Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд өрнөсөн цасны бухимдал энэ өдрүүдэд ч өртөөчлөв. Байгалийн хүчин зүйлийг урьдчилж тооцоолоогүй, цасыг хүний хүчээр шийдэх гэсэн Нийслэлийн захирагчийн үйлдэлд хүмүүс бухимдсан ч үүнийг нь улс төржүүлж дэвэргэгсэд цөөнгүй байв. 48 цаг тасралтгүй ажиллаж байна гэх авч бодит амьдралд үр дүн нь биеллээ олохгүй байгаа нь цас хайлуулах давсны нөөц дууссантай холбоотой болж таарсан юм. Иймд ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодисыг 110 гаруй сая төгрөгөөр худалдаж авахаар болсноо нийслэл мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл ОХУ-аас нэг кг давсыг 500 орчим төгрөгөөр авахаар болсон.
Түүнээс гадна хотын захирагч хэчнээн цэвэрлэгээг уриалж өөрөө цас арилгаад ч халтиргаа шийдэгдээгүй учир тэрбээр сурагч, оюутнууд, цэргийнхнийг татан оролцуулах уриалгыг гаргав. Гэвч энэ шийдвэр “Өвлийн тачигнасан хүйтэнд өөрийнхөө хүүхдээр цас цэвэрлүүлж чадахгүй байж амьтны үрсийг дайчиллаа” хэмээн олны эгдүүцлийг төрүүллээ. Харин Ерөнхий сайд сурагчдаар бус оюутнууд, ажилгүй иргэдийг цалинжуулж цас цэвэрлүүлэхийг үүрэгдсэнээр энэ хэл ам намжив. Дэм дэмэндээ цасаа цэвэрлэж, хүйтний эрч суларснаар цас тойрсон асуудал шийдэгдэв бололтой. GoGo мэдээний агентлаг энэ зуур бусад орны цас цэвэрлэх туршлагаас иш татлаа.
Хэний урилгаар ирсэн нь тодорхойгүй Далай багшийн айлчлал энэ хоногт үргэлжлэв. Тэрбээр ирсэн зорилгоо номын авшиг хүртээх, номын айлчлал гэж тодорхойлж байгаа юм. Дээрхийн гэгээнтэн Монголын нийт лам хуваргууд болох их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба бурхны сургууль” сэдэвт хэлэлцүүлгийг хийж, Соёлын төв өргөөнд их дээд сургуулийн оюутан залуучуудтай уулзалт хийв. Харин энэхүү номын айлчлалаас шалтгаалж Хятадын талаас дөрвөн томоохон уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Үүнд нь Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад улсын зам тээврийн сайдуудын уулзалт, Монгол-Хятадын парламентчдын уулзалтууд багтжээ. Энэхүү үйл явдлыг Хятадаас хараат бус тусгаар улс гэдгээ баталсан үйл явдал боллоо гэж зөвтгөх нэг нь байхад хоёр улсын харилцаанд сэв суулгасан явдал гэж буруутгах хүмүүс бишгүй байлаа.
Соёл урлагийн салбарт сонсголонтой нэгэн үйл явдал бол Контент продюсер, зургийн найруулагч Д.Ангараг Оскарт кино нэр дэвшүүлэх эрхтэй гишүүн болсон явдал байлаа. Ингэснээр АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй болж байгаа юм. Тэрбээр “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан”, “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, 2017 онд нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд” зэрэг кинонуудад гүйцэтгэх продюсер болон зургийн найруулагчаар ажиллажээ. Дашрамд дурдахад контент продюсер Д.Ангарагийн 2008-2016 оны хооронд хийсэн кинонууд ашиг орлогоороо тэргүүлж, Монголын энтертайнментын зах зээлд 15 тэрбум орчим төгрөг эргэлдсэн байна.
Энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж Улс тунхагласны баяртай холбогдуулан бүх нийтээр баасан гаригт амрах болсон мэдээлэл олны анхаарлын төвд орсон юм. Түүх баяр нь энэ жил бямба гаригт тохиож байгаа тул ийн нөхөж амрахаар болсон. Харин энэ шийдвэр зарим иргэний дургүйг хүргэсэн бол бусдынх нь хувьд хүйтэн, халтиргаатай үед нэг өдөр ч гэсэн гэртээ өнжих нь хэмээн хөөр болсныг энд онцлоё.