Өнгөрсөн шөнө Apple компани шинэчлэн, сайжруулсан MacBook Pro-г танилцууллаа. Энгийн USB оролтыг халж, 14 товчлуурыг байхгүй болгосон хэдий ч энэ зөөврийн компьютерт олон давуу тал бий.
Нэгдүгээрт MacBook Pro дөрвөн ширхэг Thunderbolt 3.0 оролттой болжээ. USB Type-C оролттой адил учраас асуудал биш. Хоёрдугаарт кейбоардын дээд хэсэгт байрладаг “Escape” товчлуураас эхлээд “Eject” товчлуур хүртэлх 14 товчлуурын оронд мэдрэгч бүхий дэлгэц байрлуулжээ.
Үүнийгээ тэд “Touch Bar” гэж нэрлэв. 13 болон 15 инчийн MacBook Pro-нууд аль аль нь ийм шинэчилсэн кейбоардтайгаар худалдаанд гарах бөгөөд Apple хэрэглэгчдэд уламжлалт кейбоард бүхий 13 инчийн хувилбарыг ч санал болгох юм.
Өндөр нягтралтай, 10 хуруу зэрэг мэдрэх чадвартай Touch Bar нь ямар аппликейшн хэрэглэж байгаагаас шалтгаалж өөр өөр зүйлсийг харуулна. Жишээлбэл эможи ашиглаж болно, эсвэл Safari ашиглаж байхдаа цонх хооронд шилжихэд ашиглаж ч болно.
Ингээд өмнөх өдөр нь Microsoft компани Surface Dial хэмээх шинэ төхөөрөмжийг танилцуулсан бол Apple ийм шийдлээр хариу барьж байна. Харин таамаглаж байснаас ялгаатай нь Apple энэ удаад чихэвчийн оролтыг нь үгүй хийсэнгүй.
Үнийн хувьд 13 инчийн, Intel Core i5 чиптэй, 8GB RAM-тай, 256GB багтаамжтай MacBook Pro 1799 ам. доллар, 15 инчийн, Intel Core i7 чиптэй, 16GB RAM-тай, 256GB багтаамжтай MacBook Pro 2399 ам. долларын үнэтэй байх юм.