Энэ жил манай улсад гурван сонгууль болов. Хамгийн сүүлд сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болсон. Гэвч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл болон УИХ-ын гишүүн Л.Болд нар сонгуульд будлиан гарсан гэж мэдэгдсэн. Тэд Хөвсгөл аймагт ашиглах ёстой саналын хуудас Сүхбаатар дүүргийн санал тоолох төхөөрөмжөөс гарсан гэсэн юм. Тодруулбал Л.Болд гишүүн "Орон нутгийн сонгуулиар “цалинтай царцаанууд” нь цөөрөх болов уу гэсэн чинь эсрэгээрээ “цаасан царцаанууд”-ыг ашигласан байна. Түрүүч нь Сүхбаатар дүүрэг дээр илэрсэн. Маргааш, нөгөөдрөөс Сонгинохайрхан болон Баян-Өлгий аймагт гарсан баримтуудыг дэлгэнэ" гэсэн юм.
СЕХ үүнийг эрс үгүйсгээд дараах тайлбарыг өгөв.
Сонгуулийн үеэр Тагнуулын ерөнхий газар, МШХХТГ, Мэдээлэл технологийн төв болон Үндэсний Дата төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг автоматжуулсан төхөөрөмжүүдэд хяналт тавин ажилладаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дараа будлиан гарлаа гэсэн гомдол гарсны дагуу дээрх ажлын хэсэг дахин шалгалт хийжээ.
Сонгогчдын саналын хуудасны тоо, нэр дэвшигчдийн авсан саналууд өөр хоорондоо тохирсон.
Ажлын хэсгийн дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтэн н.Лхамжав “Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Иргэний бүртгэлийн ажилтнууд сонгогчдыг бүртгэхдээ зөөврийн компьютер ашигласан. Эдгээр компьютерийг УИХ-ын сонгуулийн үеэр ч ашигласан. Гэвч компьютер дахь зурган файлуудыг бүрэн цэвэрлээгүй байжээ. Иймд хамгийн сүүлд болсон сонгуулийн зурган файлуудтай хамтад нь хуулан, ажиглагчид, намуудын төлөөлөлд өгч, алдаа гаргасан.
УИХ-ын аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зурган файл 6 сарын 30 гэсэн он сар өдөртэй. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ашигласан саналын хуудасны зурган файл 10 сарын 19 гэсэн байсан. Энэ нь сонгогчийн саналд огт нөлөөлөөгүй” гэв.
“Сонгуулийн дараа техникийн тооллого хийдэг. Нэг л аймгийн техникийн тооллогын тайлан гэхэд маш зузаан, хоёр боть баримт байна. Хэрэв Хөвсгөлийн саналын хуудсыг нийслэлд авчран уншуулсан бол энэ тайланд гарах ёстой. Техникийн тооллогыг нам, эвслийн ажиглагчдыг байлцуулан сонгуулийн хэсгийн зохион байгуулагчид хийдэг” гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн юм.
Техникийн тооллогын тайланд ямар нэг зөрчил илрээгүй бөгөөд сонгогчдын саналын хуудасны тоо болон нэр дэвшигчдийн авсан саналууд өөр хоорондоо тохирсон байна. Иргэний бүртгэлийн ажилтнууд сонгуульд нийт 3000 компьютерийг сонгогчдыг бүртгэх зорилгоор ашигласан байна.