Монгол улсын зөвлөх инженер, Туул голын сав газрын дарга асан, доктор Г.Долгорсүрэнтэй усны салбар болоод усны нөөцийн талаар ярилцлаа.
-Усны нөөцийн талаар ярихаас өмнө таныг усны салбарт хийсэн томоохон ажлын нэг болох “Усны нөөцийн нэгдсэн менежмент” гэсэн бүтээлийг дурдахгүй байж болохгүй байх?
- Нидерландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн үр дүн л дээ. 2010-2012 онд усны салбарын эрдэмтдийн сүүлийн 30 гаруй жил хийсэн судалгааны үр дүнг эмхтгэж 10 гаруй боть ном монгол, англи хэл дээр гаргасан. Энэ ажилд хоёр жилийг зарцуулсан. Би ганцаараа хийгээгүй. Харин удирдаж зохион байгуулсан. Манай салбар бол 70 гаруй жилийн түүхтэй салбар. Энэ хугацаанд салбарын боловсон хүчнийг сайн бэлтгэдэг байж. Монгол төдийгүй Орос, барууны орнуудад төгссөн мэргэжилтнүүд үнэхээр бүтээн байгуулалт, судалгаа тооцоог сайн хийж чадсан. Зөвхөн бид биш, тэр үеийн судлаачид жинтэй бүтээлүүд хийдэг байж. Бид хойч үедээ усны салбарт хийгдсэн ажил, түүхээ үлдээх ёстой. Түүнээс гадна бодлого боловсруулж байгаа эрх бүхий хүмүүст хүргэх нь бидний үүрэг. Усны салбарын ахмад, дунд, залуу үеийн тэргүүлэх 20 гаруй эрдэмтдийн хамтын хүчээр дээрх бүтээлүүд гарсанд олон хүн ам сайтай байдаг.
-Хөлс хүчээ шавхсан энэ бүтээлийн үр дүн гэвэл юуг хэлэх вэ?
-Харамсалтай нь зарим төслийн үр дүн зузаан гоё ном, тайлангууд цаас болоод л үлддэг. Энэ төслийн олзуурхууштай, ялгарах давуу тал нь өгөөжөө өгөөд амьдралд хэрэгжсэн явдал. Манай Усны салбар олон жилийн түүхтэй салбар хэрнээ 90-ээд оны дунд үед удирдлага, бодлого, судалгаа, шинжилгээний ажил талаасаа зогсчихсон байв. Хаа хаанаа хариуцах эзэнгүй. Дээрх төслийн үр дүнд усны салбарын эрх зүйн орчинг шинэ шатанд гаргаж, Усны тухай хуульдаа өөрчлөлт оруулсан. Дэлхийн тэргүүлэгч улс орнуудын хөгжлийн хөдөлгөгч хүч нь усны салбар байдаг атал манайд эсрэгээрээ. Тэгэхээр хуульчилж бүтэц зохион байгуулалтаа оновчтой хийж, салбараа зөв менежменттэй болгох шаардлагатай байсан. Усны салбарыг яам, агентлаг, орон нутаг, сав газрын түвшинд хариуцдаг эзэнтэй болгоё гэсэн саналыг дэвшүүлж улмаар Сав газрын захиргаад байгуулагдсан. Ус гол маань эзэнтэй, усны мэргэжлийн олон залуучууд ажлын байртай боллоо. Энэ бол бодит үр дүн. Төсөл 2012 оны аравдугаар сард дуусахтай зэрэгцээд хамгийн анхных болох Туул голын сав газрын захиргаа байгуулагдсан.
-Ингээд ажиглаад байхад ундны цэвэр усаа жорлонгоороо урсгадаг, машинаа угаадаг газар манайхаас өөр байдаггүй юм шиг ээ?
-Биднийг усны гачаалд орж зовлон үзээгүй ард түмэн гэдэг. Гэтэл өвөг дээдсээс усандаа гамгүй байсан юм уу гэхээр бас үгүй. Нүүдэлчин ахуйгаас усаа гамнадаг, бохир оруулахаас цээрлэдэг, хууль цааздаа ч үүнийгээ шигтгэж өгсөн. Усыг хайрлах Монгол ухаан бол гайхалтай. Харин бидний хувьд эртнээс үйлдвэрлэл хөгжөөгүй, өрхийн усны хэрэглээ бага, булаг шандын усаараа малаа ундаалж өөрсдийнхөө хэрэгцээг өлхөн хангадаг байж. Гэтэл одоо хүн ам өсөж хот тэлээд, үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр дэлхийн улс оронд тулгардаг асуудал бидэнд тулгарч эхэллээ. Газрын гүний тэр сайхан усаа бие засах болоод авто угаалгын газарт ашиглахаас өнөөдөр татгалзах хэрэгтэй. Гэхдээ ингэж хэлэх амархан. Шугам сүлжээний шийдлийн асуудал бий. Саарал усыг эргэн ашиглах технологи, инженерчлэлийн асуудал тулгардаг. Үүнийг ярьдаг ч хэрэгжүүлэх тал дээр зогсчихоод байгаа.
-Гүний цэвэр уснаасаа хэдий хувийг унд, хэдийг нь ахуйдаа хэрэглэж байгааг тооцох боломжтой юу?
-Хүний хоногт хэрэглэх ус хэрэглээний норм гэж бий. Гэр хороололд амьдардаг хүн хоногт 7-8 литр ус хэрэглэдэг бол орон сууцны хүн 180-200 литр ус ашигладаг. Үүгээр тооцоолж гаргадаг. Түүнээс бус шугам нь нэг болохоор хэчнээн хэмжээний ус унданд, хэчнээн нь ахуйд явааг нарийвчлах боломжгүй. Үндсэндээ нийслэлийн хэмжээнд хоногт 150-160 мянган метр куб цэвэр ус газрын гүнээс авдаг. Орц гарцаас нь тооцоод үзэхэд гарч байгаа бохир нь их байдаг. 180-190 мянган метр куб бохир ус гардаг. Саарал усаа ашигладаг болох хүртэл мөнгө, цаг хугацаа ихээхэн зарцуулах шаардлагатай. Харин шинэ баригдах барилга байгууламжуудад усыг дахин ашиглах норм норматив тогтоож, түүний дагуу зураг төсөлд нь тусгаж, шугам сүлжээгээ эхнээсээ байгуулаад явах боломжтой.
-Хэт хэрэглээнээс үүдээд нийслэл хот ундны цэвэр усны нөөцгүй болсон гэж ярьдаг. Гэтэл бидний хувьд усыг шавхагдашгүй нөөц мэтээр тунгаадаг?
-Хүмүүс усыг байгальд байнга л байж байдаг, шавхагдашгүй мэтээр ойлгодог. Энэ ойлголтоор олон жил явчихсан. Харамсалтай нь өнөөдөр шавхагдаж эхэлж байна. Үүний илрэл нь хавар болонгуут Туул гол хотын суурьшлын бүсэд хуурай сайр болж эхэллээ. Гэтэл бид энд уулга алдаж буруутан хайж эхэлдэг. Энэ шийдэл нь биш юм. Шалтгаан нь юу байна гэхээр хотын усны хэрэглээ өсөөд байгаль дээрх усны нөөцийн даах чадамж нь хүрэхгүй болсонд оршиж байна. Гүний цэвэр ус байгальд ил урсаж байгаа шиг минут секундээр нөхөн сэргээгддэггүй. Олон жилийн хугацаанд бүрэлдэн бий болдог, маш аажуу процесс. Тиймээс л өнөөдөр хэрэглээгээ даахаа больчихож байгаа юм. Туул голын эрэг дагуу гүний худгуудыг өвөлжингөө бид насосоор соруулаад бүх байшин барилгуудад шахчихдаг. Гэтэл өвлийн хүйтэнд Туул гол маань ёроолдоо хүртэл хөлдөж, усны тэжээгдэл зогсчихдог. Тэр тэжээгдэлгүй усаа өвөл, хаваржингаа хэрэглэхээр Туул гол тасарч нүдэн дээр усны хомсдол бий болж байна.
-Дийлэнх хүн газрын доорх усны нөөцийг Туул голын устай андуурдаг байх. Магад Туулаасаа шууд ундандаа хэрэглэдэг гэж ойлгож болох юм?
-Хэрэглээ их болохоор Туул гол тасарчихлаа гэх юм. Гэтэл голоос ус шууд авч байгааг ерөөсөө хараагүй гэдэг. Тэр үнэн, Туулаас шууд авахгүй. Харин түүний доорх газрын гүний цэнгэг усаар бид ундаалдаг. Харин Туул гол, газрын гүний ус хоорондоо хүйн холбоотой гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, голын ус их байх тусам газрын гүний ус их болно, гүний усны түвшин дээшлэхэд Туул голын ус нэмэгдэнэ. Усны нөөц гэдэг маань цаг үргэлж хөдөлж, өөрчлөгдөж байдаг хувьсах хэмжигдэхүүн, бусад хатуу металлтай адилгүй, хомсдол гэдгийг уян хатан ярихгүй бол “шууд л, 2017 онд бид усны нөөцгүй болно” гэх нь учир дутагдалтай, олон нийтийг цочирдуулдаг. Энэ нь бидний хэрэглээнээс л хамаарна. Ингэхийн тулд усны зөв менежмент буюу ухаалаг хэрэглээ л чухал.
-Гадны орнуудад усны хэрэглээ ямар байдаг вэ. Ялангуяа буурай орнуудад усны үнэ цэнийг дээд зэргээр мэдэрчихсэн. Заримд нь уух ус ч байдаггүй шүү дээ?
-Израиль, Палестинд иргэдэд усаа цаг цагаар өгдөг. График гаргачихсан тэрийг нь усны инженерүүд хянадаг. Яагаад гэвэл тэнд усны нөөц үнэхээр хомстчихсон байна. Манайд нэг үе цахилгаан хязгаарладаг байсантай яг адил. Гэхдээ бид арай тийм байдалд хүрэхгүй байх гэж өөдрөгөөр хардаг.
-Тэгэхээр усны нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Боломж бий юу?
-Энэ талаар манай эрдэмтэн, судлаачид сүүлийн 20 гаруй жил толгойгоо ажиллуулж байгаа. Туул голын дээд хэсэгт томоохон усан сан байгуулах талаар олон жил ярьж байна. Үерийн буюу их устай үед урсаад өнгөрөх усыг дээрээ хуримтлуулъя, доороо ус нь хүрэлцэхгүй болоод ирэхээр түүнээсээ авч хэрэглэе гэсэн энгийн логик юм. Энэ нь дэлхий нийтийн туршлага. Тэд нэг бус нэжгээд усан сангаар хотуудынхаа усны хэрэглээг хангаж байна. Гэтэл яагаад Монголд байж болохгүй гэж. Бас л цэвэрлэх байгууламжтай адил төсөвтэй 700-800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж тийм сайхан байгууламжтай болно. Мөнгөгүй гэж шалтаглах бус зориглоод шийдэх ёстой.
-Сүүлийн жилүүдэд усны салбарынхны хийсэн томоохон ажил гэвэл та юуг нэрлэх вэ?
-Түрүүчийн дөрвөн жилд Цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдэх талаар их л ярьсан, одоо ч бид ярьсаар л байна. Шинээр барих техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Энийг нэг том алхам гэж харж байгаа. Цэвэрлэх байгууламж бол нийслэлд амьдарч байгаа бүх хүний асуудал. Хөрөнгийн асуудлыг шийдээд даруй барьж эхлэх шаардлагатай байна. “Хүнд буян хийе гэвэл тархинд нь эрдэм хураа, Байгальд буян хийе гэвэл хэвлийд нь ус хураа” гэсэн мэргэдийн үгээр ярилцлагаа өндөрлөе.
-Ярилцсанд баярлалаа.