ЖАЙКА төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ
Энэ удаа улс орныг авч явах залүү үеийнхэн нийгмийн хамгааллын салбарт ямар нөлөө үзүүлдэг тухай өгүүлье.
Япон улс өндөр настнууд олонтой гэдгийг та бүхэн мэднэ. Нийт хүн амд эзлэх 65-аас дээш насныхан 2014 оны байдлаар 25.9 хувьд хүрч, дөрвөн хүн тутмын нэг нь өндөр настан байгаа бол 20 хүртэлх насны залуус нийт хүн амын 17.5 хувийг эзэлж байна. Дашрамд хэлэхэд 2020 онд зохиогдох Токиогийн олимпийн үеэр нийт хүн амын 30 хувь нь 65-аас дээш насныхан, 16.2 хувь нь 20 хүртэлх насны залуус байна гэсэн тооцоо гарсан байдаг. Дээрх тоон үзүүлэлтээс харахад хүн амд эзлэх залуусын тоо жил ирэх тусам буурч байгаа бөгөөд 2060 онд энэ тоо 12.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.
1964 онд анх удаа Япон улсад зохион байгуулагдсан олимпийн үеэр 65-аас дээш насныхан нийт хүн амын 6.3 хувийг, харин залуучууд 36.7 хувийг эзэлж байв. Тэд үйлдвэрлэлийн салбараас эхлээд аж үйлдвэрийн бусад салбарт ажиллах хүчин болж байснаас гадна дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эдийн засгийн өсөлтийг дэмжиж байлаа.
Монгол дахь хүн ам зүйн өнөөгийн байдлыг харахад 20 хүртэлх насны залуус нийт хүн амын 37.4 хувийг эзэлж байна. Залуучууд их байна гэдэг нь улсын хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Япон улс залуучууд ихтэй байсан ч одоо өндөр насжсан нийгэмд шилжсэнтэй адил Монгол Улсад ч өндөр насжилт хурдацтай явагдах төлөвтэй байна.
График 1, 2-ыг харвал Япон улсад 1974 оноос хойш төрөлтийн коэффицент буюу эмэгтэй хүн амьдралынхаа туршид дунджаар хоёроос доош хүүхэд төрүүлж байгаа нь хүн амын тоо буурахад нөлөөлж байна. Төрөлт буурсан ч хүн амын тоо 2000 он хүртэл буураагүй нь дундаж наслалт өндөр байсантай холбоотой юм. 40 гаран жил төрөлтийн коэффицент бага хэвээр байсан учир одоо хүн амын тоог нэмэгдүүлэхэд маш хэцүү болсон.
Харин Монгол Улсын хувьд төрөлтийн коэффицент дунджаар 2.5-3, хүн амын тоо цаашид өсөх хандлагатай байгаа боловч өсөлтийн хурд удаашрах болов уу. 1960 оны сүүлээс 1970-аад оны хооронд төрөлт коэффицент 7 байсан бол 2.5 болтлоо буурсан байна. Орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөж, төрөлт багасаж байгаагаас үзвэл Япон улстай адилхан нөхцөл байдалтай болохыг үгүйсгэх аргагүй юм. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн төрөх нас хойшилж байна. График 3 дээр 2012-2015 он тус бүрээр, мөн таван нас тутамд эмэгтэйчүүдийн төрөлтийн коэффицентийг гаргасан байна.
24-өөс доош насны эмэгтэйчүүдийг хасвал 2012 онтой харьцуулахад 2015 онд эмэгтэйчүүдийн төрөлтийн хувь хамгийн өндөр байгаа юм. Мөн график 4 дээр 20-24 насандаа төрж буй эхийн тоотой харьцуулахад 25-с дээш насныхан, тэр дундаа 30-34 насандаа төрж буй эхчүүдийн хурдацтай нэмэгдэж байна.
Монголд залуучууд, ялангуяа эмэгтэйчүүд их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихийг эрмэлздэг гэж сонссон. Энэ нь төрөлтийн нас удаашрах бас нэгэн хүчин зүйл болов уу.
Олон төрлийн тоон үзүүлэлт дээр үндэслэн Монголын нийгмийн өөрчлөлтийг нухацтай авч үзэн, үүнд тохирсон бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал бөгөөд манай төслийн зүгээс дэмжин, хамтран ажиллах болно. Монгол Улсын хөгжилд залуу үеийнхний хүч, нөлөө их бөгөөд тэдний нөлөөллийг улам нэмэгдүүлэх нь нийгмийн хамгааллын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй билээ.
Фэйсбүүк хаяг: Жайка нийгмийн даатгалын төсөл