Сингапурын хөрөнгө оруулалттай “Morning Star Land” компани нийслэл хотноо Намьяан-Жүгийн гудамжинд дээд зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Сингапурын барилгын стандартыг ашиглан Монгол Улсад сүндэрлэж буй орон сууцны анхны төсөл нь энэ. Монголын барилгын аюулгүй байдал болоод уг төслийн бусад асуудлаар тус компанийн олон улсын төслүүд хариуцсан захирал Ли Хэнг Коктой ярилцлаа. Тэнгэр баганадсан өндөр барилгууд хийгээд тэдгээрийнхээ чанараар алдартай Сингапурын барилгын салбарт Ли Хэнг Кок эхний тавд багтдаг инженер аж.
-Монголд барилгын төсөл хэрэгжүүлэхэд хамгийн таатай нөхцөл нь юу юм бэ?
-Монголын барилгын салбарын хамгийн давуу тал бол барилгын угсралтын зардал бусад оронтой харьцуулбал бага. Ажиллах хүчний үнэлэмж бага байдагтай энэ нь холбоотой. Гэхдээ энэ нь төдийлэн сайн зүйл биш л дээ. Цалингаа дагаад хүмүүсийн ажлын ур чадвар ч бусад улстай харьцуулахад бага байдаг.
Монголын барилгын компаниуд чанар, аюулгүй байдлыг төдийлэн чухалчилдаггүй
-Барилга бүтээн байгуулалтын чиглэлээр олон жил ажиллаж буйн хувьд Монголын орон сууцны барилгуудад та ямар үнэлгээ өгөх вэ?
-Монголын барилгуудыг муу гэж хэлэх нь тохиромжгүй. Барилгын салбар үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тэр дундаа Монголын барилгын үйлдвэрлэл маш залуу. Ихэнх компани нь шинэ, туршлага бага. Монголын нэг давуу тал бол хамгийн сайн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатарын барилгууд бүгд ашиглаж байгаа.
Энэ нь Монголын барилгын үйлдвэрлэл маш хурдан хугацаанд хөгжих боломжтойг харуулж буй юм. Жишээлбэл, Сингапурт 1950-иад онд тэрэг түрээд л барилгын материалаа зөөдөг байсан. Харин Монголд ердөө 5-10 жилийн өмнө л тэгэж зөөдөг байсан бол өнөөдөр бүгд өргөгч кран ашиглаж байна. Маш богино хугацаанд Монголын барилгын үйлдвэрлэл хөгжих боломжтой нь анзаарагдсан. Гэхдээ чанар, аюулгүй байдлаа мартах вий. Салбараа хурдтай хөгжүүлэхийн зэрэгцээ чанарыг мартаж хэрхэвч болохгүй.
-“Morning Star Land” компанийн хувьд барилгынхаа цутгалтад нэлээд анхаарч байгаагаараа онцлог. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд барилгын цутгалтыг ер нь хэдий хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг юм бэ?
-Нэгдүгээрт, манай төслийн хувьд барилгынхаа үндсэн угсралтыг бүрэн цутгамал хана, бүрэн цутгамал систем маягаар төлөвлөсөн нь газар хөдлөлтийн нөлөөг багасгах зорилготой. Хоёрдугаарт, материалын буюу хэрэглэж байгаа арматурын чанараас гадна ажилчдын ур чадвар, тэднийг хянах, удирдан зохион байгуулах үйл явц барилгын чанарт маш их нөлөөлдөг. Наад зах нь бетон нь хангалттай нягтарсан байх ёстой. Тэр тал дээр бид маш их анхаарсан.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай учир бетоны угсралтын ажилд бид маш их цаг зарцуулсан. Нэг давхрыг цутгасны дараа дараагийн давхрыг угсрахаас өмнө бетоныг нь бэхжүүлэх ёстой байдаг юм. Заавал байх ёстой хэмжээнд буюу тухайн бетон 70 хувьд хүртэл бэхэжсэний дараа дараагийн давхрын угсралтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бетон бүрэн хатах түвшинг 100 хувь гэж үзвэл 70 хувьд хүртэл нь хатааж бэхжүүлэх ёстой.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас хүйтэн цаг агаар бетоны бэхжилтэд нөлөөлдөг. Тиймээс тохиромжтой температураас илүү хүйтэрсэн тохиолдолд цутгалтын ажлыг зогсоодог. Бетоныг хангалттай бэхжих хүртэл нь долоо хоногоос илүү удаан хугацаагаар ч хүлээх тохиолдол гарч байсан. Бетон бэхжих хамгийн тааламжтай агаарын температур нь 18-22 хэм. Монгол орны хувьд бетон цутгах боломжтой хугацаа нь ердөө долоон сар үргэлжилдэг.
-Тухайн барилгын аюулгүй байдлыг хангахын тулд цутгалтаас гадна ямар шатанд нь онцгой анхаарал хандуулах шаардлагатай байдаг юм бэ?
-Барилгын захиалагчийн хувьд бидэнд хамгийн чухал зүйл бол чанар, хүмүүсийн аюулгүй байдал. Анзаарвал, Монголын барилгын гүйцэтгэгч компаниуд чанар, аюулгүй байдлыг төдийлэн чухалчилдаггүй. Тийм учраас барилгын ажлын алхам тутамд бид нарийвчлан хяналт тавихаас аргагүй болсон.
Жишээлбэл, Сингапурт барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс тухайн ажил нь яагаад чухал вэ гэдгийг мэддэг. Тийм учраас санаа зовох асуудал ер гардаггүй. Харин Монголд ийм мэдлэг, ойлголт дутмагаас болоод хүмүүс яардаг, ажлаа дутуу хийдэг. Харин бидний зүгээс стандартынхаа дагуу шаардлага тавьж ажилладаг.
Монголд барилгын угсралтын зардал бусад оронтой харьцуулбал бага
-Монгол Улсын барилгын стандарт нь Сингапурынхтай харьцуулахад ямар онцлогтой вэ? Мөн ямар сул талтай вэ?
-Монгол гэлтгүй ер нь олон улсын барилгын стандарт ойролцоо байдаг. Хамгийн гол нь Монголд дизайн, архитектор, угсралтын тооцоо гэх мэт төлөвлөлтийн туршлага дутмаг байдаг. Дэлхий дахинд 100-гаас дээш давхар барилгыг төлөвлөж байхад Монголд одоогоор хамгийн өндөр нь 45 давхар барилга баригдсан байна. Энэ нь нэг талаас нөлөөлдөг байх.
Нөгөө талаас, Монголд хамгийн их анзаарагддаг дутагдалтай тал бол Монголын компаниуд барилгаа маш богино хугацаанд босгоод, хурдан зарж, ашгаа хурдан хүртэхийг оролддог. Чанар, аюулгүй байдлыг төдийлэн чухалчилдаггүй нь анзаарагддаг. Жишээлбэл, манай төсөл хэрэгжиж байгаа бүсэд барилгын ажлаа биднээс хойш эхэлсэн төслүүд хэдийнэ ашиглалтад орчихсон. Хэрэв ямар нэгэн байдлаар газар хөдөлбөл юу болохыг хэлж мэдэхгүй байна. Бид харин тэднээс өөр байх ёстой, чанар болон аюулгүй байдлын хувьд. Тийм учраас яарахгүй байгаа. Манай барилга урт хугацаанд тэсвэртэй, газар хөдөлсөн ч байж л байх ёстой. Бид ийм л зарчим баримталж байгаа.
Нөгөө талаас орон сууц худалдан авах нь урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ урт хугацаанд бууна гэсэн ойлголт байхгүй, ямагт өсөж байдаг. Магадгүй, 5-7 жилийн хугацаанд үнэ өсөж, буурч, савласан ч 20 жилийн дараа харвал өмнөхөөс өссөн л байдаг. Тийм учраас бэлэн мөнгөө хадгалах найдвартай, ашигтай зүйл олохгүй байвал бид танд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг санал болгох байна. Ер нь олон улсад хүмүүс үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа урт хугацааны хөрөнгө оруулалт гэх утгаар нь хардаг. Тийм учраас манайх энэ концепцэд нийцүүлэн, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч буй.
-“Morning Star Land”-ийн хэрэгжүүлж байгаа орон сууцны хувьд дээд зэрэглэлийн гэсэн тодотголтой. Энэ орон сууц нь үнэхээр дээд зэрэглэлийнх гэдгийг нотлох хүчин зүйл нь юу юм бэ?
-Манайх дэлхийн зах зээл дээрх хамгийн шилдэг материалуудыг шилж сонгон төсөлдөө хэрэглэж байгаа. Жишээлбэл, плитаны хувьд манайх хамгийн дээд зэрэглэлийн плитаг сонгох хүсэлтэй байсан. Гэвч Монголоос олох боломжгүй байсан. Тийм учраас бид Хятадын Гуаньжоу хотоос хамгийн сайн, нэгдүгээр зэрэглэлийн плитаг сонгосон. Плитаг ерөнхийд нь нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлийн болон зэрэглэлгүй гэж ангилдаг.
Монголын барилгын үйлдвэрлэл маш богино хугацаанд хөгжих боломжтой
Тэдгээрээс Монголд зөвхөн зэрэглэлгүй плитаг оруулж ирдэг юм билээ. Ер нь барилгын үнэд нөлөөлдөг хамгийн чухал зүйлс бол тухайн барилгад хэрэглэж байгаа барилгын материалын чанар, зураг төсөл, мөн төлөвлөлт хийгээд угсралтын өртөг байдаг. Угсралтын хувьд авч үзвэл бусад барилгаас манай угсралтын өртөг мэдээж өндөр байгаа.
Нөгөө талаас Монголд барилгын төсөл хэрэгжүүлж байх явцад анзаарсан нэг зүйл бол барилгын гүйцэтгэгчид өөрсдийн хуучин туршлагадаа суурилаад буруу зүйлийг ч зөв гэж ойлгоод яваад байдаг. Зарим нь түүнийгээ залруулахыг хүсдэггүй. Түүнийгээ өөрсдөө анзаардаггүй, захиалагчид нь ч түүнийгээ хянадаггүй тийм байдал их анзаарагддаг.
-Барилгын гүйцэтгэгч компаниуд чанарт төдийлэн анхаардаггүй гэж та ярилаа. Тэгвэл “Morning Star Residence” төслөөр дамжуулан Монголын барилгын компаниудад шинэ, олон улсын туршлагыг нутагшуулж байна гэж ойлгож болох уу?
-Харамсалтай нь, бид өөрсдийн гүйцэтгэгч компаниуддаа л энэ туршлагыг өгч байна. Монголын зарим гүйцэтгэгч биднийг шаардлага тавихад гайхаж хүлээж авдаг. Улмаар түүнээсээ суралцаад, түүндээ баяртай байдаг. Тэдгээр компани энэ туршлагаа дараагийн төслүүддээ ашиглах байх аа.
Р.Цэцэг