Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.
Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож байгуулдаг.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ жил олон улсын үзэсгэлэн болон өргөжжээ.
Таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарах юм.
Үзэсгэлэнгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.