"Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөн"-өөс Ардчилсан намын шинэчлэлийн дүрмийн төслийг олон нийтэд ил болгохыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шаардаж буйгаа илэрхийллээ.
"АН-ын шинэчлэлтэй холбоотой маш олон санаачлагууд улс орон даяар өрнөж байна. АН-ын даргад нэр дэвшигчид өөрсдийн байр суурийг илэрхийлж хөтөлбөрүүдээ танилцуулж байгаа хэдий ч олон нийтийн өмнө нээлттэй, хүмүүсийн тэгш оролцоог хангасан, АН ямар байх вэ гэсэн хэлэлцүүлгүүд хийх шаардлагатай байна" гэв.
Одоогийн байдлаар АН-ын шинэ дүрмийг хэлэлцэж байгаа таваас зургаан газар байгаа бөгөөд тус намын арваннэгдүгээр сарын 16-ны өдөр болох ҮЗХ-ны хурлаас өмнө олон нийтэд зориулж АН-ын demparty.mn сайтад дүрмийн төслийг тавихыг шаардаж байна гэв.
Ингэснээр тус хурлаас өмнө хүмүүс дүрмийн төсөлд өөрсдийн байр сууриа илэрхийлж, АН хэрхэн өөрчлөгдөж байгааг харах болно гэлээ. Тэд "нууцалсан дүрмийг бид эрс эсэргүүцнэ. Хайрцаглах тогтолцоогоор намын шинэчлэлийг хийж болохгүй" гээд хуучин дүрэмд бага зэргийн засвар хийгээд л хуралд нууж оруулах гэж байна гэсэн хардлагатай байгаагаа хэллээ.