АНУ болон БНХАУ хүн төрөлхтнийг ангараг гарагт аваачихын тулд тэрбум, тэрбум ам.доллараар өрсөлдөж байгаа бол Япон улс харьцангуй бага зардлаар сансар судлалын салбарт амжилт олохыг эрмэлзэж байна.
Улс, орнуудын сансар судлалын салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг харвал АНУ БНХАУ-аас 4.5 дахин их, харин БНХАУ Японоос 2.5 дахин их хөрөнгө төсөвлөжээ. Японы улсын сүүлийн үед сансар судлалын салбарт хийж буй туршилтаас онцлоход ирээдүйн цаг уурын төлөв байдлыг урьдчилан таамаглах хүрээнд нийт 290 сая ам.долларын төсөвтэй "Сугар гарагийг судлах" төсөл эхлүүлсэн байна.
Цаашлаад европчуудтай хамтарч Буд гарагийн соронзон талбай, цахилгаан соронзон долгионыг хэмжих санаачилга гарган ажиллаж байгаа юм. Мөн жижиг гараг эрхсээс усны нөөц хайх туршилт, судалгаа эхлүүлжээ.
Н.Номин-Эрдэнэ