Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж ажил үйлс өндөр байна уу?
-Сайн. Өвөлжөө тавтай, ажил төрөл гайгүй л эхлэлтэй байна.
-Өвөл нэгэнт болчихлоо. Бичин жилийн өвлийг давах аймгийн бодлогыг сонирхмоор байна. Эхлээд...?
-Зуншлага сайхан, намар урт болж өвөлжилтийн бэлтгэлээ чамбайруулах боломж олголоо. Одоогоор бидэнд ажиглагдаад байгаа юм гэвэл зарим сумын нутагт цас ахиу орох янзтай, өдөр нь дулаарч цас хайлаад алсдаа цастай, мөстэй өвөл болж магадгүй гэмээр л байна.
Бичин жил хатуухан байдаг ч үе бий л дээ. Иймээс бид өвс, тэжээлийн нөөцийн зохион байгуулалтад өөрчлөлт хийсэн. Урьд нөөцийг зөвхөн аймагт төвлөрүүлж байсан бол одоо 3-4 суманд тараан байрлуулж байна. Энэ нь цаг хүндэрсэн нөхцөлд өвс тэжээлийг айл өрхөд хүргэхэд цаг хугацаа хэмнэгдэнэ, хоног хожно.
Бидний барьж буй бодлогын бас нэг өөрчлөлт бол цаг хүндэрсэн үед байдал муу байна гээд суухын оронд отор нүүдлийг шуурхай зохион байгуулахын тулд хуульд заасан боломжуудыг бий болгох нь чухал гэж үзэж байгаа. Өвөлжилтийг яаж амжилттай давах вэ? гэсэн төлөвлөгөө, зорилтоо тодорхойлохдоо гаргасан саналыг багаас сум, сумаас аймаг гэсэн шат дараалалтай хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ бол нэгдсэн ойлголтод хүрэх сайн арга. Өөр аймаг сумаас оторчид авах уу үгүй юу. Цаг хүндэрвэл өөрсдөө гарц хаа байгааг урьдчилан тодорхой болгож байна.
-Архангай аймаг малынхаа тоогоор улсад тэргүүлдэг гурван аймгийн нэг нь. Тэгэхээр аймгийн хөгжлийн голхөшүүрэг мал аж ахуй гэж үздэг. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Манай аймгийн нэг онцлог бол бусад аймаг шиг уул уурхайн баялаг, илрэцтэй биш учир мал аж ахуйгаа түшиглэн хөгжих бодлогыг чухалчилж ирсэн. Бодлогын энэ уламжлалыг бид үргэлжлүүлэхийн төлөө ажиллаж байна. Тийм болохоор бид мал аж ахуйгаас авах ашиг шим, түүхий эдээ өртөг шингээж борлуулахыг гол болгоно. Тэгснээр ажлын байр нэмэгдэнэ.
Иргэдийн тэр дотор малчдын орлого өснө гэсэн үг. Хамгийн гол нь байгаагаа эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй юм аа гэхэд анхан шатны боловсруулалт хийж үйлдвэрлэдэг болох зорилт тавьж байна. Тухайлбал, сум болгонд хониныхоо ноосыг угаадаг, нэхий, арьсыг боловсруулдаг жижиг үйлдвэртэй болгоё. Өнөөдөр хонины нэхий өлөнтэйгөө 2500 төгрөг байгаа.
Тэгвэл Хайрхан сумын нэг залуу хонины нэхийг элдэж боловсруулаад 50 мянган төгрөгөөр зарсан жишээ бий. Өртөг шингээнэ гэдэг энэ л дээ. Ийм үйлдвэрлэл, ажлын байр нэмэх саналыг аймаг дэмжинэ ээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон мах, сүүний аян гэж бий. Уг аянд манай аймаг идэвхтэй нэгдэнэ. Хоёрдугаарт мах боловсруулах үйлдвэрийг хөгжүүлнэ. Махыг хатаадаг, амталдаг, борцолдог болох. Ийм тоног төхөөрөмжийг оруулж ирэх бодол бий. Махыг түүхийгээр нь гаргана, гаргахгүй гээд бөөн л юм болдог. Үүнээс гарах цаг болсон.
-Танай аймаг улсдаа хамгийн олон үхэртэй. Тэгэхээр хамгийн их сүү бэлтгэдэг байж таарна. Харин тэр сүүнийхэдэн хувийг одоогоор ашигладаг бол...?
-Сүүлийн үед гаргасан нэг судалгааг үзэхэд сүүнийхээ 40-50 хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Үхэр олон дотор сарлаг гол суурь эзэлдэг. Тэгэхээр хамгийн их сүү бэлтгэх боломжтой нь үнэн. Сүүгээ шууд хуурай сүү болгодог Японы технологийг нэвтрүүлэх бодолтой байгаа. Энэ тухайгаа ХХААҮ-ийн сайдтай ярьсан. Малчдаа эхний ээлжинд сүүний аянд хамруулна.
-Аймгийн төвд малаас авах ашиг шимийг боловсруулах үйлдвэр барьж байгаа юм билээ шүү дээ?
-Тиймээ. Арьс нэхий, шир, мах боловсруулах үйлдвэрийг нэг компани барьж байна. Тун удахгүй ашиглалтад оруулна гэж байгаа. Цаашдаа ч боловсруулах үйлдвэр барихыг дэмжих болно. Нэг зүйлийг хэлэхэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр аймгийн төвд цэвэрлэх байгууламж шинээр баригдана.
Энэ нь Улаанбаатарынхаас илүү биоэко байгууламж болох юм. Ингэснээр боловсруулах үйлдвэр хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Өнгөрсөн намар Вьетнамын ерөнхий сайд АСЕМ-д ирэхдээ “Монголд арьс ширний хоёр үйлдвэр барьж өгөхөөр амласан байна лээ.
Бид ч тэр ерөнхий сайдтай биечлэн уулзсан. Боломжийг нээж өгнө гэсэн байгаа. Бас Унгарын талд санал тавих гэж байна. Ер нь үйлдвэр хөгжүүлэх бүхий л боломжийг хайж байна л даа. Хотонт суманд ноос угаах үйлдвэр барьж эхэлсэн ч өнгөрсөн дөрвөн жилд гүйцээж чадаагүй юм билээ. Үүнийг бүрэн ашиглалтад оруулах болно. Тариат суманд мөн тийм үйлдвэр барих санаачилга яригдсан. Дэмжихэд бэлэн. Энэ бүхэн дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг боломж. Архангайнхан хэрэглэгч биш үйлдвэрлэгч аймаг болох ёстой.
-Танай аймагт бэлчээрийн даац хэтэрсэн хэд хэдэн сум бий. Сүүлийн жилд гэхэд мал чинь 1.3 саяар өссөндүн байна. Энэ чинь бэлчээр доройтох даац нь хэтрэхэд хүргээд байгаа гэж харж болох уу?
-Мал аж ахуйн талын бодлого гэдэг малынхаа чанарт яльгүй өөрчлөлт гаргаад юм уу мал эмнэлгийн үйлчилгээнд дэвшил гаргаснаар сайн болчихдог зүйл бишээ. Малын тухайд бодлогын гол суурь нь менежментийн асуудал байдаг. Ер нь МАА-г илүү том зургаар нь харах ёстой. Нөгөө талаар чанарын асуудал чухалд яригдах болсон.
Жишээ нь, хониноос төлийг аваад өсгөж эцсийн бүтээгдэхүүн буюу эр хонь болгоод борлуулах нэг хэрэг. Уг нь үйлдвэрлэлийн утгаараа мөн л дөө. Гэхдээ түүний оронд зургаан жил нэг эр хонь харж явснаас зургаан хурга бордоод борлуулбал ашиг нь илүү шүү дээ.
-Мал үржлийн болон малаа чанаржуулах ажил зөвхөн малчны үүрэг мэт болсон гэдэг. Энэ талаар таныбодол...?
-Би жишээ авъя. Нөхөр Мөнхнасан Сүхбаатар аймгаас шилмэл хуц авчраад тавьчихдаг. Хойтон нь Цэрэннадмид ирээд хуцан хурга хоёрыг авдаг. Тэгээд л нөгөө хуцны төл тарчихаж байгаа юм. Энэ бол мэргэжлийн түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй ажил биш. Ийм болохоор тодорхой бодлого хэрэгтэй байна л даа.
Бид энэ талаар эхлээд нэг багт, нэг суманд мал үржүүлгийн загвар газартай болгоё гэж бодож байна. Нөгөө талаар хуц, ухныг гэхэд тодорхой нэгжид төвлөрүүлье. Тэр нэгж малчиддаа гэрээгээр үйлчилдэг болгоё. Ийм бодлого бий. Ингэснээр танай малын махны хэмжээ өснө, ноос сүүний гарц нь нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн түвшинд малчиддаа ойлгуулах учиртай. Энэ бол зөв зам. Бүр тодруулж хэлбэл малын чанар сайжруулах асуудлыг төрийн бодлогын түвшинд явуулна гэсэн үг юм.
Хоёрдугаарт, сайжруулсан малаа борлуулах сайн менежмент хэрэгтэй. Малаа хэдийд ч борлуулах боломжтой байхын тулд бордооны цэгтэй болох нь чухал байна. Энэ талын хувийн аж ахуйг дэмжих нь зүйтэй. Бас мянга бүр таван мянган хурга бордох цэг байгуулж болно. Манай Тамгын газар, байгууллагуудын бодлого ийм байгаа.
-Та мал аж ахуйд орлогоо нэмэгдүүлэхийн тулд малын тоо биш бүтэц их нөлөөтэй тухай дээр цухас хэлээдөнгөрсөн дөө. Үүнийгээ жаахан тодруулж өгнө үү?
-Үнэндээ одоогоор малаа өсгөх нэг хэрэг. Гагцхүү үйлдвэрлэлийн бүтэц нь сайн биш байна л даа. Миний бодлоор малын бүтцийг өөрчилснөөр малчин хүний ажил хөнгөвчлөгдөнө бас орлого нь өснө. Сүргийн бүтцийг өөрчлөх ёстой. Манай малчид чинь мал малын захтай байх уламжлалаараа яваад байгаа. Ер нь амьдрал дээр малчид маань дийлэнх нь мал цөөтэй. Би гэхэд 200 гаруйхан малтай. Тэр дотроо 100 гаруй нь бог, 20-30 үхэртэй.
Айргаа уухаар таван гүүтэй ийм. Гэтэл хүүхэд маань өсөөд оюутан болно. Сургалтын төлбөр босч ирнэ. Энэ үед малаасаа борлуулаад төлчихнө гэдэг худал юм. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл сүргийнхээ бүтцийг өөрчилж малаа дан хонь болгох хэрэгтэй. Унааны хоёр морь, саалийн хоёр үнээ л үлдэнэ биз. Бусдыг нь хонин толгойд шилжүүлнэ. Тэгвэл 300-гаад эм хоньтой болно. Түүнээсээ 300 биш гэхэд 270 хурга авна. Түүнийгээ бордоод борлуулчихвал ашиг олно. Малчин хүнд ч зөвхөн төлөө сайн авах л ганц чигийн үүрэг ногдоно. Энэ жишээг би яагаад хэлэв гэвэл сүргийн бүтэц нь орлогод чухал нөлөөтэй гэдгийг хэлэх гэсэн юм.
-Би 200 гаруй малтай гээд эхлэхээр чинь таныг өөрийнхөө мал ахуйгаар жишээлж ярилаа гэж ойлголоо шүү?
-(Инээгээд) Намайг жишээ авахдаа би гэсэн үг оруулсныг сурвалжлагч та ажигласан байна л даа. Зүгээр энгийн жишээ авсан юм.
-Та мал аж ахуй тун ахиу мэдэж ярих юм. Мал аж ахуйн талын мэргэжлийн хүн юмаа даа?
-Тиймээ. Би зоотехникч хүн. Мал болоод МАА-н зохион байгуулалтын судалгаа хийж дүгнэлтээ гаргаж явдаг юм. Аймгийн мал аж ахуйн байгууллагыг арваад жил удирдсан. ХААЯ-нд бас хоёр жил хэртэй ажилласан. Ийм болохоор энүүхэндээ мал аж ахуйг, бас аймгаа мэднэ л гэж хэлнэ дээ. Мал аж ахуйгаа түшиглэж аймгаа хөгжүүлнэ гэсэн зорилтыг маш их дэмжиж байгаа. Энэ талаар мөрийн хөтөлбөртөө ч тодорхой тусгасан бий.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх талын ямар бодлоготой байна вэ?
-Бид юуны өмнө аялал жуулчлалын мэдээллийн төвтэй болсон. Ингэснээр Архангайд ингэж аялаарай, ийм юм үзээрэй гэдгээ Улаанбаатарт очиж ярих биш эндээсээ дэлхий нийтэд цахимаар цацчих боломжтой болсон. Ер нь аялал жуулчлалтай холбоотой бүтээн байгуулалт гэдэг онцлог ихтэй. Зарим газар хошин мэт зүйл харагддаг. Хятадад хадан дээр ганцхан хуруу сийлчихсан үзмэр бий.
Тэр хуруунаас барьсан хүн олз ашиг ихтэй, орлоготой байна гээд хүмүүст ухуулж итгүүлчихсэн. Ээж хад шиг л юм даа. Тэгвэл манай аймагт гэхэд жуулчдад үзүүлэх юм даанч их, бэлэн байна. Хүннүгийн үеийн хүн чулуу, буган хөшөө голын хөндий дүүрэн байна. Зөвхөн Хорго, Тэрхийн цагаан болон Өгий нуур биш байгалийн өгөгдөл сайхан газрууд байна.
Хөх нуур гээд уулын тагт дээр тогтсон том нуур бий. Аялал жуулчлал гэдэг зөвхөн аймгийн биш суманд, багт ч хамаатай асуудал. Дотоодын аялал жуулчлал ч хөгжиж байна. Байгаа юм аа л сайн сурталчил. Ер нь манай нүүдэлчин малчин түмний амьдрал чинь өнгөлж, будалтгүйгээр гадаадын жуулчдыг татах бэлэн брэнд шүү дээ.
-Цэнхэр сумын нутагт алт олборлож гол бохирдуулж байгаа түвэгтэй асуудал яригддаг юм билээ. Энэ байдалодоо ямар байгаа вэ?
-Тиймээ, жаахан ярвигтай байгаа асуудал энэ. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулснаар уул уурхайн олборлолт эрхэлдэг компаниудын лиценз сэргэчихсэн. Ярвиг нь тэр. Асуудлыг түвэг багатай зохицуулахыг бид эрмэлзэж байна. Тэгээд Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтарсан комисс тэнд ажиллууллаа. Орхон голын ус улаан хоормог шиг болчихсон гэдэг. Энэ талаар анхаарч ажилласнаар нэлээд ажил зохиогдов.
Гэхдээ алтны үйлдвэрлэлийг зогсоосноор нэг өдөрт голын ус цэвэршчихгүй л дээ. Нэлээд хугацаа өнгөрч бас далан хаалтыг мэргэжлийнх нь түвшинд хийж гэмээнэ үр дүнд хүрнэ. Би дээр хэлсэн. Лиценз сэргэсэн гэж. Энэ бол лиценз эзэмшигчдийн эрхээ эдлэх хүрээг өргөжүүлсэн гэсэн үг. Уг нь байгаль орчиндоо ээлтэй хоргүй бол уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж болох учиртай юм шүү. Одоогийнх шиг эмх замбараагүй үйлдвэрлэлийг бол дэмжих боломж алга.
-Өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Нам ялж олонх болжээ. Тэгээд таныг Засаг даргаар сонгож. Та тэр итгэлнайдварыг биелүүлэхийн төлөө чармайх нь мэдээж. Харин нэг зүйлийг нэмж сонирхоход энэ улс төржилтгэдэг юмыг чухам хэдийд хийх ёстой гэж та боддог вэ?
-Манай Монголд байгаа нэг хүндхэн сэдэв бол улстөржилт. Хэтрэхээрээ аймаг орны, бас улсын хөгжилд саадтай байдаг гэж хэлж болно. Ялангуяа хөдөө сумдад бүр илүү улстөрждөг. Тэгэхээр миний хувьд бодож явдаг зүйл бол тухайн эрх мэдлийг авах үе буюу сонгуулийн үед л улс төр хийж байгаасай. Дөрвөн жил улстөржилтийг ажил үйлтэйгээ зууралдуулж явах учиргүй юм.
Хоёрдугаарт, би төрийн албан хаагчдад тавьж байгаа зарчмын шаардлагаа юуны өмнө ёс зүйтэй бай, хоёрт хариуцлагатай бай, гуравт ажилдаа сэтгэлээсээ ханддаг байхыг зөвлөхөөс эхлэн тавьсан. Бас хийсэн бүтээснээрээ ажлаа дүгнүүлдэг байхыг чухалчилж байна.
-Нэг нам ялснаар тодорхой хүрээнд албан тушаалын халаа сэлгээ байж л таараа. Үүнээс болж өөрт чиньхандсан хэл ам, дарамт ирж байна уу?
-Гайгүй л байгаа санагддаг. Би анх ажлаа авах үедээ ажилдаа үнэнч сайн ханддаг хүмүүсийг халах шаардлагагүй гэсэн үг хэлчихсэн. Тэгсэн сөрөг хүчнийхэн маань овжин ашиглаад “Ажлаас халдаггүй Засаг даргатай боллоо” гэж гуйвуулж ярьж, бичсэн байсан. Гэтэл хуулийн дагуу хийх халаа сэлгээ байх л учиртай. Хуульд харш биш бол айх хэрэггүй л гэж боддог доо. Ер нь алив асуудал олон түмэнд нээлттэй ил тод байвал элдэв хэл ам гарах үүд хаалттай байна гэсэн үг юм даа.
-Танай баг ер нь ямаршуухан аймаг хүлээж аваад байна вэ?
-Өмнөх удирдлагад алдаа ч бий, оноо ч бий л дээ. Хийсэн бүтээсэн юм нь олон түмэнд ил байгаа. Гол нь санхүү хөрөнгийн хувьд тарчигхан аймаг хүлээж авлаа. Жишээ нь, аймгийн Засаг даргын нөөц сан гэж 360 орчим сая төгрөг төлөвлөгддөг. Гэтэл 400 саяд хүргээд зарчихсан байсан. Энэ нь дараа оны төсвөөсөө урьдчилаад авчихсан гэсэн үг.
Бас аймгийн Засаг даргын Тамгын газрын дансыг шүүхийн шийдвэрээр хаачихсан байсан. Иймэрхүү аймаг авлаа. Үүнээс үүдээд бодоход санхүүгийн сахилга батыг бүх төвшинд сайжруулах нь чухал гэж үзэж байгаа. Гэхдээ бүр өөрөөсөө эхлэе гэж бодсон. Засаг даргын нөөц санг гэхэд сар, улиралд нь хуваарьтай зориулалтынх нь дагуу зарцуулахад чиглүүлнэ.
-Архангайнханд бусад аймгийнхаас ялгаатай, давуу гэхээр ямар чанар байдаг гэж та хэлэх вэ?
-Архайнгайчуудад бусдаас давуу 2-3 зүйл байдаг гэж боддог. Их оюунлаг ард түмэн дээ. Асар олон эрдэмтэн мэргэд төрсөн. Шинжлэх ухааны академийн сүүлийн ерөнхийлөгч нар Архангайнх байлаа шүү дээ.
Бас соёл урлаг, спортын гойд содон хүмүүс олон бий. Бөхөөрөө уламжлал сайтай, одоо ч тийм л байна. Энэ жилийн улсын наадмыг Архангайнхан авчихлаа гэсэн яриа гарсан. Улсын аварга, арслан төрлөө. Дээр нь таван хүн улсын начин болсон. Ийм давуу талууд бий. Үүнийг бид үйл ажиллагаандаа анхаарч хүмүүсийнхээ оюунлаг талыг түшиглэж ажиллахыг эрхэмлэж байгаа.
Д.Цэрэннадмид