Монгол улсын нийслэлийн бохир ус цэвэрлэх байгууламжийг, Токиогийн долоон дүүргийнхтэй зэрэгцүүлэн тавьсан зургийг та харж байна.
Манайх хагас зууны настай бол Японых 200 орчим жилийн түүхтэй. Өөрөөр хэлбэл Микавашима хэмээх энэхүү байгууламж 1824 онд ашиглалтад оржээ.
Токио хот 23 дүүрэг, 30 гаруй дагуул хотоос бүрдэх бөгөөд тус байгууламж ердөө долоон дүүргийн бохир усыг хүлээн авдаг байна.
Төв цэвэрлэх байгууламжид хоногт 150 мянган метр куб хоолойгоор урсан ирдэг бол эднийх хоногтоо 700 мянган метр куб усыг цэвэрлэх хүчин чадалтай.
Хамгийн анх ашиглалтад орсон хүрэн улаан тоосгон байгууламж нь ашиглалтаас гарсан ч япончууд нураалгүй соёлын өвдөө бүртгэж авчээ. Учир нь Японы ус цэвэршүүлэгч байгууламжийн түүхийн нэг хэсэг учраас ийнхүү нандигнан үлдээсэн байна.
Энэхүү бохир ус цэвэршүүлэх төв нь бохир усыг хуримтлуулж урсгах хоолойнууд, тэрхүү усыг зөөх шахуургын станц, бохир ус цэвэршүүлэх төв гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Тус цэвэрлэх байгууламжийг олонд нээлттэй болгож хуучин шахуургатай станцтай танилцах уулзалтыг хавар болгон зохион байгуулах болжээ. Мөн газар доогуурх цэвэрлэх байгууламжийн дээр цэцэрлэгт хүрээлэн барьсан бөгөөд хүмүүст чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин бүрдүүлсэн байна.
56 мянган метр квадрат талбай бүхий энэхүү цэцэрлэг теннис, бэйсбол, хүүхдийн тоглоомын талбайтай, Токиогийн үзэсгэлэнт 100 газрын нэгээр бүртгэгджээ.
Яагаад бид тэднээс суралцаж, үлгэр авч, бүхэл бүтэн нийслэл хот атлаа Төв цэвэрлэх байгууламжаа энэ мэт шийдэж болохгүй гэж...
Манайд нөхцөл байдал ямар байгааг ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ цуврал сурвалжлагуудаас харьцуулан үзэх боломжтой.