Ээж ээ, ээж ээ... Хүүхдүүд аврал эрэн уйлна. Ээж аавууд хүүхдээ “ёо ёо нь зүгээр болно” гэж аргадаж, эмч сувилагч нар ажилдаа дарагджээ.
Хүүхдийн уйлах, бөгшүүлж ханиалгахтай зэрэгцэн хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, үзлэг, эмчилгээ хийж байгаа эмч, сувилагч нар зогсоо зайгүй нааш цааш гүйх энэ дүр зураг жилийн жилд л давтагдсаар... Бараг сүүлийн тав түүгээр ч зогсохгүй олон жил энэ асуудал хүйтний улиралд ээж аав нарыг зовоосоор.
Нэг үеэ бодвол орчин нөхцөл бас ч гэж сайжирсан. Сайдын тушаалаар хонгилд гудас дэвсээд хэвтдэг байсан үе өнгөрсөн ч эмнэлгүүдийн ачаалал хэвээрээ. Жижигхэн өрөөнд багадаа дөрөв бүр 8-9-үүлээ багширна.
НЭГ ОРОН ДЭЭР ХОЁР ХҮҮХЭД, ХОЁР САХИУР
Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн хүүхдийн эмнэлэг нийтдээ 1200 орчим ортой. Гэтэл хүйтний улиралд ханиад томуугаар өвчилж буй хүүхдийн тоо 400 мянга хол давна.
Төвийн зургаан дүүргээс хамгийн ачаалалтай байдаг нь Баянзүрх дүүргийн Хүүхдийн өвчин судлалын төв. Тус дүүргийн 0-16 насны 97 мянган хүүхдэд хоёр дахь шатны тусламж үйлчилгээг хүргэдэг газар бол энэ. Хэвтэн эмчлүүлэх 130 ортой боловч өчигдрийн байдлаар нийт 200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийг газар авахгүй гэсэн учраас тус эмнэлэг Доторын болон Сэргээн засах, уламжлалт анагаах ухааны төвийн өрөөг суллаж, 50 орчим орыг нэмэлтээр гаргасан байна. Гэвч ачаалал ихтэй эдгээр өдрүүдэд нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлэх тохиолдол гарч байгаа аж.
“Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл улирлын чанартай ханиад томууны үе байдаг. Үүнтэй холбоотойгоор амьсгалын замын өвчин эрс нэмэгдэж байна. Хүүхдийн хүлээн авахаар ажлын өдрүүдэд 100-200, амралтын өдөр 250-300 орчим хүүхэд үзүүлж байна. Өдөртөө манайд хэвтэн эмчлүүлж байгаа 200 орчим хүүхэд эмчилгээ, сувилгаа хийлгэж байна.
Хүндрээд ирсэн хүүхдийг авахгүй гэж болохгүй учраас нэг орон дээр хоёр хүүхэд авах ч тохиолдол бий. Нэг орон дээр хэвтэж буй хоёр хүүхэд хоёр сахиуртайгаа дөрвүүлээ байх тохиолдол бий. Орны тоог тодорхой хэмжээнд нэмж байгаа хэдий ч эмч нарын тоо нэмэгддэггүй. Нэг эмчид өдөрт 30-аас дээш хүүхэд ногдож байна” гэдгийг Баянзүрх дүүргийн Хүүхдийн өвчин судлалын төвийн хүүхдийн эмч Ж.Эрдэнэчимэг хэлсэн юм.
ХЭВТЭЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХОЁР ХҮРТЭЛХ НАСНЫХ
Хүүхдийн өвчин судлалын төвийн нэг өдөр үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй. Нэг хүүхэд гарахтай зэрэгцээд дараагийн хүүхэд орж ирнэ. Хүүхдээ тэвэрсэн ээж аавууд зогсоо зайгүй гүйлдэж, хүүхдийн уйлах, ханиалгах дуу хаа сайгүй хадна.
Энд хэвтэж буй хүүхдүүдийн дийлэнх нь хоёр хүртэлх насных. Энэ насныхан амьсгалын замаар дамжих халдвар их авдаг байна. Амьсгалын замаар дамжин халдварладаг учир бохир гарын өвчин шиг урьдчилан сэргийлэх боломж хомс байдаг гэдгийг Ж.Эрдэнэчимэг эмч хэлж байв.
Жижигхэн гартаа уян зүү байрлуулсан хүүхдүүд энд эмийн болон физик эмчилгээнд ордог. Эмнэлэгт эмчилгээ хийлгээд гарсан ч дахин хэвтэж байна гэх эцэг эхчүүд ч энд байв.
Харин энэ талаар Ж.Эрдэнэчимэг эмч “Уушгины хатгалгааны үед 5-7 хоног үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийгдэж, хурц үе нь намддаг. Эмнэлэгт тодорхой хэмжээний эмчилгээ хийгдэж байгаа ч гараад хүүхдүүд дэглэм барих, эмчилгээ үргэлжлүүлэх, асаргаа хийх тал дээр анхаарахгүй бол дахин өвдөж ирдэг. Нэг хүүхэд жилд 5-6 удаа амьсгалын замын өөр өөр вирүсээр үүсгэгдсэн ханиад хүрч болно. Эм тариа эмчилгээ хийлгээд гарсан хүүхэд дархлаа суларсан байдаг. Ингээд асаргаа муу бол дахин ханиад хүрэхээр хатгалгаа болж хүндрэх, олон дахин өвдөх хандлага их байна. Тэгэхээр эмнэлгийн дотоод боломжийг ашиглаж зохион байгуулалт хийхээс гадна хүүхдийн асаргаа, эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байна” гэв.
Мөн тэрээр ээж нар хуулийн дагуу олгогдсон чөлөөгөөрөө хүүхдээ хоёр хүртэл нь харах, ханиад томуу дөнгөж эхэлж байх үед ажил, сургуулиасаа чөлөө авч гэртээ асрах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.
БҮТЭН САР ЭМЭЭР “БӨМБӨГДӨЖ” ЭЦЭСТ НЬ ЭМНЭЛЭГТ
Баянзүрх дүүргийн иргэн, хоёр настай хүүгийн ээж С хүлээлгийн өрөөнд бухимдан сууна.
Аравдугаар сарын 13-нд хүүгээ харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлжээ. Тухайн үед өрхийн эмч нь Flemoclab 125-р бичиж долоо хоног уухыг зөвлөжээ. Заасан хугацаанд эм уулгаж, гэрээр дархлаа сайжруулах арга хэмжээ авсан ч ханиалга нь намдаагүй тул 20-нд дахиад л үзүүлж. Гэтэл өмнө бичиж өгсөн эмийнхээ тунг ахиулан дахиад л бичиж өгчээ.
Хүү нь цэртэй ханиалгаж, бөөлжиж бас гүйлгэж байсан учраас нэмэлтээр цэр ховхлох Sinob-Ax бичиж өгчээ. Ингэхдээ өдрийн гурваар уугаарай хэмээн зөвлөсөн байна. Найман цагийн зайтай эмийг нь уулгахад хүүхэд нь шөнөжин бөөлжиж, ханиалгажээ. Цэр ховхлох эмийг үдээс хойш өгдөггүй гэдгийг нь хэлээгүйгээг болж бяцхан хүү шөнөжин унтаж чадаагүй гэдгийг тэрээр хэлж байв. Ингэж явсаар хоёр хоногийн өмнө дүүргийн эмнэлэгт хандсан байна.
Хоёр цаг дугаарлан байж үзүүлсэн ч амьсгал ширүүн байна гээд гэрт нь буцаасан байна. Хүү дахиад л халуурч, бөгшүүлэн ханиалгаж байсан тул өрхийн эмнэлэгтээ үзүүлэхэд хатгалгаа болсон байна гээд хэвтэх бичиг хийж өгсөн байна. Ингээд л дахиад дүүргийн эмнэлгийн үүдийг сахин үзүүлэхээр ирсэн талаараа тэрээр учирлаж байв. Өрхийн эмнэлэг сар гаран антибиотик бичиж өгсөн хэр нь эмчилгээ үр дүнгүй байсан тул хэвт хэмээн хэлсэнд тэрээр бухимдаж байгаагаа хэлсэн юм. Бүтэн сар эмээр бөмбөгдүүлээд эцэст нь тэрээр эмнэлэгт хэвтэхээр болов.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ханиад, томууны шинж тэмдэгтэй ирж буй хүүхэд бүрд нэг ижил антибиотикийг бичиж өгдөг хэмээн ээжүүд ярьдаг. Тэгвэл энэ талаар хүүхдийн эмч Ж.Эрдэнэчимэг “Антибиотикийн хэрэглээтэй холбоотой асуудал байна. Эхний гурав хоногт вирүсийн гаралтай юу бактерийн гаралтай юу гэдгийг ялгах хэрэгтэй. Хүүхдийн өвчний явц, асуумжаар үүнийг тодорхойлдог. Энэ үед буюу эхний гурав хоногт антибиотик өгдөггүй. Тэгэхээр эмчтэйгээ сайтар ярилцаж, нөхцөл байдлаа ойлголцох хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгч байна.
ЗӨВХӨН ЭМЭНД 60 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Тус дүүргийн 8-р хорооны иргэн Б гурван настай хүүгийнхээ хамт эмнэлэгт хэвтээд тав хонож байна. Хүүгээ ханиалгаад эхлэнгүүт өрхийн эмнэлэгт үзүүлж эм бичүүлж авсан байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөс хоёр удаа эмийн эмчилгээ бичүүлэн, худалдаж авахад 60 орчим мянган төгрөг болсон гэдгийг тэрээр хэлсэн юм.
Хоёр цаг гаруй эмнэлэгт байхад хамаг хөлс маань урсаж байв. Тэгэхээр өдөржин хэвтэж буй хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой. Арга ч үгүй жижигхэн өрөөнд багадаа л том бага нийлсэн найман хүн байгаа шүү дээ. Бяцхан жаалуудын ханиалгах, уйлах нь сэтгэл өвдмөөр.
Монгол хүүхдийн нэг хүртэлх насандаа эмнэлэгт хэвтсэн шалтгааны нэгдүгээрт уушгины хатгалгаа өвчин ордог. Агаарын бохирдол уушгины хатгалгааг бий болгохгүй ч хүндрүүлэх хамгийн том шалтгаан болдог гэдгийг олон улсын мэргэжилтнүүд хэлж байна.
Нийслэлд жилдээ 130 хүүхэд агаарын бохирдлоос болж амиа алдаж байгаа бөгөөд дийлэнх нь уушгины хатгалгаанаас үүдсэн гэдгийг судалгаагаар тогтоогоод буй. Хүйтний улирал дөнгөж эхэлж байхад хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдал ийм байна. Өвлийг яаж давна даа, бидний нялх үрс...