулттай ном бичсэн. Нөгөө нь цэцэглэдэг ургамлуудыг арчлах тухай “Цэцгээрээ гоёдог тасалгааны ургамлууд” гээд ном.
-Таны цэцгийг шилэн саванд зохиомжлон тарьдаг тань их анхаарал татлаа?
-Шилэнд цэцэг тарих санааг маш олон жилийн өмнө олсон. Гэхдээ хүмүүс мэдээж гайхдаг л даа. Би ч өөрөө хүмүүст тасалгааны цэцгийн сав доороо заавал нүхтэй байх ёстой гэж хэлдэг. Гэтэл гадагшаа явахад шилэн саванд цэцэг тарьчихсан байдаг байсан. Тэгээд нүхгүй болохоор нь их гайхдаг байлаа. Ингээд 2005 онд шилэнд цэцэг тарьж үзсэн. Гэхдээ тухайн үед манайд төдийлөн дэлгэрч чадаагүй. Тэгээд ноднингоос эхэлж янз бүрийн хэлбэр хэмжээтэй шилэнд тарьдаг болсон. Гадаадад урлаг болтлоо хөгжчихсөн шүү дээ. Манайд хүмүүс хоббигоороо хөгжүүлж байна. Одоо нэлээд дэлгэрч гаднаас ч оруулж ирж, өөрсдөө ч зохиомжлоод хийж байна.
-Цэцгийг ургуулаад хажууд нь төрөл бүрийн тоглоомон чимэглэл тавихад ургамалд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй юу?
-Үгүй. Шилэн хоргонд ингэж ургуулахыг флорариум гэдэг. Тасалгааны, эсвэл чийгэнд дуртай, чийг арчилгаа бага шаарддаг ургамлуудыг өнгөт хайрга, янз бүрийн тоглоом ашиглаад байгалийн бичил цэцэрлэгийг бүтээж байгаа зохиомж юм. Тэрийг хүн өөрийн төсөөллөөр хийдэг.
Гадаа хүйтрээд гунигтай болсон ч гэртээ өвөл зунгүй жижигхэн цэцэрлэгтэй байвал ямар сайхан бэ?
Жишээ нь, би жижигхэн хотын нэг хэсгийг байгууллаа гэж бодъё. Жижиг байшинтай хажуугаар нь сайхан төгөлтэй, гол урсгаж байгаагаар хийж болно. Тухайн ургамлаа төгөл болгоод, голоо өнгийн чулуу ашиглаад хийх юм. Сэрүүхэн газар шилэн сав бараг хүлэмж болчихсон байдаг. Зөв арчилгаа хамгийн чухал. Цэцэг ургаад том болчихвол том сав руу шилжүүлэх, эсвэл үрсэлгээгээ аваад өөр шинэ саванд зохиомж хийж болно.
Онцлог нь арчилгаа бага ордог ч маш сайхан үзэмжтэй. Гадаа хүйтрээд гунигтай болсон ч гэртээ өвөл зунгүй жижигхэн цэцэрлэг байвал ямар сайхан бэ? Дээр нь ногоон ургамлын ач тусыг хүн болгон мэднэ шүү дээ. Нэг хэцүү зүйл нь манайд тэр болгон хайсан ургамал цэцэг, чимэглэл тоглоомууд,өнгөт чулуунууд олддоггүй. Ихэвчлэн хамаг цаг заваа эдгээрийг эрж хайхад зарцуулдаг.
-Эндээс харахад нэг шилэн саванд янз янзын цэцэг хольж ургуулсан байх юм?
-Ямар цэцгүүдийг хольж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дуртайгаа холиод байж болохгүй. Учир нь арчилгаа ижил шаарддаг нөхцөл адилхан ургамлуудыг өөрөө харж байгаад нэг саванд суулгаж болдог.
Намраас хавар хүртэл цэцэг ургамал тайван байдалд ордог. Тэр үед нь бид ургамлаа тайван байдалд оруулж, усалгаагаа багасгаад ургамлаа сэрүүн газар байрлуулна гэсэн үг.
-Та ямар цэцэг түлхүү сонгож тарьдаг вэ?
-Би нэг хэсэг ховор цэцэг голчилж тарьдаг байлаа. Цэцэг тарих тусам мэдлэг дээшилж, шинэ цэцэг хараад тарьж үзэх юм сан гэсэн хоббитой болсон. Тэр хоббигоороо Монголд олон шинэ цэцэг оруулж ирж гаршуулсан даа. Ялангуяа манайд навчаараа гоёдог ургамлууд ховор байлаа. Навчаараа гоёдог гэдэг нь навчин судалтай, улаан шар өнгийн навчтай цэцгүүдийг би оруулж ирж байлаа.
Төв музей ажилладаг байхад бид жил болгон тэнд цэцгийн үзэсгэлэн гаргадаг байлаа. Үзэсгэлэнг үзэхээр очдог хүмүүс нь ч гэсэн цэцгийн хоббитой. Жишээ нь хүмүүсийн нэрлэдгээр цаасан цэцэг, камелия гэх мэт шинэ ховор цэцгүүдийг тэндээс харж, мэдээлэл авдаг байсан.
Сүүлдээ хобби маань өөрчлөгдөөд шилэн дотор цэцэг тарьдаг болсон юм. Энд их том ургамлууд ордоггүй болохоор энэнтэйгээ холбогдуулаад цэцэг цуглуулдаг болсон.
ТАСАЛГААНЫ ЦЭЦГИЙН АРЧИЛГАА
-Арчилгааны талаар та товч зөвлөгөө өгөхгүй юу?
-Цэцэг тарихад 10 дүрэм л мэдэж байх ёстой. Хамгийн түрүүнд цэцгийн ургалтын шат, тайван үе гэсэн хоёр үетэй байдгийг мэддэг байх хэрэгтэй. Намраас хавар хүртэл цэцэг ургамал тайван байдалд ордог. Тэр үед нь бид ургамлаа тайван байдалд оруулж, усалгаагаа багасгаад ургамлаа сэрүүн газар байрлуулна гэсэн үг. Энэ нь ургамлаа амрааж байна гэсэн үг.
Тухайн ургамлын онцлогийг мэдээд ургамлаа сэрүүн газар байрлуулж, усалгаагаа холдуулах хэрэгтэй. Манайхан жилийн дөрвөн улиралд яг нэг арчилгаагаар дагначихдаг. Зундаа хоёр усалдаг бол ургамлаа тайван үед нь долоо хоногт нэг услах гэх зэргээр багасгаж болно. Дараа жил нь ургамлаа илүү гоё ургуулж, цэцэглүүлье гэвэл тэгж амраах хэрэгтэй.
-Долоон хоногт нэг удаа усална гэхээр багадахгүй юу?
-Тухайн ургамлаасаа шалтгаалаад их нарийн юм ярина л даа. Тасалгааны температураас шалтгаалдаг. Жишээ нь, халаалт ирсэн тохиолдолд гэр халуун байвал хөрс хурдан хатдаг. Тийм үед усалгаагаа ойртуулдаг. Эсвэл урагшаа харсан цонхны тавцан дээр тавьсан бол гэрлийг илүү тусгаж авдаг учраас усалгаа шаардагддаг.
Хөрсийг сольж чадахгүй бол хавар, намар хоёр удаа хөрсний өнгөн хэсгийг хуулж аваад дээр нь шинэ хөрс дэвсэж өгөх хэрэгтэй.
Мөн цэцгээ том саванд тарьсан бол илүү их усална. Маш олон шалтгаантай. Түүнчлэн хөрсний найрлагаас шалтгаална. Хөрсний найрлага хүнд, хөнгөн гэж бий. Ямар хөрсөнд тарьснаас хамаараад усалгаа өөр өөр байна. Зарим ургамал усанд их дуртай. Харин кактус ус бага хэрэглэдэг. Тиймээс зайлшгүй мэдлэг хэрэгтэй.
-Цэцгийн хөрсийг бид хэр ойрхон сольж байх ёстой вэ?
-Ургамлыг шилжүүлэн суулгах эсвэл хөрсийг солих ажил бий. Тасалгааны цэцгийн хөрсийг хоёр жилд нэг удаа сольж байх хэрэгтэй. Байнга услаад байхаар хөрсөнд байсан шим тэжээлийн бодис алга болдог. Том ургамлыг дээд тал нь 3-4 жил болоод сольж байх хэрэгтэй. Хэрвээ сольж чадахгүй бол хавар, намар хоёр удаа хөрсний өнгөн хэсгийг хуулж аваад дээр нь шинэ хөрс дэвсэж өгөх хэрэгтэй. Үндсийг нь гэмтээхгүй хусаж авдаг.
Том модлог ургамлын савыг хоёроос гурван жилдээ нэг удаа томруулж сольж байх хэрэгтэй. Ургамлын савыг солих цаг нь ирэхээр андашгүй. Савандаа багтахаа больж, доод талаасаа үндэс нь цухуйгаад ирдэг. Хөрсний өнгө нь хувхай болж, үржил шимгүй болж байгаа нь харагддаг. Мөн байрлал маш чухал. Наранд дуртай ургамлыг гэрэлтэй газар, сүүдэрт дуртайг нь сүүдэр газар тавьдаг. Хэрвээ бид сүүдэрт дуртай ургамлаа наранд тавьчихвал навч нь шарлаж хатаад, үзүүрүүсээ хүрэнтэж эхэлдэг.
Мөн шүршигчээр агаарт ус шүршиж, агаарын чийгшлийг өгч байх ёстой. Бид халуун орны ургамлыг Монголдоо гаршуулж байгаа тохиолдолд тэр нөхцлийг эндээ бүрдүүлж байж тухайн ургамал сайхан ургана. Гэхдээ гадаа бороо ороод агаар чийгтэй байхад тэгэх шаардлагагүй. Халуун нартай, хуурай үед чийгээ өгч байх хэрэгтэй. Чийг өгөхөд хүртэл маш нарийн. Их нимгэн навчтай, эсвэл үстэй навчтай ургамал руу шүршиж болохгүй. Учир нь навчин дээр толбо тогтоод навч амархан муудчихдаг. Мөн шууд цэцэг рүүгээ шүршиж болохгүй. Цэцгэн дээр усны толбо үүсэхээр цэцэг хурдан муудна. Цэцэглэчихсэн үед дандаа агаарт шүршиж өгдөг. Эсвэл цэцгээ юмаар хааж байгаад шүршиж болно.
-Зарим хүмүүс цэцгийн хөрсөндөө бордоо суулгасан харагддаг. Энэ хэр зөв алхам бэ?
-Хөрсийг услах тусам шим тэжээлийн бодисоо алдаад байдаг. Тэгэхээр бид тэр ургамалдаа нэмэлт бордоо хийж өгөх ёстой. Тухайн цэцгийнхээ онцлогоос хамаараад хавраас намар хүртэл бордож байх ёстой. Гэхдээ 14 хоногт эсвэл сард нэг удаа бордож тэжээл өгч болно. Хэрвээ өвлийн цэцэг бол хавраас намар хүртэл амраагаад, хөрсийг нь сольж эсвэл хуучин хөрсөө шинэ хөрсөөр сэлбээд гэрэлтэй газар тавьж, намраас хавар хүртэл бордож өгөх хэрэгтэй. Шургуулдаг бордоог сард хоёр удаа хийж болно.
-Жимс гүзээлзгэнэ тарьж байгаа үед тийм бордоо хийхэд ямар нэг сөрөг нөлөө өгөх үү? Хүн өөрөө иднэ шүү дээ.
-Хүнсний зориулалтын бордоонууд байдаг. Харин хамаагүй цэцгийн бордоо хийж болохгүй.
-Үрээр хэрхэн цэцэг тарьдаг вэ?
-Ихэвчлэн цэцгийг хавар тарьдаг. Өвлийн цэцгийг зунаас, заримыг нь жилийн дөрвөн улиралд тарина. Тухайн үрээс хамаараад хөрсөө бэлдэнэ. Жижиг үрийг тарихдаа гадаргуугаа тэгшлээд цацаж тарьдаг бол томыг нь хөрсөнд гүн суулгаж өгдөг гэх мэт олон аргачлал бий.
ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГ ГЭРТ ЧИМЭГ БОЛОХООС ГАДНА ЯДАРГАА ТАЙЛЖ АМРААДАГ
-Онц содон цэцэгстэй тааралдаж байв уу?
-Тасалгааны ургамал дотор ааштай цэцгүүд байдаг. Ердийн цэцгүүдийг услаад арчлаад байж болдог. Гэтэл камелия, гарден гэх мэт ааштай цэцгүүдийг нэг хоног услахгүй явчхаар хатаад хорчийгоод эхэлдэг.
Бид өрөөндөө ядаж нэг цэцэгтэй байвал сайхан амралт болно.
-Цэцэг энергитэй гэж ярьдаг. Хэр үнэний ортой вэ?
-Цэцэг энергитэй. Тэр талаар ном гарсан байдаг. Гаднынхан нарийн мэргэжлийн судалгаа хийсэн байдаг. Орчиндоо хамгийн сайн энерги гаргадаг луун мод гэх мэт ургамлууд бий. Би саяхан фэйсбүүктээ ажлын байранд цэцэг тавих нь хүнд ямар ач холбогдолтой талаар нийтлэл түгээсэн. Ямар ч цэцэггүй өрөөнд сууж байгаа хүн, тасалгаандаа ядаж нэг цэцэгтэй ажлын газрын хүмүүсийн бүтээмж ямар ялгаатай байдаг тухай судалгаа бий. Бид өрөөндөө ядаж нэг цэцэгтэй байвал сайхан амардаг.
-Ядаргаа тайлдаг гэж бас ярьдаг шүү дээ?
-Бид байгальд гарахаар ямар сайхан амардаг билээ. Тэр гоё орчинд байхаар хэсэг зуур бүгдийг мартаж, тархи амардаг. Намайг цэцгийн дэлгүүр ажиллуулдаг байхад нөхөр нь дургүй болохоор цэцэг нууцаар авдаг бүсгүйчүүд байдаг байлаа. Нөхөр нь "гэрээр дүүрэн юм болгочихлоо" гээд уурладаг болохоор нэгийг нэмж аваад л дунд нь сэмээрхэн аваачиж тавина гэж авдаг бүсгүйчүүд байлаа.
Цэцэгт дуртай эрэгтэй хүн байдаг. Тэд замаараа зориуд цэцгийн дэлгүүр орно гэсэн төлөвлөгөөтэй явдаг.
Гэтэл сүүлдээ нөхөр нь цэцгэнд дуртай болчихсон. Учир нь жирийн нэг ургамал байж байгаад цэцэглээд ирэхээрээ хүний анхаарал татдаг юм байна. Цонх руугаа гэнэт хартал час улаан цэцэг дэлгэрчихсэн байвал сайхан юм харсан хүний анхаарал тийшээгээ явж, тэрэндээ аяндаа дуртай болчихдог гэнэ.
Бас сонирхуулахад цэцэгт дуртай эрэгтэй хүн байдаг. "Таны эхнэр цэцэг тарьдаг уу?" гэхээр үгүй гэнэ. Манай дэлгүүрт орж ирээд хараад зогсчихно. Зориуд цэцгийн дэлгүүр орно гэсэн төлөвлөгөөтэй эрчүүд байдаг.
-Унтлагын өрөөнд цэцэг тавьдаггүй гэж ярьдаг байсан ч сүүлийн үед сөрөг нөлөөгүй гэж тогтоогдсон гэдэг. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сөрөг нөлөө байхгүй. Бид модон дотор очоод майхнаа бариад унтчихдаг биз дээ. Тэрний сөрөг нөлөө байсан бол бид өнөөдөр эрүүл саруул явж байхгүй шүү дээ. Гэхдээ унтлагын өрөөнд тавихыг хориглосон цэцгүүд бий. Хэт хурц үнэртэй, харшил хөдөлгөхөөр цэцэг тавихыг хориглодог.
-Цэцгийг арчилна гэдэг нэг талаас амар хэрнээ нөгөөтэйгүүр их анхаарал шаардсан ажил юм байна.
-Над дээр нэг эмэгтэй камелия байна уу гэж асууж ирсэн. Камелия ааштай цэцэг л дээ. Тэр үед Монголд камелия орж ирээгүй, ховор байсан. Би нөгөө найздаа захиад Германаас хоёрыг авчруулсан байсан юм. Тэр эмэгтэй "хүнээс сураад чамд л байдаг гэнэ" гээд ирсэн.
Гэтэл би хүмүүсийн арчилж чаддаггүй ийм цэцгүүдийг хамаагүй зардаггүй. Яагаад гэвэл нөгөө хүн авчихдаг. Гэтэл нэг л хоног арчлахгүй, услахгүй өнгөрөөчихвөл үхэх магадлалтай. Хүмүүс "би тэрнээс цэцэг авсан чинь үхчихсэн" гэж ярьдаг. Угтаа тухайн хүн арчилж чадахгүй болохоор л үхүүлж байгаа юм.
Дээр нь камелия ховор цэцэг болохоор үнэтэй зарна гэж хэлж байсан. Ер нь зарахгүй гэдэг шалтгаан нь хүн арчилж чадахгүйд байгаа юм. Тэр хүндээ харамсалтай шүү дээ.
Ингээд тайлбарлаад хэлтэл “Би мэднэ ээ. Би өөрөө цэцэг тарьдаг. Би ганц хүүтэй юм. Тэр маань ганцаараа өссөн учраас зожигдуу зантай. Ааш занг нь засах гэж авч өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэр эмэгтэй энэ тухай номоос уншсан юм шиг байна билээ. Тийм цэцэг хүүгээрээ арчлуулахаар зан нь засагддаг гэнэ. Учир нь байнгын арчилгаа шаардагддаг болохоор тухайн хүний анхаарал нь тэндээ тогтдог. Ингээд “надад цэцгээ үхүүлбэл харамсах юм байхгүй” гэж хэлсэн болохоор би цэцгээ өгсөн дөө.
АЖИЛ ҮЙЛС ТАНЬ БҮТЭХГҮЙ БОЛ ЦЭЦЭГ ТАРЬ. АНХААРЛАА ӨӨРЧИЛ
-Цэцгийн ач холбогдлыг тоочоод баршгүй нь ээ?
Битүү сайхан тавилга тавьчихсан хэрнэ ямар ч цэцэг ургамалгүй бол хүйтэн хөндий харагддаг.
-Тийм ээ. Бидний ажиллаж амьдарч байгаа дөрвөлжин хана доторх агаар маш их бохирдолтой байдаг. Ялангуяа нэвт салхилуулах боломжгүй үед тасалгааны цэцэг ургамал агаарыг цэвэршүүлж, тоос шороог багасгаж, дуу чимээг багасгадаг. Тиймээс заавал тарих ёстой.
Цэцэрлэггүй хот, цэцэггүй тасалгаа, цулгуй хоосон нэг хүйтэн гэдэг. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг бид ажлынхаа үүдээр ороход цэцэг угтахад ямар сайхан байдаг билээ. Битүү сайхан тавилга тавьчихсан хэрнэ ямар ч цэцэг ургамалгүй бол хүйтэн хөндий харагддаг. Ажил үйлс тань бүтэхгүй бол цэцэг тарь. Анхаарлаа өөрчил. Цэцэгт сэтгэл зүрхээ зориулж байж тарина шүү дээ.
-Нөгөөтэйгүүр хүүхдэд их хүмүүжил болдог байх?
-Дээр үед бүх сургууль цэцэрлэгүүд цэцэгтэй байлаа. Биднийг бага байхад биологийн хичээл дээр гадаа гараад цэцэг ургамал тариулдаг байсан. Болж өгвөл цэцэрлэгт байхаас нь алчуур бариулаад навчны тоосыг арчуулдаг байвал хүүхдэд багаас нь хүмүүжил олгоно. Гэр орондоо цэцэг байлгавал хэчнээн хүүхэд өөрөө арчлахгүй ч гэсэн манайх цэцэгтэй шүү гэсэн ухамсар сууж, нүдэнд нь дасчихдаг.
Шилэн саванд ургуулж байгаа цэцгийг хүүхдүүдтэйгээ хамт зохиомжилж хийвэл их сонирхолтой.
Хоёр хүүхэдтэй байлаа гэхэд нэг нь хоёр дох өдөр, нөгөө нь тав дахь өдөр усалж байгаарай гээд даалгавар өгч болно. Тэрийг л хэвшүүлчихвэл хүүхдэд рефлекс болоод тогтчихдог.
Шилэн саванд ургуулж байгаа цэцгийг хүүхдүүдтэйгээ хамт зохиомжилж хийвэл их сонирхолтой. Хоёулаа энүүгээр гоё цэцэрлэг байгуулъя гээд хийхэд хүүхэд өөрийн сэтгэмжээрээ өндгөн шоколаднаас гарсан тоглоомоор ч хамаагүй чимэглээд ургамлаа суулгаж болно. Өөрийнх нь өрөөнд тавьж өгвөл хүүхэд байнга цэцгээ харж, "ээж ээ цэцэглэчихэж" гээд л баярлаж, анхаарч эхэлдэг.
-Танд маш их баярлалаа. амжилт хүсье!