Моддын мөчир бүр цан дааж, сүүн цагаан өнгө орчныг чимэх авч хаа нэгтэйгээс савсаж орчныг манантуулах уур хамар цоргиход өдрийн турш хоолойд хоол үл давах сэдэл мэдрэмж төрнө.
Хүйтний урь наашлав уу, үгүй юу эндэхийн бүх мод, барилга байгууламжийг цан нөмөрдөг.
Тэр ч байтугай ид тачигнасан хүйтэнд эндээс (Төв цэвэрлэх байгууламж) 22-ын товчоо хүртэлх замд хүний бараа үл үзэгдэнэ.
Тэгэхээр халуун цэг дээр ажиллах хүмүүсийн орон зайг дүрслэлтгүй биз. Дэргэд зогссон Төв цэвэрлэх байгууламжийн ажилтан “Зарим үед гадаа битгий хэл албан тасалгаанд хүртэл бие биенээ олж харахад хэцүү болчихдог. Ажлын байран дээр бол бүр ч хэцүү дээ” гэв.
Хаа сайгүй л зовиуртай ханиалгаж, найтаалгасан улс энэ хавиар холхино. Өвлийн уур амьсгал оров уу үгүй юу “усан” орчинд ажилладаг эдгээр ажилчин ханиад томуу, хатгаа авах нь энгийн үзэгдэл.
Цэвэрлэх байгууламжийн эмч Ц.Хүрэлдулам “Цэвэрлэх байгууламжийн ихэнх ажилчин гадаа цас мөсөн дээр ажилладаг. Олон тунгаагч, ил задгай уснаас асар их ууршилт бий болдог. Болзошгүй аваар, техникийн доголдол болоход өвөл, зунгүй ус руу орох шаардлага гарна. Үүнээс шалтгаалж томуу, томуу төст өвчин болоод хоолой ам, залгиурын үрэвсэлт өвчин, ангина, мэдрэлийн гаралтай тулгуур эрхтний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна” хэмээн ярилаа.
Цаг агаарын огцом хүйтрэлтээс ажилчид өвчлөх тохиолдол ихэссэн байна. Өөрөөр хэлбэл өдөрт өвчний зовиур хэлж, ханиад хатгаа нь хүндэрсэн 4-5 хүн эмчид ханддаг аж. Түүний ярьж буйгаар өмнөх жилүүдэд ганц нэг хүн л ханиад томууны шинж тэмдгээр ханддаг байжээ.
“Эм бичээд өгөхөөр цалин бага, ажлаа тасалж болдоггүй учраас ханиад шуухинаагаа хүндрүүлээд ажлаа хийдэг. Хэтэд өвчлөл ихсэх хандлагатай тул бид эм хангамжаа базаагаад ажиглаж байна” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.
Өвчин нь хүндэрсэн зарим ажилтанд гурван хоногийн акт өгдөг ч цалин, ар гэрийн амьдралаас шалтгаалан шүд зуун ажиллана. Мөн дийлэнх нь эмчийн бичиж өгсөн эмийг цалингаасаа илүүчилж чаддаггүй байна.
Цалин хангамж, нөхцөлийг нэмлээ ч энэ байдлаар цэвэрлэх байгууламжид үргэлжлүүлэн ажиллана гэдэг тэнд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөж буй залуучуудад бэрх. Ид залуу насны ажилчдын эрүүл мэндийг цаашид томьёолж хэлэхэд сэтгэл өвдмөөр байна хэмээн эмч харуусан ярилаа.
Цэвэрлэх байгууламжид нийт 170 орчим хүн ажилладаг. Ажилчдын 40.8 хувийг 18-35 насныхан эзэлдэг бөгөөд 40 орчим хувь нь эмэгтэйчүүд. Үүнээс 98 хувь нь чих, хамар, хоолойн өвчтэй.
Энд өдөрт ахуйн болоод үйлдвэрийн 150 мянган метр куб ус хүлээн авдаг. Хүнд металиуд болоод химийн хортой нэгдлүүд агуулах ус нь агаарт дэгдэн уур болсноор жирийн үеүдээс илүүтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр “Ахуйн болон үйлдвэрийн гаралтай бохир ус нь нянгийн бохирдол ихтэй, хүнд металлын агууламж өндөртэй байдаг. Цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа бохир ус хром, хүнцэл, хар тугалга, төмөр, цайр зэрэг хүнд металлуудаас гадна органик хортой нэгдлүүд агуулна. Бидний өдөр тутам хэрэглэж буй төрөл бүрийн угаалгын бодис, үсний будаг, шампунийн найрлагад хүнцэл орсон байдаг. Гэтэл цэвэрлэх байгууламж нь бохир усанд агуулагдах эдгээр хүнд металлыг цэвэршүүлдэггүй зөвхөн нянгийн бохирдлыг нь цэвэрлэн байгальд хаядаг” гэж ярьсан.
Түүний хэлснээр цэвэршүүлсэн бохир ус болон лаганд агуулагдах зарим хүнд металл байгальд тархаж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Жишээлбэл: Мэдрэлийн тогтолцоо нь хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг байдгийг судалгаагаар тогтоосон. Мэдрэлийн тогтолцоо гэмтсэнээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, ой тогтоолт муудах, сонсгол сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Өвөлдөө ууршилт ихтэй энэ орчинд зуны улиралд химийн хорт нэгдлүүд аргалийн утаа адил уугьдаг. Учир нь химийн бохирдол ихтэй хөрсөнд урвал явагдаж хаа сайгүй шаталт бий болдог (Энэ талаар Нийслэлийнхний ялгадсыг “ингэж” овоолдгоос хот өмхийдөө баригджээ сурвалжлагаар дэлгэрэнгүй хүргэсэн).
Доктор Ш.Батдэлгэр “Лагаас шатан гарч байгаа метаны хий, хүхэрт устөрөгчийн хий, органик хортой бодисууд мэдээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа ойр хавьд нь байж, удаан хугацаагаар амьсгалсан тохиолдолд амьсгал боогдох шинж тэмдэг илэрч болно. Хөрсөнд шингэсэн бохир удаан хугацааны явцад метаны хий ялгаруулна. Метан бол шатдаг нэгдэл” гэв.
Тэрбээр агаар дуслын замаар хүний биед нэвтэрсэн хүнд металиудын хор уршиг хожим илэрдэг гэсэн юм.
Мөн шивтрийн хий нь эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйдэлд хүргэхийн сацуу мэдрэлийн тогтолцооны өвчлөл үүсгэдэг аж.
Зундаа химийн хорт утааг сорж, өвөлдөө уур цанаар амьсгалах Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид төдийгүй нийслэлийн 38 хувь суурьших хотын иргэдэд энэ аюул ойрхон байна.
Төр засаг цэвэрлэхийн ажилчдад анхаарал хандуулж ажлын нөхцөлийг “хүнд, хортой” ангилалд шилжүүлж, бага боловч урам өгсөн.
Гэлээ ч энэ нь хангалтгүй. Нөхцөлийн нэмэгдлийг сая төгрөг болголоо ч мөнгөөр худалдан авч чадахгүй эрүүл мэндийн асуудал сөхөгдсөн хэвээр байх болно.
Үүнд ганц л шийдэл бий… Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих…
Улсын их хурлын байнгын хороо саяхан энд хуралдсан. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудалд анхаарал хандуулж, түргэвчлэх талаар санал солилцсон байсан.
Асуудал нааштай ч хурал төдийхөн, хэн нэгний мөрийн хөтөлбөрийн идэвхжүүлэлт мэтхэнээр бүү хязгаарлагдаасай.
Байнгын хороо хуралдаж болсон юм чинь Улсын их хурал яагаад өмхий уур савссан Төв цэвэрлэх байгууламжид чуулж болохгүй гэж...
Цэвэрлэх байгууламж багц сурвалжлагыг ЭНДЭЭС унших боломжтой.