УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Оффшорын хууль" гэгдэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Төрийн дээд албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэх тухай хуулийн төслийн зүйл заалтууд нь түүхий, Монголын хөрсөнд буухааргүй байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэллээ.
Тэрбээр "Оффшор данс эзэмших тухай бие даасан хууль гаргаж ирсэн. Гэхдээ ийм байдлаар цааш асуудал явахгүй. Эхлээд энэ оффшор бүс гэдгийг ойлго. Оффшор бүс гэдэг бол Монгол байтугай хүн төрөлхтний гар хүрэхээргүй газар авч нуудаг. Гэтэл Монголын хуулийн байгууллага Буянт-Ухаа, Алтанбулагаар дуусна. Оффшорын алтан зарчим мэдээлэл гаргаж өгөх. Гэтэл манай улс зөвхөн 15 улстай туслалцааны гэрээтэй. Туслалцааны гэрээгүй улсууд тэр тусмаа оффшор бүстэй улсууд мэдээллээ гаргаж өгөхгүй" гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр "ямар ч улс төрч оффшорт данс нээж үйл ажиллагаа явуулдаггүй. Дандаа ойр тойрны хүнийхээ нэр дээр нээлгэдэг. Хуулийн төслөөс харахад гэр бүлийнхээ нэр дээр данс нээлгэж болно гэдгийг бараг зөвшөөрсөн утгатай байна" гэдгийг шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг дахин нягталж, зүйл заалтуудыг боловсронгуй болгож оруулж ирэхийг санал болгов.