МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн урлагтай холбогдсон 30 жилийн тоглолт өчигдөр "Корпорэйт" зочид буудлын "Convention centre"-т боллоо.
Хагас жарныг эзэгнэж явсан ихэмсэг бардам поп хатагтайн тоглолт 30 жилийн дурсамжийг сэргээж, дуу алдуулан шуугиулж явсан мөчүүдийг нэгэн үдэш мэдрүүллээ.
Рок попын шилдэг хамтлаг дуучид, Зууны манлайгийн хайртай дотны хүмүүс оролцсон энэхүү тоглолт 30 жилд ганцхан удаа тохиох үдэш болсноороо онцлог юм.
Урлагийн салбарт хөл тавьснаасаа хойш хамгийн хамгийн гэх тодотголыг үргэлж авч явсан МУГЖ Б.Сарантуяа рок попын үе үеийн 21 цомгоосоо шилдэг 33 дуугаа сонгож дуулсан билээ.
Поп хатагтай "Хурд”-ын Д.Цогоо алдарт “Чи миний” дуугаа, “Нисванис”-ын Амгаа “Тэнэг ялааны дууль”, МУГЖ Б.Дашдондог, "Никитон"-ы Баачка, "Камертон", "Номин талст" хамтлагийнхан гээд рок попын эрчүүдтэй хамтран дуулж бэлэг барилаа.
Түүний тоглолтын фото сурвалжлагыг үзнэ үү.