“Болор толь” анх бүтсэн түүхээс хуваалцаач?
-2000 онд анх Badaa converter гээд Unicode хөрвүүлэгч хийж байлаа. Дараа нь 2002 онд Linux-ыг монголчилно гээд ажиллаж эхэлсэн. Ингээд 2003 онд магадгүй Монголын анхны үйлдлийн систем гэж хэлж болох Soyombo Linux-ийг зохиож байсан түүхтэй. Тухайн үед би магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байв.
Энэ мэтээр эхэлсэн ажил маань ОпенМН гээд компьютерын үг, хэллэг орчуулдаг бүлгэм байгуулж, улмаар “Болор толь”-ийн эхлэл болсон юм. Үйлдлийн систем орчуулах явцдаа бид хэн нэгэн суугаад нэг бүрээр нь орчуулна гэдэг асар их цагийн гарз болохыг ойлгосон.
Тийм болохоор энэ ажлыг автоматжуулах шаардлагатай гэж үзээд тэр тал руу бүх анхаарлаа хандуулан ажиллаж байлаа. Гэхдээ энэ хугацаанд мэргэжлийн үг хэллэгээс эхлээд энгийн үгсийг хүртэл орчуулсан асар том үгийн сан бий болчихсон байсан юм.
Нэг үйлдлийн систем орчуулахад ойролцоогоор хагас сая орчим “бичвэр” орчуулдаг. Ганц үгнээс эхлээд бүтэн өгүүлбэр хүртэл орчуулна. Манай бүлгэмийн залуус нийлээд хоёр, гурван үйлдлийн системийг бараг орчуулчихсан байсан болохоор хамгийн сайн орчуулсан, хамгийн олон хувилбартай гэсэн нөхцөлөөр сонгож үзэхэд бараг 100 мянга гаруй үгтэй болсон байсан хэрэг.
Тухайн үед бидний сайн мэдэх Алтангэрэл гуайн толь 35 мянга гаруй үгтэй байлаа шүү дээ. Ингээд үгсийн сангаа бүрдүүлэх ажил маань нээлттэй эхийн программ хангамжаас эхтэй учраас толь бичгээ үнэ төлбөргүй ашиглах байдлаар хүмүүст хүргэе гэж шийдсэн.
Өнөөдрийн болоод ирээдүйн “Болор толь” ямар байх вэ?
-Одоо энгийн үед өдөртөө 200-300 мянга гаруй хандалттай, 400 мянга гаруй үгийн сантай платформ болсон байна. Анх үүсгэж байхдаа бодож байсан зүйл эхнээсээ биелж байгаа хэрэг юм.
Найман жилийн өмнө Болор толь дөнгөж туршилтын хувилбар дээрээ л явж байж. Харин одоо бол өөр хэрэг. Тухайн үед миний төсөөлж байсан автомат орчуулгын программ бүтээх ажил биеллээ олох нөхцөл бүрдсэн гэж харж байна.
Гэхдээ өнөөдөр Google Translate ямар байгаа билээ бид бүгд мэднэ. Хараахан өндөр түвшинд хүрэх болоогүй. Үгсийн сангийн хувьд магадгүй хангалттай түвшинд хүрсэн байх. Гол нь цааш хөгжүүлэхэд бид санхүүгийн хувьд тогтвортой болох ёстой.
Тиймээс энэ хугацаанд хөгжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж эдийн засгийн хувьд бие даасан нөхцөлд Болор тольд суурилсан автомат орчуулгын программыг бүтээх юм.
Болорсофт эдийн засгийн хувьд бие дааж чадаагүй гэвэл Болор толийг цаашид үнэтэй болгох талаар боддог уу?
-Үгүй ээ. Болор толийн угшил нь угаас нээлттэй эхийн програм учраас би үнэгүй хэвээр нь, хэн хүссэн ашигладаг хэвээр байлгахыг хүсдэг. Үүнээс гадна намайг оюутан байхад яг ийм платформ байсангүй.
Хэрэгцээ шаардлага асар их байдаг байсан учраас зовлонг нь сайн мэднэ. Германд сурч байхдаа би Герман-Англи хэлний үнэгүй толь ашигладаг байлаа. Тиймээс төлбөрийн чадваргүй оюутан байх үед минь тэр толь аминд орсон.
Тэгэхээр Болор толийг би яг тэр үед миний ашиглаж байсан толь шиг хэн бүхэн ашиглах боломжтой, цаашлаад Монголчуудад маань хэрэг болоосой л гэж хүсэхээс биш үүгээр дамжуулаад ямар нэг ашиг олох бодол байхгүй.
Танай компани энэ жил Эдүгэ гэдэг систем танилцуулсан?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан энэ систем дөнгөж эхлэлийн шатандаа л явж байгаа. Өөрөө суралцдаг программын эхлэл юм. Цахим хэл шинжлэлийн олон жилийн судалгааны үр дүнг, хиймэл оюуны машин сургалтын технологитой хослуулсан бүтээгдэхүүн.
Интернетэд байгаа асар их мэдээллээс монгол мэдээллийг шүүж аваад хэл зүй, үг зүйгээр нь задлан ялгаж, мэдээллүүдийн хоорондын уялдаа холбоо, давхцлыг шалгаад холбож сүлжээ үүсгэнэ.
Хамгийн хурдацтай тархаж буй мэдээллийг эрэмбэлнэ, сөрөг болон эерэг утгатай эсэхийг тодорхойлно. Энэ бүх ажлыг систем өөрөө автоматаар хийх юм л даа. Яахав бид үйл явцыг нь хянаж, чиглүүлэх маягаар ажиллана. Дөнгөж сүлжээнд холбож байхад төрөөд удаагүй хүүхэдтэй ижил санамжтай байсан систем одоо хоёр, гурван настай хүүхэдтэй адил болсон юм уу даа.
Ийм байдлаар систем өөрийгөө цааш нь хөгжүүлсээр, эхлээд бичвэрийг, дараа нь хүний яриаг ойлгодог болох юм.
Тэгвэл та хиймэл оюун ухааныг эерэг талаас нь хардаг байх нь?
-Юм бүхэн хоёр талтай шүү дээ. Хэдий чинээ гэрэлтэй байна, төдий чинээ бараан сүүдэртэй байдаг гэж манай компанийн захирал надад нэг удаа хэлж байсан юм. Харин чи аль талд нь зогсохоос амжилт шалтгаалдаг.
Жишээлбэл цөмийн технологи байна. Атомын бөмбөг, цацраг идэвх гэдэг талаас нь харвал аймшигтай зүйл. Харин эрчим хүч, технологийн дэвшил гээд харвал асар том нөөц бололцоо бий.
Хэрвээ бид энэ технологийг нээгээгүй бол өнөөдрийн хөгжилд хүрэх байсан уу, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинэ шинэ нээлт хийх байсан уу, гээд асуудал олон. Яг үүнтэй адилаар хиймэл оюун ухаан гэдэг хоёр талтай.
Магадгүй хүмүүсийн ярьдгаар хүн төрөлхтнийг устгахаар бол бид устахаас өөр замгүй. Яагаад гэвэл хөгжил гэдэг нэг л чиглэлд явдаг. Зөвхөн урагшаа. Тэгэхээр бид хиймэл оюун ухааны нөөц бололцоог нь шавхах шаардлагатай.
Зөв чиглүүлж чадвал биднийг устгахгүй ч байж болох шүү дээ. Өнөөдөр хүний хийж байгаа олон зүйлийг хиймэл оюун ухааны тусламжтай гүйцэтгэж болно. Жишээлбэл машин өөрийгөө жолооддог болох нь энэ технологийн нэг илрэл. Би л хувьдаа өөрийгөө жолооддог машин гараад ирвэл худалдаж авна л гэж бодож байгаа.
Машин барьж, түгжрэлд явдаг цагаа үр бүтээлтэй зүйл хийж өнгөрүүлмээр байна шүү дээ. Тэгэхээр үр ашгийг нь гаргаж байвал технологийн дэвшил бидэнд олон боломж нээнэ.
Цахим хэл шинжлэл салбар хиймэл оюун ухаантай холбогддог?
-Сонирхолтой жишээ бий. Цахим хэл шинжлэл өнөөдөр хиймэл оюуны салбарын дэд салбар гэж явдаг. Гэтэл хиймэл оюун ухааны салбараасаа түрүүлж үүссэн. 1950-иад оны үед цахим хэл шинжлэл үүссэн байхад арав гаруй жилийн дараа хиймэл оюуны салбар үүссэн байгаа юм.
Шалтгаан нь энгийн. Цахим хэл шинжлэлийг хиймэл оюунгүйгээр хөгжүүлэх боломжгүй. Цахим хэл шинжлэл гэхээр магадгүй текст орчуулга, толь бичиг зэргээр төсөөлж болох юм. Гэхдээ үгүй. Энгийнээр компьютер бидний яриаг ойлгох, компьютер үр дүнгээ бидэнд ойлгомжтойгоор илэрхийлэх үндэс нь цахим хэл шинжлэл.
Зөвхөн аман яриа, бичгэн хэл бус гэрэл зураг, дүрс бичлэгийн агуулгыг ойлгох нь хүртэл энэ салбарт хамаарна. Ингээд компьютер харж буй зураг, үзэж буй бичлэг, сонсож буй яриа, уншиж буй бичгээ бүрэн ойлгодог болсон тохиолдолд цахим хэл шинжлэл хөгжлөө гэж үзэх юм.
Үүний тулд бид цахим хэл шинжлэл, хиймэл оюуныг сайтар судалж, яаж компьютерт зааж өгөх, яаж компьютерыг өөрөөр нь сургах аргыг мэдэх шаардлагатай. Зүгээр ямар нэгэн азаар ч юм уу, санамсаргүй байдлаар компьютер биднийг ойлгодог болохгүй шүү дээ. Бас дэлхийн технологийн аваргууд ч бидэнд хийж өгөхгүй.
Тэгэхээр эхлээд компьютер биднийг ойлгодог болох нь?
-Компьютер хүний хэлийг ойлгоод, харж байгаа зүйлээ тодорхойлдог болсон цагт өнөөдөр бидний хийж байгаа олон зүйлийг хиймэл оюун ухаан орлодог болно. Тиймээс ойлгуулахын тулд хүний хэлийг, хүний ойлголтыг бага багаар зааж байгаагйин нэг хэлбэр нь энэ.
Өдөр тутмын амьдралдаа хиймэл оюун ухааныг ашигладаг болсноор бидэнд л ашигтай гэж үздэг. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хүртэл нэмэгдэх байх.
Таны хувийн амьдралаас сонирхмоор байна?
-Эхнэр, гурван хүүхэдтэй. Германд амьдардаг, Бельгид ажилладаг, Монголд компанитай.
Та өөрөө Монгол хэлтэй холбоотой олон ажил хийж байна, хүүхдүүдийнхээ монгол хэлийг яаж хөгжүүлдэг вэ?
-Нэгэнт орчинд нь байгаа учраас түвэгтэй. Гэхдээ том охин маань багадаа энд байсан болохоор эх хэлээрээ хэлд орсон. Тиймээс сайн ойлгодог. Хоёр бага нь тэнд хэлд орсон учраас ер нь хүндрэлтэй.
Хүүхдүүдээ монгол хэлээрээ ойлгодог, ярьдаг болгохын тулд их хичээдэг боловч заримдаа амжихгүй нь бий. Жишээ нь том охин маань хэчнээн Монгол хэлээр хэлд орсон ч гэсэн нэгдүгээр ангиасаа тэнд сургуульд сурсан болохоор одоо “Би бодож байна, энэ аяга ногоон” гэж ярьдаг болсон байх жишээтэй.
Ийм байдлаар нэгэн зэрэг хоёр хэл сурч байгаа хүүхэд өгүүлбэрийн бүтцээс эхлээд хооронд нь хольж хутгадаг юм байна. Анх сургуульд орж байхад нь багш нар нь бидэнд танай хүүхдийн Герман хэл их сул байна гэж байлаа. Тиймээс хүүхдийнхээ эх хэлийг сайжруулж байж Герман хэл нь сайжирна гэсэн.
Учир нь хүнд сэтгэдэг хэл гэж тусдаа нэг ойлголт бий. Хэлд орсон хэлээрээ сэтгэж, сурсан хэлээрээ түүнийгээ илэрхийлнэ. Тэгэхээр сэтгэдэг хэлийг нь сайжруулахгүйгээр бусадтай зэрэгцээд суралцах боломж байхгүй.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын гаргадаг нэг алдаа нь хүүхдээ эх хэлээрээ сайн ойлгохгүй болохоор шууд Англиар ч юм уу, тухайн орныхоо хэлээр харилцаад явчихдаг.
Түүнчлэн гадаадад байгаа хүүхэд багаасаа хоёр хэл сурахаар супер болно гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Нэгдүгээрт хүнд эх хэл хэрэгтэй. Бүр сайн эзэмших ёстой. Хоёрдугаарт нэгэн зэрэг хоёр хэл сурч байгаа тохиолдолд системтэйгээр зааж өгөхгүй бол яваандаа аль ч үгүй хоцрох нь бий.
Германаас юуг хэрэгжүүлэх юмсан гэж боддог вэ?
-Цаг баримтлах, ажилсаг гээд бидний сайн мэдэх зан чанарууд байна л даа. Харин тэнд амьдарч байх явцдаа би Германы боловсролын системийг л гайхан биширдэг болсон. Өнөөдрийн өндөр хөгжилтэй Германы үндэс нь ерөөсөө л боловсролын систем нь.
Тэд хүүхдийг яавал хөгжүүлэх вэ, гэдгийг маш сайн мэддэг ард түмэн. Хэдэн зуун жилийн өмнөөс сайжруулсаар өнөөдрийг хүрсэн энэ боловсролын системийг нь бид өөрсдөө хэрэгжүүлэх юмсан л гэж боддог.
Жишээлбэл химийн хичээлийг томъёогоор бус энгийн тайлбараар зааж, хүүхдэд хариуцлагыг бүр багаас нь ойлгуулдаг. Дөнгөж сурч байгаа зүйлийг шууд ийм томъёо байжээ гээд явбал хүүхэд дургүй болох хандлагатай.
Хүмүүст үнэгүй юм, чанаргүй гэсэн ойлголт байдаг. Харин тэнд бол үгүй. Боловсрол төлбөргүй шүү дээ. Гэтэл Германы боловсрол дэлхийд дээгүүрт орж байна. Тэгэхээр төлбөргүй байна гэдэг үнэ цэнэгүй гэсэн үг биш болж таарна.
Түүнчлэн бид Еврейчүүдийг дэлхийн шилдэг үндэстэн, бүх агуу нээлтийг хийсэн гээд л магтдаг. Харин Германчууд үүнийг өөрсдийнхөө боловсролын системтэй холбож тайлбарладаг.
Тиймээс бид боловсролын системийг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Бусдаас суралцах хэрэгтэй. Гэтэл Кембрижийн боловсролын системийг оруулаад ирлээ гэж ярьдаг болсон байна.
Боловсролын системийг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлж байж үр дүн гарахаас биш импортын бараа шиг гаднаас мөнгө төлөөд оруулаад ирдэг юм биш. Боловсролын хувьд манайд КТМС яг гаднын орнуудын стандартад нийцэхүйц байсан юм болов уу, гэж би боддог.
Тэгэхээр улсын дайтай улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэхийг хүсвэл бид боловсролд хийдэг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, төлбөргүй болгох хэрэгтэй.
Боловсролын үнэ цэнэ гэдэг оюутнуудаас цуглуулсан төлбөрөөр хэмжигдэхгүй шүү дээ. Харин улс ямар бодлого баримталж байна, ямар хөрөнгө оруулж байна гэдгээр л хэмжигдэнэ.
Германчуудаас сурсан бас нэг зүйл минь ажил бол ажил, амралт бол амралт гэдэг бичигдээгүй хууль.
Хүн ажлын цагтаа ажлаа хийнэ, дараа амрах үедээ амарна. Ингэснээр ажлын цагт бүтээмж өсдөг юм байна. Манайд бол орой ажил тарснаас хойш сууж байгаа хүнийг мундаг ажилладаг гэж хардаг бол тэнд ажлаа дийлэхгүй байгаа, тухайн ажилдаа нийцэх чадваргүй юм болов уу л гэж үздэг.