...Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх нэгээхэн зүйл ч үгүй гэж үү...
"Жаргаагүй нар" жүжгийн төгсгөлд их зохиолчийн хэлсэн энэ үгээр их зохиолчийн ямар их шаналал дунд амьдарч байсныг илэрхийлнэ.
1920-1930-аад оны түүхэн цаг үед биднийг аваачсан энэхүү жүжигт Д.Нацагдоржийн бие сэтгэлээрээ эдэлсэн асар их зовлон, гомдол цөхрөл дунд алдаагүй итгэл найдвар, аугаа их зорилго, гуниг баярыг хоёр цагт багтаан харуулсан юм.
Түүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зовлон жаргалаар дамжуулан бүтээн туурвиж асан олон сайхан шүлэг, зохиолыг тайзнаас сонсох болно. Бүхэлдээ шүлэглэл, уран яруу үг хэллэгтэй энэ бүтээлээс монгол хэл ямар баялаг өв, үгсийн сантай болохыг үзэгчид биширч байлаа.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн театрынхаа 85 жилийн ойн баяр, Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан үзэгчдэдээ барьсан энэ бэлэг түүний талаар төдийлөн сайн мэддэггүй монголчууддаа бас нэгэн оюуны өв үлдээж буйг тэмдэглэх нь зүйтэй.
Анх удаа амьдрал уран бүтээлээс сэдэвлэн драмын төрөл жанраар бүтээсэн тус жүжгийн найруулагч, СТА Ч.Түвшин хамтран ажилласан уран бүтээлчдэдээ талархсанаа илэрхийлээд “110 жилийн дараа Жаргаагүй нар энэ тайзан дээр дахин мандлаа” гэсэн юм.
УГЗ, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу "Энэ түүхт ойг тохиолдуулаад СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжгийг тавьж байна. Өөрөөр хэлбэл Ш.Гүрбазарын хүүхдийг бид хүлээн авах гэж байна. Энэ бол манай театрын тайзнаа Ш.Гүрбазар зохиолчийн тав дахь төрөлт юм" гээд "их зохиолчийн тухай олон зүйлийг бид дурсах ёстой. Бидний мартах, дурсахгүй байх эрх байхгүй энэ хүний хэн байсан тухай бид үзүүлнэ" гэлээ.
СГЗ, зохиолч Ш.Гүрбазар Д.Нацагдорж судлаач, эрдэмтэн доктор нарт мэхийн ёсолж, талархсанаа илэрхийлээд "Би энэ жүжгийг чадахын хэрээр та бүхэнд хүргэхийг хичээлээ. Үнэнийг хэлэхэд их хэцүү байдаг юм байна. Монголын ард түмэн цөм мэддэг, хүн бүхний сэтгэлд домог шиг үлдсэн энэ дүрийг өнөөдрийн нийгэмд аваачиж, ямар ч улс төргүйгээр амжилттай тавихын тулд энэ олон уран бүтээлч маш их хичээлээ. Ч.Түвшин найруулагч болон энэ жүжгийг бүтээхэд оролцсон сайхан залуучууддаа талархсанаа илэрхийлье. Д.Нацагдорж 31-хэн насалсан. Харин энэ жүжигт 20-30 насны дандаа залуучууд тоглож байна" гэлээ.
Жүжиг өндөрлөсний дараа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас УДЭТ-ын жүжигчин А.Чингүнд тус яамны жуух бичгээр шагнасныг Ардын жүжигчин Төрийн соёрхолт Н.Сувд гардуулан өгсөн юм.