Башар Асадын засаглалд цэг тавихын тулд Туркийн цэргийн хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэллээ.
Туркийн төрийн тэргүүн Сирийн төрийн эрхэнд Башар Асад байх ёсгүй гэсэн байр сууриа нээлттэй илэрхийлсээр ирсэн. Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаарх олон улсын хуралд оролцохдоо энэ талаар "Миний тооцооллоор Сирийн нэг сая гаруй хүн иргэний дайны улмаас амиа алдсан. Амиа алдсаар ч байна. Хүүхэд, эмэгтэйчүүд. НҮБ хаана байна вэ. Энэ байгууллага яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ" гэжээ.
Түүнчлэн тэрбээр "Бид маш удаан хугацаанд тэвчсэн. Тэвчээр алдагдсан учир Сирийн чөлөөлөх армитай хамтран цэргийн ажиллагаа явуулж байна. Сирийн газар нутгийг жинхэнэ эзэд ард түмэнд нь эргүүлж өгөхийг хүсч байна. Террорист ажиллагаа явуулж буй Асадын засаглалд цэг тавина" гэсэн юм.
Туркийн цэргийн хүчний Сири дэх цэргийн ажиллагаа өнгөрсөн 2015 наймдугаар сард эхэлсэн юм. Цэргийн ажиллагааны явцад "Исламын улс" алан хядах бүлэглэлийн хяналтад байсан 200 гаруй суурин газрыг чөлөөлжээ.
Эх сурвалж: RT