АНУ-ын эдийн засаг III улиралд шинжээчдийн тооцоолж байснаас тэлсэн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд эдийн засгийн суурь хэмжигдэхүүн болох өрхийн зарцуулалт өссөн нь нөлөөлжээ. Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээс харахад тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн есдүгээр сард эцэслэсэн III улиралд жилийн дүнгээр 3.2 хувиар өссөн байна.
Энэ нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр хурдацтай өсөлтөд тооцогдож байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Худалдааны яам болон “Bloomberg”-ийн шинжээчдийн урьдчилсан таамгаас давсан дүн болсон байна. Хэдийгээр бизнесийн салбарын хөрөнгө оруулалт сайнгүй хэвээр байгаа ч баярын худалдан авалт эхлэхээс өмнө өрхийн зарцуулалт өсөлтөө хадгалахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл тэлсээр байсан нь АНУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ.
Цаашлаад инфляц АНУ-ын Төв банкны зорилтот түвшинд улам ойртож байгаатай холбогдуулж тус улсынТөв банк ирэх 12 дугаар сард бодлогын хүүгээ өсгөхөд эдийн засаг нь энэ онд анх удаа таатай нөхцөл бүрдүүлж өгч байна. АНУ-ын эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлдэг өрхийн зарцуулалт жилийн дүнгээр 2.8 хувиар нэмэгдсэн нь шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас 0.7 хувиар өссөн дүн болжээ.
АНУ-ын III улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг гурван удаа шинэчлэн танилцуулахаас энэ нь тус улсын Худалдааны яамнаас хоёр дахь удаагийн шинэчилж гаргасан тайланд багтсан байна. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн нийт дүнг багцалсан тайлан ирэх оны долдугаар сард гарах юм.
Н.Номин-Эрдэнэ