Монголд хошин шог урлагийн Stand Up төрлийг дэлгэрүүлж буй залуусын “Ub Comedy Night” гэх арга хэмжээ Улаанбаатар хотод өнгө нэмснээс хойш гурван жилийн нүүрийг үзэх гэж байна. UB Comedy клуб нь анх 2014 оны нэгдүгээр сарын 30-нд Б.Батбилэгийн санаачлалаар Улаанбаатар хотод 40 мянгатын 48-р байрны подвал-ын "The Basement" клубд анхны тоглолтоо хийн эхэлж байсан түүхтэй.
Тэгвэл өдгөө “Ub Comedy“ клубын залуус ам бүл есүүлээ болжээ. 2014 оны намраас Стэнд Ап-чдийн эгнээнд Б.Идэр-Од, М.Дэлгэрмандал, Ч.Хантүмэн нар элсэн орж жилийн дараа гэхэд Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга болон Д.Амартүвшин, Г.Жанчив нэгдэв.
Standup comedy нь элэглэгч ганцаараа үзүүлбэрээ үзүүлж, үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэдэг гэдгээрээ хошин шогийн бусад төрлөөс онцлогтой. Хошин шогийн тус төрөл анх XVIII-XIX зууны үед Англид үүсэж байсан ч 1980-90-ннд оны үеэс АНУ-д жинхэнэ утгаараа хөгжжээ. Та бидний сайн мэдэх Жим Керри, Эдди Мёрфи, Робин Уильямс, Билл Косби зэрэг Холливудын алдарт жүжигчид гараагаа анх Standup Comedy шоунаас эхэлж байжээ.
Манай залуучууд ч гэсэн тэднээс үлгэр дууриал авч энэ урлагийг Монголд хөгжүүлэхээр шийдсэн гэдгээ хэлж байлаа.

Хошин шогийн Standup урлагийг хөгжүүлэхээр зорьж буй эдгээр залуус тогооч, санхүүч, продюсер, маркетингийн менежер, худалдааны менежер гээд янз бүрийн мэргэжилтэй бөгөөд өдөр нь бүгд өөрсдийн ажил, мэргэжлээ хийж харин оройн цагаар сонирхлоороо ийн арга хэмжээ зохиодог байна.
Ub Comedy-гийн залуус одоогийн байдлаар хотын залуус ихээр цуглардаг, амралт чөлөө цагаа өнгөрөөдөг газруудад “Ub Comedy Night” арга хэмжээгээ долоо хоногт гурван удаа тогтмол зохион байгуулж байхаар зорьж буй юм. Нэгэн хэвийн бус долоо хоногийн гурван өдөр өөр, өөр хэв маягтай шоу хийх гэж хичээж байгаа гэнэ.
Түүнчлэн тэд “Open Mic” буюу үзэгчид тайзан дээр чөлөөтэй гарч хошигнож болох өдрийг сэдэн зохиож эхэлжээ. Ингэснээр тэд нууц авьяасаа нээж амжаагүй шогч хүн хаа нэгэн газар байгаа гэдэгт итгэн эрэл хийдэг гэдгийг хэлж байлаа.
Мэргэжлийн жүжигчид биш хэдий ч өөрсдийн авьяас, мэдрэмжээрээ давгүй хошигнож хүнд инээд бэлэглэж чаддаг залуусын гол зорилго нь Монголд хошин шогийн энэхүү төрлийг түгээмэл соёлын нэг хэсэг болгон дэлгэрүүлэх мөн Монголоос шинэ залуу Стэнд Апчдийг элсүүлж мэргэжлийн шог зохиолч/жүжигчид болтол хөгжих орчныг бүрдүүлэх аж.
“Монголд л хөгжөөгүй болохоос энэ бол урлаг. Хэдий мэргэжлийн бус хүн ч гэсэн би үүнийг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Бүр илүү хөгжүүлнэ. Яагаад болохгүй гэж, дөнгөж эхэлж байсан үеэ бодвол ингээд өөрсдийн гэсэн тайзтай, хүмүүсийн сэтгэлд нийцэж, бидний тоглолтыг хүлээж суудаг үзэгчидтэй болсон байна. Энэ бол миний насаараа хийх зүйл гэж боддог” хэмээн Б.Батбилэг ярилаа.