Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар өнөөдөр 14:00 цагаас Туушин зочид буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Тэрбээр "УИХ-ын сонгуулийн өмнө ард түмэндээ урьдчилан мэдэгдэж байсны дагуу нам дамнасан хуйвалдааны бүлэглэл Сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж өөрсдөд ашигтай байдлыг бий болгож захиалгын УИХ-ыг бүрдүүллээ. Үүний тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийг авсан Ардчилсан нам УИХ-ын 10 хувийг авсан бол МАН 85 хувийг эзэллээ. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж дайрч давшилж үнэнийг эрх мэдлээр далайлгаж байна.
Үнэмлэхүй ялалт авсан хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амласнаасаа буцаж төрийн бүхий л салбарт эрх мэдлээ тогтоохоор мэрийж байна. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэжээ.
Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс эхлэн өргөн фронтоор тэмцэх болно.
Хуйвалдааны төр иргэдээ алагчилж баялаг бүтээгчдээ дээрэмдэж, хуулийн байгууллагуудыг ил тодоор энэ бүхний эсрэг ашиглаж байна. Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж Монгол төрөө хуйвалдагсдаас тусгаарлах чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болохын тулд Ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшихээр шийдлээ.
Өнөөдөр авлигатай тэмцэх нэрээр улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болон хувирлаа. Монгол хүний ухаан заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийг Монгол хүн бүр таньж мэдэж байгаа.

Хуйвалдааны төрд битгий давар гэж хэлье. Барьцаалагдсан, өөрийн толгойгүй, утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг иржээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргалаа. Хуйвалдагчаас Монголын төрийг салгах цаг болсон байна. Ардчилсан нам руу шүлсээ залгиж улайрч байгаа хүмүүс олон байна" гэв.