Таныг олон улсын эрдэмтэдтэй хамтран хүний дархлааг дэмжих, цаашлаад хорт хавдрыг эмчлэх нэгэн ногоог тарьж туршиж байгаа гэж сонссон?
Нэг жилийн хугацаанд Германд байгаа мэргэшсэн эмч энэхүү арвайн буудайн ургамлын бүтцийг судлаад гаргаад ирсэн. Манай гэр бүлийн хүн өөр дээрээ туршиж үзсэн. Бид зөв хооллолт руу оруулж эхэлж байна. Хүн хоолыг яаж идэх ёстой вэ гэхээр зүгээр цатгахаас илүү яаж биедээ хэрэгтэй зүйлийг олж наах вэ гэдэг талаас нь хандах ёстой. Миний зүгээс дээрх ургамал болоод буурцаг, шошны соёолжуудыг түлхүү хэрэглэж яаж түүнд агуулагдаж байгаа витамин эрдэс бодисын алдагдуулахгүйгээр боловсруулалтыг хийж хоол болгох вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Энэхүү ургамал нь дэлхийд судлагдчихсан, Super food хэмээн нэрлэгдсэн ногоо юм. Хүний биеийн орчныг тэнцвэржүүлж, дархлааг сайжруулдаг давуу талтай.
Бие эрүүлжээд дархлаа нь өсөөд ирэхээр хүний бие өөрийгөө эмчилдэг. Барууны орнууд, Америкт хорт хавдрын эсрэг өргөн хэрэглэгдэж байгаа. Өдөрт ердөө 25-30 грамм шахсан шүүс уухад хангалттай. Энэ нь 3.5 кг цэцэгт байцаа идсэнтэй тэнцэх агууламжтай. Өдөрт энэ хэмжээний цэцэгт байцаа ид гэвэл хэн ч барахгүй шүү дээ. Бид энэ арвай буудайг эхлээд дэвтээж, үрслүүлж, дараа нь ургуулж туршиж байна. Биеийн орчныг шүлтлэг болгож биеийг эрүүлжүүлэх үр дүнтэй ургамал гэж хэлж болно. Хүн яагаад өвддөг вэ гэхээр бидний идэж байгаа зүйлс ихэнхдээ хүчил болж задарч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хүчил ихээр агуулсан зүйлс хэрэглээд байна. Хүчил ихтэй хоол гэдсэнд оронгуут гэдэсний мембрануудыг агшаадаг. Тэгэхээр хэрэгцээт амин дэмийг чөлөөтэй шимж чадахгүйгээс болж доголдол үүснэ.
Энэ ургамал хавдартай хүмүүст нэн тустай гэж байсан?
Нэгэнт хавдар туссан хүний амьдрах чадварыг удаашруулж байна гэж олон улсад үзээд байгаа. Мэдээж нэгэнтээ бий болсныг үгүй хийж чадахгүй. Харин үйл явцыг нь удаашруулж дархлааг нь дэмжих юм. Харин бид хэрх өвчтэй хүн дээр туршсан. Анагаахын шинжлэх ухаанаар онош нь тогтоогддоггүй, халуурах шинж тэмдэг илэрдэг уг өвчтэй хүмүүст туршиж жил гаруй уулгасан. Гэтэл өвдөлт нь намжиж эрүүлжээд турж эхэлсэн. Мөн үе мөчөөсөө болж суунга болсон хүүхдэд уулгахад сарын дараа суга таягтай алхсан. Тэгээд дахин өгч өглөө орой уулгахад хоёр сарын дараа түшүүлж хөл дээрээ явж эхэлсэн. Бид анхандаа тухайн өвчинд л нөлөөлж байна уу гэтэл үгүй байв. Биеийн дархлааг сайжруулж байгааг нь тогтоосон. Дархлаа сайжирна гэдэг өөрийгөө эмчилж байна гэсэн үг. Одоогоор Мэргэжлийн хяналтаар шинжлүүлж хүний бие дэх үйлчлэлийг нь тогтоож хор нөлөөгүй гэсэн тодорхойлолтоор хүмүүст хүргэж эхэлнэ.
Сүүлийн үед хорт хавдар, хоол боловсруулах замын өвчлөл ихээр гарч байгаа нь бидний хэрэглэж буй хоол хүнстэй ихээхэн холбоотой байх. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд хэрхэн харж байна?
Миний хувьд 19 жил мэргэжлээрээ ажиллаж, мэргэжлийн тогооч нарыг бэлтгэх сургах чиглэлээр дагнаж ажиллаа. Ингээд харж байхад тогооч нар гэхээсээ илүү нийгмийн эрүүл мэндийн боловсролоор ажиллах нь зөв гэсэн бодолтой болоод байгаа. Яагаад гэвэл хоолоор дамжин элдэв янзын өвчлөлүүд их гарч байна. 20 жилийн өмнө намайг сургуулиа төгсөж байхад хавдрын өвчлөл ийм их байгаагүй. Тэгэхээр шалтгаан нь идэж ууж байгаа зүйлтэй л холбоотой. Тиймээс шүлтлэг хоолыг хэрхэн хийх, биеийг дотор талаас хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Өнөөдөр гадаадаас оруулж ирсэн ногоог Монголынхтой харьцуулахад маш удаан хадгалалттай байдаг. Гэтэл Монгол ногоо маш хурдан мууддаг. Хятад салат навч ер мууддаггүй. Жимснүүд маш удаан хадгалагддаг. Тэгэхээр хавдар ихсэх шалтгаан нь тодорхой байгаа юм шиг.

Зөв хооллолт гэж мөн чанарын хувьд юуг хэлээд байна. Цагаан, ногоон хоол идсэнээс шалтгаалж байна уу, Эсвэл аливаад туйлшралгүй зохистой хэрэглэхийг хэлэх үү?
Яг үнэндээ хүмүүс зөв хооллолт гэхээр цагаан хоолыг төсөөлдөг. Уг нь тийм биш. Жишээ нь телевизтэй хамтран одоо хийж байгаа реалити шоугаараа дамжуулан Монгол эмэгтэй хүний өдөрт идэх хоолны зохистой дэглэмийг олон нийтэд сурталчлан таниулахыг зорьж байна. Монгол эмэгтэй хүний өдөрт идэх хоолны хэм хэмжээ бол 2600 кл.калори. Тэрийг өглөө, өдөр, орой хэрхэн авах вэ гэдгийг л заахад уг нэвтрүүлгийн ач холбогдол орших юм. Хүн анх эхийн хэвлийд шүлтлэг орчинд бүрэлддэг. Бас хүний биеийн 70 орчим хувь нь уснаас бүтдэг. Шууд утгаараа биеийн орчин гэдэг нь тэрхүү усны орчин гэсэн үг. Гэтэл бидний идэж байгаа хоол хүнс ихэнхдээ хүчил болж задардаг. Биеийн хүчил ихдээд ирэхээр хүний бие өвдөж эхэлдэг. Тэр орчныг тэнцвэржүүлэхэд энэ ургамал чухал үүрэгтэй. Хүний биеийн орчин тэнцвэржээд эхлэхээр дархлаа сайжирч өөрийгөө эмчилж эхэлдэг байна.
Хүн ер нь хэрхэн зөв хооллох вэ, энэ талаар зөвлөхгүй юу?
Зөв хооллолт гэдэг сэдэв рүүгээ эргээд оръё л доо. Хоолны бүрэлдэхүүн хэсэг гэж бий. Бүрэлдэхүүн хэсэг нь зууш, шөл, үндсэн хоол, амтат хоолоос бүтнэ. Үүнийг хэрхэн идэх ёстой вэ. Манайхны нийтлэг алдаа юу гэхээр нэг таваг хоолоор цадахыг хүсдэг. Гэтэл тийм биш. Хооллохын өмнө яагаад зууш идэх хэрэгтэй вэ гэдэг асуулт тулгарна. Зууш нь бага хэмжээтэй, хүчтэй үнэр амттай, үзэмжтэй, хооллох дуршлыг төрүүлэхүйц байх ёстой. Тэгэхээр зууш идсэний дараа хүний хооллох дуршил нэмэгдэж ходоодны шүлс ялгарч эхэлнэ.
Зууш, шөлтэй хоол, хоёрдугаар хоол гэдэг зүгээр нэг чамирхал биш юм байна. Тийм үү?
Тийм ээ. Зуушнаас дуршлаа авсны дараа шөлтэй хоол иднэ гэдэг бол тодорхой хэмжээний бие дэх шингэн, кило калорыг нөхдөг. Харин үндсэн хоолоо идсэнээр хүн цадах ёстой. Үлдсэн илчлэгээ нөхнө. Үүний дараа сахар ихээр агуулсан амтат хоол иднэ. Сахар ихээр ялгаруулсан учраас ходоодны шүүс ялгаралтыг зогсоодог.
Тийм шүү. Хоол идсэний дараа амттай зүйл идмээр санагддаг?
Бие организм цаанаасаа шаарддаг. Ходоодны шүүс ялгаралт зогсож идсэн хүнснээс биед хэрэгцээт зүйлсээ шимэх процесс явагдана. Тэр нь хүний эд эсийг нөхөн төлжихөд гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед өдөрт тодорхой хэмжээний эд эс үхэж, эргээд шинээр нөхөн төлжиж байдаг. Ялангуяа өсөж байгаа хүүхдүүдэд бүр их эд эс нөхөх шаардлага тулгарна. Яагаад гэвэл хүүхэд өсөж байгаа шүү дээ. Тэдэнд шинэ эс илүү бүрэлдэх хэрэгцээ байна. Залуу хүний хувьд үхэж байгаа эд эсээс бүрэлдэж байгаа нь илүү их байж өснө. Хүн анзаарахгүй л дээ. Жишээ нь арьс гууждаг. Тэр нь эд эс үхждэгийн тод жишээ. Зөв хооллолтын зарчим ердөө л энэ.

Хоол идэхдээ 33 удаа зажлах хэрэгтэй гэдэг?
Амаар орж байгаа хоолыг сайтар зажлах тохиолдолд амархан цадаж идэх дуршилгүй болдог. Хоолыг удаан зажилна гэдэг хурдан шингэнэ гэсэн үг. Бүрэн каш хэлбэрт орчихвол гэдэс шим тэжээлийг хурдан биед шингээнэ. Харин бүхэл хоолыг шингээж чадахгүй шүү дээ. Нарийн, бүдүүн гэдсэнд дандаа шимэгдэлт явагдаж үлдсэн нь ялгадас болон гардаг. Бидний нийтлэг алдаа бол цадахын төлөө идээд, өнөөх нь гэдсэндээ боловсорч дийлэхгүй хоол боловсруулах эрхтэн систем доголдолд ордог. Тиймээс өтгөн хатаж, гүйлгэдэг.
Хоолоор дамжин эрүүлжихээс гадна залуужих боломжтой юу?
Сүүлийн үед хоолоо зохицуулаагүйгээс болж хүмүүсийн дунд таргалалт их явагдаж байна. Тарган хүнд хөгшрөл эрчимждэг. Ижил насны хүмүүс 20 жилийн дараа ангиараа уулзалдахаар ямар ажил хөдөлмөр эрхэлж, хэрхэн амьдарч байгаагаас харилцан адилгүй байдаг. Махлаг, туранхайн насны зөрүү их байдаг биз дээ. Хоол гэдэг бол зөв хэрэглээ, зөв сонголт хийх явдал. Тиймээс олон нийтэд энэ л мэдлэг, мэдээллийг өгөхийн төлөө ажиллаад байна.
Таргалалттай хүнийг хоолны боловсрол муу гэж тодорхойлж болох уу?
Болно. Нэгдүгээрт их хэмжээгээр идэж байна. Ингэхдээ задардаггүй өөх, тос идэж байгаа нь таргалах голлох нөлөөг үзүүлж байгаа юм. Жишээ нь эрт дээр үеэс хүүхдэдээ сүүл хөхүүлдэг байсан. Сүүл, өвчүүний өөх ханаагүй тосны хүчилтэй байдаг. Өөрөөр хэлбэл биед ороод задардаг. Харин бусад өөх нь задрах боломжгүй, биед хуримтлагдаад өөхөн давхарга болдог. Уламжлалт хоол гээд ярихаар бид нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуйн орон байсан. Нийт хүн ам мал аж ахуйгаа дагаад халуунд халж, хүйтэнд хөрдөг байв. Яагаад гэвэл манай уур амьсгал зундаа халж, өвөлдөө тачигнадаг эрс тэс уур амьсгалтай. Энийг давахын тулд өвөл нь идэш хийж бэлтгэн, үхэр, хонь, адуу зэрэг илчлэг ихтэй махыг идээд, зун нь цагаан идээгээр гэдсээ цэвэрлэж хоолоо зохицуулж ирсэн уламжлалтай. Гэтэл өнөөдөр суурьшмал соёл иргэншил рүү шилжээд хүмүүсийн хөдөлгөөн багасаад ирэхээр өнөөх хүнд махыг шингээж чадахгүй жингийн илүүдэл болгож байна. Тиймээс хоолны дэглэм, хүнсэнд шинэчлэл хийх цаг ирсэн.

Мэргэжлээ санамсаргүйгээр сонгосон гэж сонссон?
Тийм шүү, ээж Техникийн их сургуулийн нийтийн хоолны инженер технологи, сантехникийн инженерийн ангид орохыг зөвлөсөн. Ээж минь их алсын хараатай байжээ. Дараа нь энэ мэргэжлүүд хамгийн эрэлттэй болсон. Миний анхны гараа Улаанбаатар ресторанаас эхэлсэн. Хамгийн багаас нь буюу бэлтгэгчээс эхэлж мах шулж, ногоо арилгаж сууриа тавьж байлаа. Манай өвөг эцэг аймаг, сумынхаа гал тогоог авч явж байсан хүмүүс байв. Тэгэхээр удам залгасан юм болов уу гэж боддог.
Би тогооч болчихсон юм байна гэж өөрийгөө тоож эхэлсэн үе хэзээ байв?
2001 онд улсын аварга болоод их баярлаж байсан. Гэхдээ энэ мэргэжлийг эзэмшсэн гэж шууд хэлэхэд хэцүү. Хоолны салбар маш хурдацтай хөгжиж байгаа. Түүнийгээ дагаад дэвшилтэт технологиуд гарч байна. Гэхдээ улсын аварга болоод ямар ч байсан энэ нэрийг зүүх эрхтэй болсон гэж бодож байв. 2005 онд мастераа хамгаалаад Малайз, Австрали, Турк гээд олон оронд очиж хөгжиж байгаа орнуудын хоол үйлдвэрлэлийг хараад өөрийгөө дутуу байсан юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Тогоондоо байгаад байвал хүн хөгжихгүй сэтгэл ханачихдаг. Ханачихаар тухайн хүнээс юу ч гардаггүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх зорилгоор зээл тавиад явж байлаа. Тэгж явсны үр дүн гарлаа гэж боддог.
Та Тайландад болсон дэлхийн аваргын тэмцээнд мөнгөн медаль авч байсан гэх юм билээ?
Би олон улсын тэмцээнээс дөрвөн хүрэл, хоёр мөнгөн медальтай. Тэр тэмцээнд би хүрэл медаль хүртэж дараа жил нь мөнгөн медаль авч байлаа. Турк, Гонг Конг, Тайландын олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтуудаас дэлхийн хоолны салбарт өөрийгөө ямар хэмжээнд яваагаа харж байгаа юм. Нөгөө талаас залуу үеэ бэлтгэх зорилгоор тэмцээнд тэднийг авч явж сургаж байгаа. Залуу үеэ нээж, олон улсад Монгол тогооч нар ямар байгааг харуулж нэр хүндийг өсгөх ёстой гэж боддог. Сүүлд Хянганд манай тогооч нар монгол хоолны урлагаа сурталчилж, монгол хоолны үзүүлбэр үзүүлж, амталгаат үзэсгэлэн зохион байгуулсан. Манай дөрвөн тогооч оролцож, дөрвүүлээ алтан медаль авсан.
Ер нь гол шалгуур юу байдаг вэ?
Хоолны 50 хувь амт, 30 хувь бүтэц, 20 хувь нь эрүүл ахуй, ажлын зохион байгуулалтыг хардаг. Хамгийн гол нь амт. Азиуд амтыг голлодог.
Тогооч нарын хувьд дэлхийн аварга гэдэг хэр чанар, чансаатай тэмцээн бэ?
Энэ бол А зэрэглэлийн тэмцээн юм. Өөрөөр хэлбэл хамгийн чанар чансаатай нь гэсэн үг.
Тэндээс мэдээж суралцах зүйл их байсан байх?
Үргэлж л суралцдаг. Олон улсад хоолонд тавигддаг үзүүлэлт гэж бий. Үүнийг манай тогооч нар сайн ойлгох хэрэгтэй. Нийтлэг дутагдал нь нэг бол ногоо ихтэй, эсвэл багатай хийдэг. Жишээ нь шүүгчид танай тогооч нарын нэг алдаа байна. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хачрын 30 хувийг эзлэх ёстой. Гэтэл будаа, төмс гээд нүүрс ус ихтэй хүнсийг тохируулж чаддаггүй гэж хэлж байлаа. Мөн хачрын хувьд хоолны нийт жингийн 15 хувиас хэтрэхгүйгээр хүйтэн хачир хийх ёстой байдаг. Учир нь хүйтэн хачин хоолыг хөргөдөг. Таваг бас халуун байх шаардлагатай. Халуун хоолонд хүйтэн хачир тавихаар хөрж урвал явагддаг учраас халуун хоолонд халуун, хүйтэн хоолонд хүйтэн хачир тавих ёстой аж. Ер нь би залуучууддаа захидаг. Төмс юм уу будааны аль нэгээр л хачирлаарай гэдэг. Дараагийн нэг анхаарууштай юм бол махны боловсруулалт. Манайхан махыг дийлэнхдээ бүрэн болгож иддэг. Олон улсад бол медиум буюу хагас болгож оноогоо авна. Тэгэхээр олон улсын стандарт, хөгжил манайхаас зөрүүтэй байдаг нь эндээс харагдаж байна. Энэ талаас нь залуучуудаа сургах хэрэгтэй гэж боддог.

Ямар ч ижил орцоор хэдэн ч хүн хоол хийсэн амт нь өөр өөр байдаг нь сонин санагддаг?
Тийм ээ. Яг адилхан амттай болдоггүй. Гарын амт гэж байдаг. Гартаа амттай хүн гэж бий. Зарим хүн хэчнээн ч амтлагч хийсэн амнаас унах амтгүй хоол хийдэг. Зарим нь юмхнаар хийсэн ч хачин сайхан амттай хийж чаддаг шүү дээ. Тэр чинь хүний унаган авьяастай холбоотой юм шиг байгаа юм. Тодорхой хэмжээний авьяас байж хөдөлмөрлөж үр дүнд хүрдэг. Мах амталлаа гэхэд толгой ажиллахгүйгээр гар давсаа цацаад өөрөө тохируулчихдаг. Олон жил хоол амтлахаар гар нэг хэмнэлд орчихдог юм шиг.
Тогооч нарыг хоолоо амсаж давсаа тааруулж байгааг ерөөсөө харж байгаагүй юм байна?
Мэдрэмж, үнэрээр л амтална. Хоол болгоноо амсаад байвал таргална, янз бүрийн өвчин орооно биз дээ. Амт мэдрэхээ больчихвол яана. Сүүлийн үед янз бүрийн амтлагч цуу орж ирсэн. Би тогооч нартаа аль болох түүнээс татгалзаж үндсэн амтлагчаараа амт оруулаач ээ гэж захидаг. Хүмүүс солонгос, хятад хоол хүмүүс ихээр идэх боллоо. Монгол хүн байнга идвэл өвчилнө. Яагаад гэвэл тэр улс үндэстний хоол өөр өөрийн онцлогтой.
Солонгос хоол ихээр идвэл ходоодонд муу гэдэг ч зарим хүн үнэхээр муу л юм бол тэр солонгосууд өөрсдөө өвчлөөд "дуусна" биз дээ гэдэг?
Нар тусаж байгаа цонхны тавцан дээр гурилтай шөл таглаад тавьчихвал иснэ дээ. Тэрэнтэй адил гадаа халуунд халуун хоол идвэл муудна биз дээ. Харин тэр халуунд хоолоо шингээхийн тулд халуун ногоогоор задалж боловсруулж өгдөг. Тэгэхээр уур амьсгалын байдлаас шалтгаалж улс үндэстний хоол тодорхойлогдож байдаг. Орчинд нь байвал хамаагүй.

Шанхайд Монгол хоолны ресторан нээх хүсэлт ирсэн гэсэн. Үүнийг хэрхэн хүлээж авав?
Шанхай, Хөх хотод Монгол ресторан байгуулах санал ирээд байгаа. Тэрийг бодож байж л хийх хэрэгтэй байна. Монгол хоолны технологиудыг тэнд аваачиж задлах эсэхийг бодолцож шийдэхгүй бол болохгүй. Хувь хүний ашгаа бодвол асуудалгүй. Тэнд хорхог, боодог, шорлогийг л нэвтрүүлэх гээд байгаа юм. Бид өмнө нь Хянган, Бугатад Монгол хоолыг таниулан сурталчлах шарсан махны үзүүлбэр шоуг хийсэн. “Алтай BBQ” тогооч нүдээ боож байгаад мах шардаг сэлэмтэй үзүүлбэрийг үзүүлсэн. Тэнд чулуун дээр мах болоод сам хорхойг хэрхэн шарахыг мөн сонирхуулав. Үүний дараа Хянган мужийн захирагч дээрх саналуудыг тавьсан.
ЮНЕСКО-д Монгол уламжлалт хоолоороо бүртгүүлээгүй санагдах юм. Ер нь бид хуушуур, буузаа л үндэсний хоол гэж бодож байсан. Гэтэл бас л эргэлзээтэй болж хувирсан. Чухам Монгол хоол аль нь юм бэ?
Бүртгүүлсэн хоол байхгүй. Үндсэндээ хоолны салбар одооноос л хөгжиж байна. Түүнээс өмнө нь тоогдож байгаагүй л салбар. Чингисийн үеэс авч үзвэл үндэсний хоол шарсан мах байгаа юм. Нууц товчоонд харлаг тэх харваж унагаагаад бамбайн доороо гал түлээд сэлмээрээ таана мангир хэрчиж махаа хуурч иддэг гэж бичсэн байдаг. Битүү хоол гэдэг ч үндсэндээ чанасан, шарсан мах л байгаа юм.
Таны хоол дэлхийн шилдэг 100 жорд багтсан гэж байсан?
2010 онд Туркт болсон “8th Istanbul gastronomy festival”-д хүрэл медаль хүртэж байсан. Загасны махан төрөлд хүрэл медаль хүртэж гол махан төрөлд тусгай байр эзэлж байв. 30 минутад хийх ёстой загасны махан хоолыг хоолыг 15 минутад хийсэн. Хамгийн хурдтай, чимэглэл сайтай хоол байсан. Тэр үед Европын холбооноос шилдэг 100 жорыг тодруулсан бөгөөд тахианы цээж махан хоолоороо багтсан.

Сайн тогооч гэж хэнийг хэлэх вэ?
Түүхий эдээ сайн ашигладаг хүнийг сайн тогооч гэж хэлнэ. Юмхнаар юм хийж, түүхий эдийн гарлагагүй хийх чадвар бас чухал. Тогооч хүнд хоёр чанар байх ёстой. Эхнийх нь чадвар, хоёрт нь сэтгэл. Сэтгэлээ л шингээвэл сайн хоол хийнэ. Харин хийх ёстой гэдэг утгаар нь албадвал тэр хоол хүнд таашаал төрүүлэхгүй л болов уу.
Амьдрал тэтгэх хоолыг өнгө үзэмж, амт чанартай, тухайн хүний дуршлыг төрүүлэхүйц хийж байгаагаар энэ мэргэжлийн давуу талыг тодорхойлж болно. Тэгвэл шантармаар хэцүү нь юм бол?
Өөрөө сонирхолтой болоод ч тэр үү шантармаар хүнд хэцүү үе төдийлөн байсангүй. Харин сэтгэлээ гаргаж хийсэн хоолны хариуд сайшаал, хүндэтгэлийн үг сонсох чинь хамгийн сайхан мэдрэмж. Их ажлын дараа олон зуун хүний хүлээн авалтын дараа амраад суух ч сайхан шүү.
Тогоочийн ажлыг эмэгтэйчүүд л хийдэг гэсэн ойлголттой байв. Сүүлийн үед яагаад эрэгтэй хүмүүс тогооч мэргэжилд дурлах болов?
Эрэгтэй хүмүүсийн мэдрэмж нь илүү юм болов уу гэж боддог. Сүүлийн үед залуучууд тогооч мэргэжлийг маш ихээр сонирхож байна. Залуучууд ихээр дурлаж байгаагаар энэ салбарыг хөгжиж байна гэж хардаг. Гал тогоонд халуун нөхцөлд удаан ажиллана, хүнд сав суулга өргөнө гэдэг эмэгтэй хүнд хүнддэнэ гэж боддог.
Амтлах мэдрэмж?
Хүнийг дурлуулах хоол хийх ёстой учраас амтлах мэдрэмж маш чухал зүйлийн нэг. Тогооч нарыг гартаа амттай гэж тодорхойлдог. Үндсэндээ тэр чинь л амтлах мэдрэмжийг хэлж байгаа юм.

Саяхан бүтэн үхрийг хүндэтгэлийн зоог болгон шарсан байсан. Хүмүүс янз бүрийн хэлэлцүүлэг үүсгэсэн байлаа. Монголд бүтэн үхэр шардаг уламжлал байсан юм уу?
Бүтэн үхэр шарах уламжлал байгаагүй шүү дээ. Хятад тогооч нарын хийсэн хоол гэж сонссон.
Тогооч нарын эхнэрүүд азтай гэж боддог. Гэртээ хоол хийнэ биз дээ?
Хийхгүй. Баяр ёслолоор л хааяа хийдэг юм.
Нөхөр нь шалгуур өндөр болохоор эхнэрүүдэд хоол хийх чадвар илүүтэй шаардах болов уу?
Харин ч эсрэгээрээ. Гэрийн хоолонд л дурлана шүү дээ. Ресторан зоогийн газруудын хоол харин ч сонирхол татдаггүй, уйдчихсан байдаг.
Тэгвэл ямар хоолонд дуртай вэ?
Хүнд хэлэхээс заримдаа ичдэг юм аа. Залхуу бууз, цуйванд дуртай. Хэдэн ч өдөр хийсэн идээд л байна.
Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, Видеог О.Сүхбат